Эдийн засагч Л.Наранбаатар “Төлөөс” сэдвээр лекц уншсан юм. Тэрээр 2002 онд ШУТИС-ийг уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр, 2007 онд СЭЗИС-ийг санхүүгийн менежмент мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн.
2008 оноос “Гложекс”, 2017 оноос “Гложекс консалтин” компанийг үүсгэн байгуулж удирдаж байна. Мөн нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулган болох “Coal Mongolia”-г жил бүр зохион байгуулдаг юм. Ингээд өнөөгийн улс төр, эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийж, тогтолцоог өөрчлөхийг шаардсан түүний лекцийг хүргэе.
ӨНӨӨДРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР 4.5 ИХ НАЯД АМЕРИК ДОЛЛАРЫН БАЙГАЛИЙН БАЯЛАГ ГАЗРЫН ХЭВЛИЙД БИЙ
Ардчилсан хувьсгалд шилжсэн 1992 оноос хойш манай улсын улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй байсаар өнөөг хүрлээ. Нийт 15 Засгийн газар ажиллаж, нэг Засгийн газрын ажлаа хийсэн хугацаа ердөө 1.8 жил байна. Уг нь 4 жил байх ёстой.
Үүний төлөөсийг иргэд бид төлдөг. Яаж төлснийг эдийн засгийн тооцоо, судалгаанд суурилан харуулъя. 1990 онд Монгол Улсын ДНБ 2 их наяд төгрөг байсан. 2018 оны байдлаар 27.9 их наяд төгрөг болж, 11 дахин өсжээ. Нэг хүнд ногдох өр 17 сая төгрөг байгаа бол нэг хүнд ногдох байгалийн баялаг 3.4 тэрбум төгрөг байна. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээгээр манай улс
- 57 сая тонн зэс,
- 173 тэрбум тонн нүүрс,
- 1.2 тэрбум тонн төмрийн хүдэр
- 2500 тонн алт,
- 1.7 тонн цайр,
- 48 сая тонн хайлуур жонш,
- 197 мянган тонн уран,
- 332 сая тонн газрын тосны нөөцтэй.
Нийт баялгийг авч үзвэл өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр 4.5 их наяд америк долларын байгалийн баялаг газрын хэвлийд бий. Энэ бол үйлдвэрлэлийн нөөц. Ийм их баялагтай атлаа яагаад ядуу амьдарч байна вэ?
Хувийн хэвшил эдийн засгийг нуруун дээрээ авч явдаг. Тэгвэл бизнесийн орчин ямар байна вэ? Татварын орлогын 80 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Гэвч сүүлийн жилүүдэд бизнесийн орчин муудсан. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар 2010-2014 онд бизнесийн орчинд ахиц гарчээ. Бүртгэл, татвар, хуулийн орчинд эерэг өөрчлөлт гарсан гэж судалгаанд оролцсон бизнес эрхлэгчид хариулжээ. Гэвч 2014 оноос хойш өрсөлдөх чадвараа алдсан. 2018 онд бид өмнөх оноос 12 байраар ухарсан. Ашигт малтмалын салбарт л гэхэд тусгай зөвшөөрлийг цуцлах 15 үндэслэл хуульд бий. Хамгийн сүүлд буюу 2017 онд Ашигт малтмалын тухай хуульд нэг заалт нууцаар нэмсэн. Өндөр эрсдэл үүрч, хайгуул хийж буй компани татварын мэдээллээ буруу өгчихвөл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно. Тухайн байгууллагын нягтлан санамсаргүй алдаа гаргавал яах вэ?
Хайгуулын компани татварын мэдээллээ буруу өгчихвөл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно. Тухайн байгууллагын нягтлан санамсаргүй алдаа гаргавал яах вэ?
Өнгөрсөн онд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний ордод гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээлээ, Монгол руу нуруугаа харуулахад ихээхэн түлхэц боллоо. Маргааш “Цагаан суварга”, нөгөөдөр “Таван толгой”, “Оюу толгой”-д ч ийм байдал үүсэж болзошгүй. “Оюу толгой”-н 150 сая америк долларын татварын маргааныг эцэслэн шийдээгүй байна. Үүн дээр үндэслээд Салхитад болсон шиг гүйцэтгэх ажиллагаа явуулах уу? Үүнд хөрөнгө оруулагчид эмзэглэж байна. Монголд итгэж болохгүй гэсэн дохиог олон улсад өгнө.
