Дэлхийн хэмжээнд томуугийн дэгдэлт ямар байгаа талаар ДЭМБ-ын ажилтан Ариунтуяа мэдээлэл өглөө. Тэрбээр,
ДЭМБ-аас томуугийн цар тахлын бэлэн байдлыг хангах, улирлын томуугийн дэлхийн хэмжээний сүлжээг 1970 оноос эхлэн ажиллуулж байгаа. Монгол Улс энэ сүлжээнд 1978 оноос нэгдсэн. 2000 оноос хойш жилийн турш томуугийн сорьцыг цуглуулж, дүн шинжилгээ хийж ирсэн. Томуугаар хүн бүр өвчлөөд эдгэрдэг ч үүнийг тоохгүй байж болохгүй.
Дэлхийн хэмжээнд жил бүр нэг тэрбум хүн улирлын томуугийн халдвар авдаг. 3.5 сая хүн хүнд хэлбэрийн томуугаар өвддөг, 650 мянган хүн улирлын томуугаас болж нас бардаг.

Томуугаас сэргийлэх хамгийн гол арга бол вакцинжуулалт юм. Жирэмсэн эхчүүд, 5 хүртэлх насны хүүхдүүд, ахмад хүмүүс, архаг суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүс томуугийн эсрэг дархлаажуулалт хийлгэвэл томуу тусахгүй, хөнгөн хэлбэрийн томуугаар өвчилнө.
ДЭМБ-аас эмчилгээнд зориулж 1888 тун тамифлю эмийг нийлүүлж байгаа. Антивирусийн эсрэг энэ эмийг 2009 оны цар тахлын дараачаас хэрэглэж эхэлсэн. Тамифлюг эрсдэлт бүлгийн хүнд, эрт буюу халдвар авснаас хойш 48 цагийн дотор хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Вакцин вирусийн эсрэг эмээс гадна хувийн ариун цэврийг сахих, амны хаалт хэрэглэх хэрэгтэй. Томуугийн вирус гадаад орчин, эд зүйлд хадгалагддаг учир гараа тогтмол угаах хэрэгтэй.
Энэ жил дэлхийн хэмжээнд томуугийн вирус хүүхэд, насанд хүрэгчдэд өндөр сөрөг үр дагавартай гарч байгаа учир эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал эрс нэмэгддэг. Ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрэхэд эмнэлгээс шалтгаалах халдвар нэмэгдэх эрсдэлтэй. Иймд хүүхдийг аль болох гэрийн нөхцөлд эмчилж, асаргаа сувилгааг сайн хийх хэрэгтэй юм гэв.