Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг шууд дамжуулан хүргэж байна.

Г.Занданшатар: ИРГЭДИЙН ГОМДЛЫГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ШИЙДВЭРЛЭЭРЭЙ
Өргөтгөсөн хуралдаанд 2018 оныг "Хариуцлагын жил" болгон зарлаж байсантай холбогдуулан хийсэн шалгалт, үр дүнгийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулга хийсэн юм.
Үүний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нийслэл төдийгүй орон нутагт гар утас, компьютераар мэдээллийг хүргэдэг, ил тод байдлыг хангадаг болох цахим шилжилтийг хийхэд нийт яам агентлаг анхаарах шаардлагатай байгааг хэллээ.
Иргэдийн өргөдөл гомдолд төрийн албан хаагч нар ээж нь хүүхдэдээ ханддаг шиг сэтгэлээр хандаарай гэдгийг тэрбээр мөн нэмж хэллээ. Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг өмссөн зүүснээр нь ангилж бус хуулийн хүрээнд шийдвэрлэж явахыг санууллаа.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХУУЛЬ ЭРХЗҮЙ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГ ХОМС БАЙНА
Өнгөрсөн онд орон даяар төрийн албан хаагчдаас авсан шалгалтаар мэдээллийн технологи, хууль эрхзүйн мэдлэг бусад үзүүлэлтээс доогуур гарчээ. Тиймээс энэ чиглэлээр сургалт зохион байгуулж, дадлагажуулах шаардлагатай байна гэж үзэж байгаа талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлж байна.
Төрийн албан хаагчдын 58.3 хувь нь 1-5 жил ажилласан бөгөөд төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх чиглэл алдагдсан байна. Мөн төрийн албаныхан хамрагдаж буй шалгалт, сургалт, семинарын тоо хэт их, хоорондоо уялдаагүй, үр дүн муутай байгааг ч тэрбээр хэллээ. Тиймээс гадаад томилолт, танилцах аялал зэрэгт хамруулахдаа тэгш хуваарилалт болон давхцалгүй байхад анхаарах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн Удирдлагын академийг төрийн албаны сургалтын бааз болгон зохион байгуулж, тестийн дүнг үндэслэж сургалт зохион байгуулах төлөвлөгөөг баталсан байна.
Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдээллийг сонссоны дараа төрийн албаны тогтворгүй байдал сүүлийн нэг жилд бус олон жил энэ маягаар явж байгаа гэдгийг хэлээд цаашид анхаарч ажиллах нь зүйтэй гэв.
Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа мэдээллийн технологийн зуунд төрийн албан хаагчид энэ чиглэлээр мэдлэг, мэдээллээ сайжруулах нь зүйтэй гэдгийг хэлээд яаманд нь бодлого боловсруулах гэхэд компьютергүй байсан гэдгийг хэллээ. Тиймээс төрийн албан хаагчдыг ажлын байрандаа сурч боловсрох нөхцлийг бүрдүүлж өгөх нь зүйтэй гэв.

320 ОРЧИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ БОЛГОНО
2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарлах бөгөөд энэ хүрээнд 70 орчим ажлыг хийхээр төлөвлөжээ.
Энэ хүрээнд 320 орчим төрийн үйлчилгээг цахим, ухаалаг болгохоор, төрийн үйлчилгээний стандартыг шинэчлэн тогтоон мөрдүүлэх бөгөөд төрийн үйлчилгээний менежментийг олон улсын түвшинд хүргэхээр зорьжээ. Төрийн үйлчилгээ сайжирснаар төрд итгэх итгэл нэмэгдэнэ гэдгийг Г.Занданшатар хэллээ.
Дээрх ажлуудыг хэрэгжүүлснээр 10 гол үр дүнд хүрэх юм байна. Тухайлбал,
Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд энэ жилийн зорилттой холбоотойгоор “Нэр томъёоны хувьд бууж өгөхгүй байна. Иргэдэд яг ямар төрийн үйлчилгээ хүндрэл чирэгдэл болж байгааг гаргаж ирэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Тухайлбал суманд босоо чиглэлийн томилгоотой хүмүүс сумын даргатаа захирагдахгүй, аймаг, нийслэлээс дуудсан гээд олдохгүй байна. Дараа, дараа жилийнхээ зорилтыг арай өмнө зарлаж болох болов уу. Аймаг бүр нэг зорилт жил бүр зарладаг. Түүндээ хамаг мөнгөө төлөвлөчихсөн байдаг. Тэгэхээр үүний дараа Засгийн газар зорилго чиглэлээ тодорхойлохоор төсөв мөнгө хүрэлцэхгүй болж байна. Тиймээс өмнө нь чиглэл өгчихвөл орон нутаг түүнд нь уялдуулан төлөвлөгөө гаргавал илүү үр дүнтэй” гэсэн юм.
Зам тээврийн сайд Я.Содбаатар "Төр өөртөө байгаа мэдээллийг иргэдээс нэхдэгээ болих хэрэгтэй гэсэн хандлага бий. УИХ дээр хэд хэдэн мэдээллийг баталсан. Цахимжсан энэ үед төрийн байгууллага цахим системээсээ авах боломжтой мэдээллийг нэхээд байдаг. Энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй. Бүх шатны төрийн байгууллага иргэдэд хүргэж буй үйлчилгээг шуурхай болгохын тулд өргөдөл, гомдол нь хэдэн шат дамжлага, хэдэн даргын ширээ дамжиж шийдвэрлэгдэж байгаа шинжилгээг хийх хэрэгтэй байна.

