2019 оны төсөвт Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зориулан 267 тэрбумын эх үүсвэрийг тусгасан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болжээ.
Шийдвэрийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг хэлэхдээ, “Багш, эмч нараас доош цалинтай төрийн албан хаагч нарын цалинг өмнөх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн найман хувиар нэмэгдүүлсэн. Энэ үед цалингаа нэмэгдүүлж чадаагүй 17.2 мянган албан хаагчийн цалинг 16 хувиар нэмэгдүүлж байна. Ингэж цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч байна.
Мөн боловсролын салбар болон эрүүл мэндийн салбарын цалин 4.3 хувийн зөрүүтэй байдаг. Тэгэхээр нэгдүгээр сарын 1-нээс цалинг найман хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ цалингийн дээрх зөрүүг арилгах зорилгоор 4.3 хувиар нэмэгдүүлнэ. Тэгэхээр боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин 12.3 хувиар нэмэгдэнэ гэж ойлгож болно.
Эдийн засагт гарсан өөрчлөлт, эдийн засгийн өсөлтийн үр дүн нөлөөлж байна. Эдийн засгийн өсөлтийг үр шимийг ард иргэддээ хүргэх нь зүйтэй гэж үзсэн. 2018 онд төрийн албан хаагчдын дундаж цалин 804 мянга байсан бол цалин нэмэгдүүлснээр 2019 онд дундаж цалин 916 мянга болно” гэлээ.