Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг өнгөрсөн сарын 26-нд үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. Б.Энхбаярыг чөлөөлөх саналыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оруулсан юм.
Б.Энхбаяр “Өдрийн сонин”-ы тоймч Д.Мөнгөндалайд өгсөн ярилцлагадаа “Шүүх дээр явж байгаа янз бүрийн маргаантай асуудал дээр нэлээд олон удаа би Засгийн газрыг төлөөлж хариуцагчаар оролцсоноо дээр хэлсэн. Найм, есөн хэрэг байгаа. Дийлэнх дээр нь ялж дууссан. Тэрний нэг нь2017 оны хавар Байгаль орчны яамнаас хоёр албан тушаалтан Авлигатай тэмцэх газар баригдсан асуудал. Уг хэрэгт холбоотой хушны самар түүж гадагш гаргадагкомпанийн захирал дээр бас эрүү үүсгэж шалгаж байсан юм билээ.
Эвлэрнэ гэдэг нь Засгийн газар тэр хүнээс 8.5 тэрбум төгрөгийн татвар авахгүй гэсэн үг. Тэгэхдээ Г.Занданшатар надад “Энэ бол том даргын ойрын хүн” гэж хэлсэн.
Тэр хүн Засгийн газрыг Захиргааны шүүхэд өгсөн. Хушны самар чинь зөвхөн Орос, Монголдургадаг нэн ховор ургамал шүү дээ. Нэг эзэнтэй гурван компанийн нэхэмжлэлтэй, 8.5 тэрбум төгрөгийн татвар төлөхгүй гээд Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Энэ хэрэг дээр намайг Засгийн газрын хариуцсан төлөөлөгчөөр томилсон. Энэ асуудал шүүх дээр явж байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Занданшатар дуудаж уулзсан. “Компанийн захирал нь “эвлэрье” гэж байна. Эвлэрвэл яасан юм” гэсэн.
Эвлэрнэ гэдэг нь Засгийн газар тэр хүнээс 8.5 тэрбум төгрөгийн татвар авахгүй гэсэн үг. Тэгэхдээ Г.Занданшатар надад “Энэ бол том даргын ойрын хүн” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Хэрвээ би эвлэрвэл албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн албан тушаалын гэмт хэрэг болно. Бас тэр АТГ дээр шалгагдаж байгаа хэрэг тул хэрэг биш болох хувь заяанд нөлөөлнө. Намайг байлд гэж томилсон болохоос эвлэр гэж явуулаагүй. Хэрвээ эвлэр гэж байгаа бол албан ёсоор бичиг өг” гэлээ. Тийм бичиг өгөхгүй гэсэн. Би шууд Хэрэг эрхлэх газар луу “Энэ асуудлаар албан ёсоор Засгийн газрын хуралдаанд танилцуулж, чиглэл өгөхийг хүсье” гээд бичиг өгчихсөн. Тэгээд Засгийн газрын хурлаар хэлэлцээд “Эвлэрэх шаардлагагүй” гэсэн чиглэл надад өглөө. Ингээд Дээд шүүх дээрялсан. Энд тэр хүн юм бодож үлдсэн байх” хэмээн ярьсан юм.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад “Дэд сайд асан Б.Энхбаяр ул үндэсгүй мэдээлэл, гүтгэлэг тараасанд харамсдаг. Ер нь ийм зүйл хавтгайрч байна. Засгийн газар шүүх хурлуудад заримдаа ялдаг, заримдаа ялагддаг. Засгийн газартай маргасан тал эвлэрэх саналаа албан бичгээр ирүүлэх тохиолдол бий. Ийм үед тэр хүсэлтийг нь бид цааш уламжилдаг” гэж товч хариулт өглөө.