У.Хүрэлсүх: ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧ, ДЭЭРЭМЧДИЙГ ЗАЙЛУУЛАХ НЬ МИНИЙ АЖИЛ
Засгийн газрын гишүүд, бүх аймгийн Засаг дарга нар оролцож буй Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж байна. Тэрбээр,
-Монгол Улсын Засгийн газар байгуулагдаад 1.2 жил өнгөрлөө. Энэ бол хоёр дахь удаагийн өргөтгөсөн хурал. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн бүх шатанд шударга ёсыг тогтоох болон унаж буй улсын эдийн засгийг сэргээх гэсэн хоёр зорилт дэвшүүлсэн. Энэ асуудал тодорхой хэмжээнд хэрэгжиж байна. Улс орны эдийн засаг сэргэж байна. Хамгийн гол нь иргэдэд үр ашгийг нь хүртээхэд анхаарах хэрэгтэй.
Миний тавьсан шаардлагыг аймаг орон нутаг, улсын хэмжээнд хэрэгжүүлнэ. Чадахгүй байгаа хүнээс төрийн албаа, албан тушаалаа авна гэдгийг дуулгая
Харин эхний асуудал бэрхшээлтэй тулгараад байна. Сүхбаатарын талбайд иргэд жагсаж, суулт хийж байна. Төрийн өндөр болон бусад албан тушаалд ч ажлаа хийж чадахгүй, явах ёстой хүмүүс байна.
Ард түмэн ядуу зүдүү амьдарч байгааг хүн бүхэн мэдэж байна. Гэхдээ ядуу байна гэхээс илүү шударга ёсыг тогтоох нь чухал гэдгийг мэдэж байна. Тиймээс төрд шургалсан хулгайч, дээрэмчдийг төрөөс зайлуулах нь миний хамгийн том ажил. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө надтай хамт бай. Чадахгүй бол өргөдлөө өгөөд явж болно. Миний дэвшүүлж буй асуудалтай санал нийлэхгүй хүн байвал гараа өргө, би албан тушаалаа авъя. Нийгмийн шударга болгох, төрийн албыг сахилга баттай болгохын төлөө хамтарч ажиллана гэж итгэж байна. Миний тавьсан шаардлагыг аймаг орон нутаг, улсын хэмжээнд хэрэгжүүлнэ. Чадахгүй байгаа хүнээс төрийн албаа, албан тушаалаа авна гэдгийг дуулгая.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газар өндөр үнэтэй бонд гаргасангүй, зээл авсангүй. Энэ нь аж ахуйн нэгж байгууллагууд зээл авах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. Хөтөлбөр цаашдаа хэрэгжинэ.
Бид нэг зүйл дээр л анхаарах ёстой. Эдийн засагт нааштай үр дүн гарч байгаа ч үүний үр шим ард түмэнд хүрэхгүй байгаа учраас энэ тал дээр ажиллах хэрэгтэй байна. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, цалингийн өсөлт зэрэг макро түвшинд гарсан өсөлт айл өрхүүдэд хүрэх ёстой.
Онц шаардлагагүй бол онгоцоор гадаад, дотоод явахгүй байх, иргэдийн татварын мөнгөөр тансаглахгүй байх, улсын унааг хувьдаа унахгүй байх, бүсээ чангал
Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, төрийн албанд сахилга бат, хариуцлагыг тогтоохын төлөө бид нар маш сайн хамтарч ажиллах ёстой. Эрхзүйт төр байх ёстой, ямар ч албан тушаалтан хуулиас дээгүүр гарах ёсгүй. Үүнийг л хэрэгжүүлж өг, тэгвэл аймгийн чинь аж амьдрал сайжирна.
Өвлийн ид тачигнасан хүйтэнд, хасах 30 хэмийн хүйтэнд талбай дээр 30 мянган хүн цугласан. 1990 оноос хойш бид ийм зүйл хараагүй. Энэ бол сонгогч нар, энэ бол ард түмэн. Тэд амьдрал маань хэцүү байна гэхээс илүү шударга ёс тогтоож өгөхийг хүсч байна. Тэднийг анхааралтай сонсож, шаардлагыг нь биелүүлэх ёстой. Нэг хүний эрх ашгийн төлөө үйлчилдэг төрийн албан хаагч байж болохгүй.
Онц шаардлагагүй бол онгоцоор гадаад, дотоод явахгүй байх, иргэдийн татварын мөнгөөр тансаглахгүй байх, улсын унааг хувьдаа унахгүй байх, бүсээ чангал. Төрийн мөнгөнөөс битгий хулгайлуулаарай, ард түмний мөнгийг битгий шамшигдуулаарай. Бид хулгайч нартай тэмцэнэ" гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөтгөсөн хуралдаанаар 15 үүргийг өглөө. Ингээд эдгээр үүргийн биелэлтийг эргэн асууж, лавлаж, шалгах болно гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсын төрийг төвхнүүлэх ажилд маш чухал 15 үүрэг өгсөн гэдгээ тэрбээр онцолсон юм.