Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 08.00 цагаас Төрийн ордонд эхэлсэн. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын бүх яам, агентлаг болон аймгуудын Засаг дарга нар оролцсон юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд дээрх дарга нарт хандан өмсөж, зүүж байгаадаа анхаарал хандуулахыг анхаарууллаа. Тэрбээр,
-Төрийн албан хаагчид, дарга нар хүн цохиж алмаар алтан үзэг, алтан цаг, сваровски шигтгээтэй цүнх үүрдгээ боль. Ядарсан монголын сая хүрэхгүй төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид мянга мянган америк долларын үнэтэй цаг, цүнх, хувцас хэрэглэж байна. Би дөрвөн удаагийн айлчлалаар явлаа. Төрийн албан хаагчид хэзээ ч ийм үнэтэй эд хэрэглэл эдлэхгүй байна.
Эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ анхааралтай ханд. Даруухан бай. Ард түмэн чинь ядуу байна. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. Та хувийн байгууллагад ажиллаад, бизнес эрхлээд мөнгөтэй болсон байж болно. Гэхдээ хэрэггүй. Хэрэггүй юм билээ. Жижигхэн мэт зүйл ярьж байгаа мэт боловч төрийн алба ийм зүйлээс эхэлж эмх цэгцэндээ орно. Та бүхний цааш 183 мянган төрийн албан хаагчдад хэлэх ёстой үг. Төрийн алба бол төрийн алба шиг болъё” гэлээ.