Авлигын индексийг харахаар жил ирэх тусам дордож байна. 2010-2016 онд буурсан бол 2017-2018 онд огцом доройтсон. Өнгөрсөн онд бид 103 дугаарт жагсав. Дундаас хойш буюу авлигад идэгдэж буй улс болов. Нэг хоёр хүн биш бүхэл бүтэн системээрээ авлигад автсаныг ЖДҮХС-гийн үйл явдал харууллаа. 60 тэрбумын схемийн бичлэг олон нийтэд тарсан ч баримтаар нотлогдоогүй. Хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй ч энэ сэдэл нийгмийн бухимдлыг төрүүлсэн. Энэ бүхэн Монголыг дэлхийд муухай харагдуулж байна.
Аз жаргалын индексээр бид бас л сүүл мушгисан. 2018 онд бид 140 улсаас 136-д орсноор аз жаргалгүй гэдгээ баталсан. Ийм учраас жилд 13-15 мянган хүн гадаад улсад оршин суухаар, тэр улсын иргэн болж байна. “Оюу толгой”-д хамгийн олон буюу 17 мянган хүн ажилладаг. Энэ хүмүүсийг ажлын байртай болгохын тулд олон арван жил хэрэлдсэн. Үүнтэй бараг тэнцэх тооны хүмүүс ганцхан жилд гараад явж байна. Аз жаргалын индексээр Коста Рика 44.7 оноогоор тэргүүлжээ. Дэлхийн дундаж нь 26.4 байна. Бидний индекс 14.3. Агаарын бохирдол, ханиад томууны өвчлөл их тархсан, замын түгжрэл, өмхий үнэр зэргийн улмаас иргэд аз жаргалгүй байна. Манай улсын аз жаргалын индекс зөв гарчээ гэж би бодож байна.
Би өөрийнхөө твитер, фэйсбүүкт “Та эх орныг юу гэж боддог вэ” гэж санал асуулга тавьсан юм. Заавал ингэж асуух хэрэг байсан уу гэж шүүмжилсэн хүмүүс ч бий. Жиргээнд 540 хүн санал өгсний 48 хувь нь “Эх орон бол унасан газар, угаасан ус” гэсэн бол 39 хувь нь “Таатай амьдруулж буй орон” гэжээ. 12 хувь нь мэдэхгүй гэсэн. Фэйсбүүкт санал өгсөн хүмүүсийн 63 хувь нь “Унасан газар, угаасан ус бол эх орон” гээд 37 хувь нь “таатай амьдруулж буй газар” гэж хариулсан юм.
Засгийн газар, төр иргэдээ аз жаргалгүй байлгаж байгаа учраас 10 хүний 4 нь Монголоос явахад бэлэн байна. Энэ талаар бодох цаг ирсэн.
Дараа нь би “Та УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж байна уу” гэж асуухад жиргээнд 691 хүн хариулж, тараая гэсэн бол фэйсбүүкээр санал өгсөн хүмүүсийн 70 хувь нь дэмжсэн. МЭК-ийн судалгаагаар 74 хувь байсан. Иргэдийн УИХ-д итгэх итгэл ингэтлээ суларчээ.
ЭТТ-Н 30 АМЕРИК ДОЛЛАРААС БАГА ӨРТГӨӨР ОЛБОРЛОХ БОЛОМЖТОЙ НӨӨЦ НЬ 120 САЯ ТОНН БӨГӨӨД 8 ЖИЛИЙН ДАРАА ДУУСНА
Олны анхаарлын төвд байдаг “ЭТТ” компанийн талаар одоо ярья. Улс төрчдийн гаргасан буруу шийдвэрийн улмаас бид хэрхэн хохирч, ямар төлөөс төлдгийг төрийн өмчит энэ компаниас харж болно. Энэ компанийн менежментэд дүгнэлт хийсэн юм. Манай улсын 2.5 сая иргэн энэ компанийн хувьцааг эзэмшиж байна.
