Өнгөрсөн 2018 онд цөмийн зэвсэг үйлдвэрлэлээсээ татгалзах алхмуудыг хийсэн гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун энэ сард олон нийтэд хандаж хийсэнмэдэгдэлдээ дурдсан юм. Энэ нь түүний өмнө нь хийж байсан мэдэгдлүүдтэй зөрчилдөж байгаагаас гадна БНАСАУ цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн хэвээр байгаа, хүчин чадал нь нэмэгдсэн гэх нотлох баримтуудыг эх сурвалжууд дэлгэж байна.
Хиймэл дагуулын зурагт хийсэн шинжилгээ болон АНУ-ын Тагнуулын албаны зарим алдагдсан нууц мэдээллээс харахад Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтаас хойш зэр зэвсэг, пуужин үйлдвэрлэсээр ирсэн байх магадлалтай гэж эх сурвалж мэдээлжээ.
Мэдээлэлд БНАСАУ-ын тал дахиад нэмж хэд хэдэн тив алгасагч баллистик пуужинтай болсны дээр цөмийн цэнэгт хошууны тоо нь зургаагаар нэмэгдэж, 30-60-д хүрсэн гэж онцолжээ. Мөн уран баяжуулах хоёр үйлдвэр ажиллуулж байгаа талаар дурдсан байна.
Өнгөрсөн оны долоодугаар сард, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Сенатад хийсэн мэдэгдлийнхээ үеэр БНАСАУ цөмийн зэвсэг хөгжүүлсэн хэвээр байгаа талаар онцолж байсан юм. Энэ бүхэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай хийх хоёр дахь уулзалтад саад болж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Н.Номин-Эрдэнэ