Испанийн өмнөд хэсэгт аврагчид 100 гаруй метрийн гүн, 25 см-ын өргөнтэй худгийн нүх рүү унасан хоёр настай хүүг аврахаар ажиллаж байна.
Хүүхэд амьд эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Аврагчид камерын тусламжтай 78 метрийн гүнээс түүний барьж явсан ууттай чихэр, хуванцар аягыг олжээ.
Уг хэрэг тус улсын Тоталан тосгонд ням гарагт болсон бөгөөд хүүгийн аав орон нутгийн цагаар 14 цагийн үед цагдаагийн газар руу залгаж, хүүхэд худаг руу унасан хэмээн дуудлага өгсөн байна.
Аврах баг хүүг олохоос нааш ажиллагааг зогсоохгүй гэдгээ амлажээ.
Аврах ажиллагаа ням гарагаас хойш одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд хүүхэд рүү хэрхэн хүрэх аргаа олохгүй байгаа гэнэ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр худгийн нүхийг огт таглаагүй байсан эсвэл нүхийг чулуугаар дүүргэсэн хэмээн бичжээ. Мөн худгийн ёроолд ус байгаа эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.
Ийм нарийхан нүх рүү насанд хүрсэн хүн орох боломжгүй тул нутгийн засаг захиргааны байгууллагын төлөөлөгч Мария Гамес аврагчид зэрэгцээ оршдог туннелийг өрөмдөх аргаар хүүг гаргаж авахаар төлөвлөж байгаа талаар хэлжээ. Гол нь өрөмдлөгийн үеэр худгийн нүхний ханыг гэмтээхгүй байх шаардлагатай гэнэ.
Цагдаагийнхан болон гал сөнөөгчид тусгай багажийг маш нарийхан орчинд хэрэглэж байгаа аж. Аврах ажиллагаанд 100 гаруй хүнийг дайчилсан бөгөөд хүүг олохоос нааш ажиллагааг зогсоохгүй гэдгээ амлажээ.
Эх сурвалж: BBC