Төмөр замтай болбол ЭТТ-н эдийн засгийн үр ашиг 68 жил болно. 1072 хувьцааны ногдол ашгийг 68 жил иргэдэд тараана.
ЭТТ нийт 7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. 2011-2016 онд маш хүнд үе туулсан. Учир нь нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасан. Нэг тонн нүүрсээ 30 орчим америк доллараар нийт 24 сая тонн худалдсан. Төмөр замгүй, цахилгаан станцгүй, дэд бүтэцгүй уурхай. Цаашдаа одоогийн менежментээр ажилласаар байвал 30 америк доллараас бага өртгөөр олборлох боломжтой нөөц нь 120 сая тонн бөгөөд 8 жилийн дараа дуусна. Жилд 15 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. Тэгэхээр УИХ-ын хоёр удаагийн сонгуулийн дараа энэ уурхайн эдийн засгийн ашигтай нөөц дуусна. Инженерүүд, эдийн засагчид ил уурхайн оновчлол гэж нэрлэдэг, маш нарийн тооцоо хийгээд энэ дүгнэлтэд хүрсэн.
Хэрэв төмөр зам тавьбал тээврийн зардлыг тонн тутамд 30 америк доллараар бууруулна. Одоо Гашуунсухайт хүртэл нэг тонн нүүрсийг 40 америк доллараар тээвэрлэж байна. Төмөр замтай болбол эдийн засгийн үр ашиг 68 жил болно. 1072 хувьцааны ногдол ашгийг 68 жил иргэдэд тараана. Улс төрчид буруу шийдвэр гаргаснаараа байгалийн нөөцийн баялгийг идэж уудаг хүмүүс. Хамгийн түрүүнд Гашуунсухайт руу төмөр зам тавьбал өртгөө нөхөхөөр байтал хойшоо чиглэлд 7-10 тэрбум америкийн өртгөөр төмөр зам тавих гэж байна. 60 жилд ч энэ хөрөнгө оруулалтыг нөхөхгүй. Үүнээс болж Гашуунсухайт хүрэх төмөр зам гацаж, нүүрс тээврийн зардал өссөн.
Азаар урд хөршид нүүрсний үнэ өндөр байгаа тул ЭТТ-н санхүүгийн үзүүлэлт одоо сайн байна. Үнэ өндөр байхад яаж зардал бууруулах уу, ямар шинэ менежмент нэвтрүүлэх үү гэдэг асуудал анхаарлын гадна үлддэг. ЭТТ жил бүр 700 тэрбумын ашигтай ажиллах юм шиг төсөөлдөг. Олон нийтэд буруу мэдээлэл өгч, тархи угааж байна.
Гэтэл энэ оноос тус уурхайн коксжих нүүрстэй хамт тонн тутамд 300 кг эрчим хүчний нүүрс хамт олборлоно. Эрчим хүчний нүүрс үнэ бага, зарагддаггүй. Коксжих нүүрстэй холихоор чанараас нь хамааран үнэ нь унахаар байна. Хөрс хуулалтын зардал өсөж, уурхайг ашиглахад их хүнд болно.
Тэгвэл бусад улсад манайтай адил жишээ бий юу?
2011 онд Мозамбикийн Бэнго ордод 4 тэрбум тонн нүүрсний нөөц илэрсэн. Яг энэ үед манай Таван толгойн ордод 11 том компани хөрөнгөө оруулах санал тавьсан, хоорондоо өрсөлдөж байв. Рио Тинто Бэнго ордыг 4.7 тэрбум америк доллараар Таван толгойтой өрсөлдүүлэх гэж худалдан авсан. Тэд энэ уурхайд 7.8 тэрбум америк долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байсан. Мозамбикчууд ордоо худалдсан ч дэд бүтцийг нь тавиулаагүй. Усан замаар нүүрсээ тээвэрлэх нь төмөр замаар тээвэрлэснээс харьцангуй бага зардалтай. Бэнго ордын гол өрсөлдөх чадвар үүнд оршиж байв. Гэвч тээвэрлэлт гацсан тул Рио Тинто 2013 онд энэ ордыг Энэтхэгийн “Жандар стийл” компанид ердөө 40 сая америк доллараар худалдсан. Дэд бүтэцгүй болохоор ашиг малтмалын ордын үнэ цэнэ ингэж унадаг. Энэ явдлаас бид сургамж авах ёстой. Ямар боломжоо алдав гэдгээ дүгнэх хэрэгтэй.
