Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 08.00 цагаас Төрийн ордонд эхэлсэн. Хурал үргэлжилж байна.
2018 оныг Засгийн газраас хариуцлагын жил хэмээн зарлаж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой албан даалгавар өгчээ. Өнөөдөр тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэв.
Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага бэхжүүлэх тогтоол гаргасан юм. Энэ хүрээнд төрийн албаны шалгалтыг бүх яам (13) агентлагууд, 21 аймаг, 330 суманд зохион байгуулжээ. Шалгалтаар төрийн албан хаагчдаас хууль эрх зүй, мэдээллийн технологийн тест авахад хангалтгүй гэсэн дүн гарсан байна. Иймд тэдний ажлын үр дүн, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилготой ажиллана гэдгээ ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв. Тэрээр цааш нь,
-ЗГХЭГ-аас хөндлөнгийн судалгааны байгууллагад захиалга өгч, төрийн албанд иргэд сэтгэл ханамжтай байгаа эсэхийг судалсан. Судалгааны дүнд үндэслэн энэ оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон ажиллана. Төрийн албан хаагчид дарга даамалдаа биш, танилдаа биш, иргэдэд үйлчлэх ёстой. Ядуу дорой хүмүүсийг ялгаварладаг гэсэн шүүмжлэл иргэдээс их ирүүлсэн. Иймд иргэнд үйлчлэх соёлыг хэвшүүлнэ. Бид иргэдэд шуурхай, тэгш үйлчлэх учиртай. Энэ оны эхний өдрөөс эхлэн Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуулийг дагаж мөрдөх шинэ журмуудыг УИХ, Төрийн албаны зөвлөл болон Засгийн газар удахгүй батална.
Төрийн албанд шинэчлэл хийх нь энэ хуулийн гол зорилго юм. Төрд мөнгө байдаггүй. Татвар төлөгчийн мөнгө л бий. Иймд иргэн төвтэй ажиллах ёстой. Иргэдийн эрэлт хэрэгцээнд төрийн үйлчилгээ чиглэнэ. Ард түмэнээ сонсож, шийдвэрээ гаргадаг болно. Үр дүнд суурилсан тогтолцоо хэрэгжүүлнэ гэх мэт зоорилт дэвшүүлэн нийт 70 арга хэмжээ төлөвлөв. 230 орчим үйлчилгээг цахим болгоно. Гар утас, компьютерээсээ төрийн үйлчилгээ авдаг болно. Үүний тулд Ххиймэл оюун ухааныг нэвтрүүлнэ гэсэн юм.
Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийг төрийн байгууллага бүрд байгуулан, энэ зөвлөлд иргэний төлөөлөл багтах шийдвэрийг Засгийн газраас мөн гаргажээ.
Японд Төрийн албаны ёс зүйн хууль гэж байдаг байна. Иймд ЗГХЭГ-аас Төрийн албан хаагчийн сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Одоогоор төрийн байгууллагуудад нийт 400 орчим ёс зүйн хороо ажиллаж байна. Гэсэн ч ёс зүйн дүрэм журмаа нягт баримтлахгүй байгаа тул шинэ хууль батлах шаардлага үүссэн байна.