-ҮЗЭЛ БОДОЛ-
“Өнөөдрийн УИХ бол та бүхний сонголтын л үр дүн. Ямар иргэд байна, тийм л төр засаг байна”.
Ийм үгийг хангалттай олон удаа сонсож амаа таглуулж байсан биз дээ?
Тийм ээ, бид сонгосон. Учир нь бид сонгуульд оролцож, саналаа өгөх иргэний эрх үүргээ биелүүлсэн юм. Харин эрх үүргээ биелүүлэх гээд очиход минь сонголт хийх жагсаалтан дунд хэн, хэн байсан бэ.
Бидэнд үнэхээр өөр сонголт байсан уу. Цөөн хэдэн жишээг Та бүхэнд сонирхуулъя.
1.УИХ-ын гишүүн М.Билэгт. Түүнийг "яаж яваад УИХ-д гарчихдаг юм" хэмээн сошиалаар бичээд байгаа тул энэхүү жагсаалтад оруулав. М.Билэгт гишүүн Баянхонгор аймгийн 8-р тойргоос сонгогдсон бөгөөд тус тойрогт 18015 хүн бүртгэлтэйгээс 6845 хүний саналаар УИХ-ын гишүүн болжээ.
Түүний гол өрсөлдөгч нь Хөдөлмөрийн баатар, жүдоч Н.Түвшинбаяр байсан юм.
2.ЖДҮХС-аас зээл авч, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудал яригдсан 4 гишүүний нэг Г.Солтан Баян-Өлгий аймгийн 4-р тойргоос нэр дэвшиж, АН-аас нэр дэвшигч А.Бакейг ялж УИХ-ын гишүүн болсон. Тус тойрогт 19845 сонгуулийн насныхан бүртгэлтэй байдгаас 8441 хүний саналаар Г.Солтан ялсан юм.
3.Мөн л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудал яригдсаны эцэст арай гэж суудалдаа үлдсэн нэг гишүүн бол Б.Ундармаа. Тэрээр СХД-ийн 57-р тойргоос сонгогдсон. Тус тойрогт 38229 хүн жагсаалтад бүртгэлтэй байдгаас Б.Ундармаа 9673 хүний саналаар ялалт байгуулсан юм. Түүний өрсөлдөгч МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон Б.Ундармаа гишүүнээс 2000 хүний саналаар дутаж, жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн.
4.Дэнжигнэж үлдэгсэдийн нэг нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир. Тэрээр Орхон аймгийн 21238 сонгууль өгөх хүнээс 4725 хүний саналаар сонгогдсон.
5.Арай гэж суудалтайгаа үлдсэн дөрөв дэх гишүүн Л.Энхболд. Тэрээр Өмнөговь аймгийн 23-р тойргийн 19869 хүнээс 6912 хүний саналаар сонгогдсон. Түүний өрсөлдөгч “ажнай” Д.Бат-Эрдэнэ Л.Энхболдоос 65 хүний саналын зөрүүгээр ялагдсан юм.
Сонгуулийн түүхээс харвал АН, МАН гэх хоёр хүчин ээлжлэн төрийн эрх барьсаар иржээ. Энэ хоёр улстөрийн намаас бидэнд санал болгосон нэр дэвшигчдээс бид итгэл хүлээлгэн, бидний итгэлийг дааж ажиллаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч сонгож байна. Харин тэд бидний итгэлийг даасан уу гэвэл өөр асуудал.
Нэгэнт ийм сонголттой байхад “та нар л сонгосон, хохь чинь” гэж хэлэх нь арай хатуудах мэт. Одоо 2020 оны сонгуулийн “цэсэнд” арай дөнгүүр сонголтууд гарч ирэх болов уу, яах бол.