Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн-2019 өнөөдөр боллоо. Энэ үеэр дараах мэдээллийг өгсөн юм:
Гаалийн байгууллага 2018 онд Монгол Улсын төсөвт 2.1 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 2.7 их наяд төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 124 хувиар буюу 538 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. 2018 онд Гаалийн байгууллага
- Экспортын 530 мянга,
- Импортийн 256 мянган бүрдүүлэлт хийж, нийт экспортын бүрдүүлэлтийн 95 хувийг цаасгүй технологид шилжүүлжээ.
Худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Худалдааг хөнгөвлөх үндэсний хорооны 2018-2022 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”, “Худалдааг хөнгөвчлөх үндэсний хөтөч зураг 2018-2022”-ийг боловсруулан батлуулахад Гаалийн байгууллага хамтран ажиллаж, “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Худалдааны луйвар, гаалийн зөрчлийг эрсдэлийн судалгаанд суурилан илрүүлэн таслан зогсоосноор нийт 2028 хууль бус үйлдлийг илрүүлэн, 2,3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн 6.1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар нөхөн төлүүлсэн байна.
Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан 15 удаагийн үйлдэлилрүүлж, хар тамхи мансууруулах бодисыг илгээх болон хүлээн авдаг хоёр сувгийг илрүүлэн тогтоох үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллажээ. Боомтын хөрөнгө оруулалтыг, гаалийн хяналтын үйл ажиллагаатай уялдуулан 2019 оныг Гаалийн байгууллагаас “Дэвшилтэт технологи- ухаалаг хяналт”-ын жил болгон тодорхойлж байна. Энэ онд гаалийн шинэчлэлийг теле-хяналтын иж бүрэн систем нэвтрүүлэх, гаалийн лабораторийг бүрэн шинэчлэх, хилийн боомтын хяналтын дэд бүтцийг сайжруулан, үйл ажиллагаагаа дахин загварчлах, мэдээлэл харилцаа холбооны дэвшилттэй уялдуулах зорилт тавилаа гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.