IoT буюу интернетэд холбогдож, хоорондоо хоршин ажилладаг төхөөрөмжүүдийн тоо нэмэгдэх тусам тэдгээр төхөөрөмжийг эрчим хүчээр хангах батарей болон холбогч чипний хэмжээ, чанартай холбоотой асуудлууд урган гарч ирдэг.
Дээрх хоёр асуудлыг нэгэн зэрэг шийдэж чадахуйц чип бол батарейгүй ажилладаг Wiliot юм. Уг чип Wi-Fi, Bluetooth сигналаас ялгардаг радио давтамжаас энерги авч, ажилладаг.
Wiliot ил захидал дээр байдаг марк шиг жижиг хэмжээтэй, цаас шиг нимгэн учир үйлдвэрлэх зардал бага, мөн ямар ч төхөөрөмж дээр хялбархан байршуулах боломжтой.
Зохион бүтээгчдийн үзэж байгаагаар уг чип хэд хэдэн нөхцөлд ашиглагдаж болох гэнэ. Жишээлбэл, бараа бүтээгдэхүүний тайлбар нь хэт урт бол түүнийг заавал цаасан дээр хэвлэх шаардлагагүй, маркны хэмжээтэй уг чип байхад л хэрэглэгч тухайн мэдээллийг ухаалаг утсаа ашиглан авч болно. Мөн энэ чипийг хувцасны шошго дээр байрлуулах бөгөөд ингэснээр уг чип угаалгын машинд тухайн хувцсыг угаах зааврыг автоматоор илгээх боломжтой.
Түүнчлэн бусад төрлийн ухаалаг мэдрэгчтэй хамт ашиглавал аливаа бараа бүтээгдэхүүний дулааныг хэмжих, хөргөгчид дууссан хүнсийг автоматаар захиалах зэргээр дээр дурдсанаас ч олон тооны хэрэглээ бий болно хэмээн онцолжээ.
Wiliot компани Amazon, Samsung зэрэг томоохон компаниудаас нийт 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад удаагүй байгаа юм. Зохион бүтээгчид энэ жилдээ уг чипийг зах зээлд гаргаж эхлэх ч 2020 онд илүү олон хэрэглэгчдэд хүргэх зорилготой гэжээ.
Эх сурвалж: The Verge