Х.Баттулгын туслах байсан нэг хүнийг Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан мөн шалгасан, хорьсон. Харин өнөөдөр бид Х.Баттулгыг орой дээрээ залчихаад сууж байна.
2012 онд ТТ-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орох байв. 2009 онд хувийн хэвшил хөрөнгө оруулан, замын ажил эхэлсэн. Тухайн үед Зам тээврийн сайд байсан Х.Баттулга энэ төслийг төр өөрөө барих ёстой гээд Чингис хааныхаа нэрээр бонд гаргаж, зээл авсан. 280 сая америк доллар зарцуулсан ч одоо нэг км ч замгүй.
Замын дэд бүтцэд оролцон ажилласан, БНСУ-ын компанийг шалгасан, Дээд шүүх өнгөрсөн сард бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Солонгосын нэг иргэнийг 32 сая төгрөгөөр торгох ял оноолоо. Х.Баттулгын туслах байсан нэг хүнийг Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан мөн шалгасан, хорьсон. Харин өнөөдөр бид Х.Баттулгыг орой дээрээ залчихаад сууж байна.
Хэрэв 2012 онд төмөр зам ашиглалтад орсон бол 100 сая тонн нүүрс худалдах байв. Нэг тонныг нь 100 америк доллар гэж үзвэл 10 тэрбум америк долларын экспортын орлого олно. Арван тэрбум америк доллараар юу хийж болох байв?
Нийслэлд 250 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Тэднийг 80 сая төгрөгийн үнэтэй, орон сууцанд оруулахад нийт 8.3 тэрбум америк доллар хэрэгтэй. Ингэснээр утаа, хөрсний бохирдлоо шийдэх байв. Энэ бидний алдагдсан боломжийн өртөг. Үүний төлөөсийг бид амьдралаараа төлсөөр байгааг ойлгох цаг болжээ.
- Шаардлагатай сургууль, цэцэрлэг барихад 750 сая америк доллар,
- Монголчуудын элгийг эмчлэхэд 93 сая америк доллар,
- Эмч, багш, цагдаа нарынхаа цалинг 2 дахин нэмэхэд 200 сая америк доллар,
- Нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж нэмэхэд 500 сая америк доллар,
- Эх хүүхдийн эрүүл мэндийн төв шиг эмнэлэг дахин барихад 200 сая америк доллар тус тус хэрэгтэй. Энэ бүхэн нийлээд 1.7 тэрбум америк доллар. Энэ бүх боломжоо бид алдчихсан.
Улс төрчдийн толхилцоо, тэдний буруу шийдвэр ямар уршиг дагуулдгийг би ганцхан жишээгээр тайлбарлалаа. Өөр олон жишээ бий.
ДАРААГИЙН АСУУДАЛ - БИД ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ?
Минийхээр бид Венесуэл, Украин, Зимбабве рүү, 1932 оны Гитлерийн Герман руу явж байна. 1978 оныг хүртэл Венесуэл Өмнөд Америктаа баян оронд тооцогдож байв. Гэтэл Уго Чавес газрын тосны ордуудыг төрд эргүүлэн авч, иргэдэд халамж амлан, баялгаас хүртээнэ гэж амласан. Тэр хүнийг залгамжлан гарч ирсэн Мадуро бол боловсролгүй хүн. Жолооч, ҮЭ-ийн даргын ажил хийж байгаад Уго Чавесийн баруун гар болсон. Одоо Венесуэлийн инфляц жилийн 130 мянгад хүрснийг Дэлхийн банк цахим хуудсандаа мэдээлсэн. Засгийн газрын өр нь ДНБ-ий 160 хувьтай тэнцэж байна. Ажилгүйдэл 34 хувь.
Венесуэлчууд гудамжинд нохойгоо барьж идэж байна.
Нийгмийг нураая гэвэл иргэдийг нь талцуулдаг, дайсантай болгодог юм байна. Венесуэлчууд ядуу атлаа яагаад өмнөх удирдагчаа дахин дахин сонгоод байна гэвэл АНУ гэж улс биднийг өлсгөлөн зовлонд унагасан гэж тэдэнд ойлгуулдаг. АНУ-тай тэмцье гэж сэтгэл санааг нь үймүүлдэг, ховстдог. Эс бөгөөс иргэд нь Мадурог ч барьж идэхэд бэлэн байна.
Зимбабвегийн хувьд Мугабе гэж Ерөнхийлөгч 97 нас хүртлээ энэ улсыг удирдсан. Очир эрдэнээр баян улс. Хөрөнгө оруулагч нараа хөөн, хөрөнгөө нийгэмчилсэн. Тэрээр энэ улсын мөнгөн тэмдэгтийг устгасан. Мөнгө нь ямар ч үнэ цэнэгүй болсон. Одоо тэнд юаниар гүйлгээ хийж байна. Энэ бол бодит аюул, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд тулгарч буй бодит эрсдэл. Эдийн засгийн чадавх тусгаар тогтнолын баталгаа.
Энэ дүр зургийг манайд ч харж болно. Төмөр зам барьчихвал танк орж ирнэ, урд хөршийнхөн ирж суурьшина, бидний баялгийг хямд үнээр их хэмжээгээр авна гэсэн. Үнэндээ баялгийг үнэгүйдүүлж байгаа нь төрийн өмчит компаниуд шүү дээ. Төрийн өмчит ЭТТ нүүрсээ 60-70 америк доллараар, хувийн компани болохоор 170-200 америк доллараар зарж байна. Биднийг ховстон удирдаж байна.
СОНГОДОГ ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛ, ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БАЙЯ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХЯЗГААРЛАЯ
Бид өнгөрсөн хугацаанд дандаа хүн сонгосоор ирсэн. Нэг Доржийг нөгөө Доржоор солиод нөхцөл байдал дээрдсэнгүй. Шинээр сонгогдсон хүмүүс ч биднийг муухай харагдуулж байна. Иймд тогтолцоогоо өөрчлөх ёстой. Сонгуулийн пропорционал системийг нэвтрүүлье. Мажоритар буюу хүн сонгодгоо халъя. Сонгодог парламентийн засаглал, хүчтэй Ерөнхий сайдтай байя. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлая. Одоо гурван Ерөнхийлөгч, гурван Ерөнхий сайд, гурван УИХ-ын даргатай ч юм шиг. Тэдний эрх мэдлийн толхилцоонд иргэд ядарч байна.
Тогтолцоогоо өөрчилсний дараа эдийн засгийн том төслүүдээ 10-20 жилийн бодлоготойгоор хөдөлгөх хэрэгтэй. Засаглалаар дэлхийд тэргүүлж уй Норвегид хүнийг биш намыг сонгогчид (пропорционал систем) сонгодог юм байна. Нам сонгуульд ялсны дараа өндөр шалгуураар дахин сунгаа явуулж, гишүүд дундаасаа парламентын гишүүнээ сонгодог.
Бид цаг алдаж борлохгүй. Арван жилийн дараа дахиад л утаа, замын түгжрэлээ ярих хэрэг үү? Бид энд ийм асуудал ярьж байхад дэлхий хаашаа явж байна вэ?
Төгсгөлд нь хэлэхэд, Элон Маск сансрын аялал жуулчлал хөгжүүлнэ гээд жуулчдаа бүртгэж байна. Урд хөршид хүний толгойг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай туршлаа. Бид машинаар биш дроноор нисэх бололцоог нээжээ. Бид энэ хөгжлөөс хоцрох тусам хуурай арал дээр амьдардаг, зэрлэгүүд болж хувирна. Энэ нөхцөлд монгол хүний үнэ цэнийг ярих ямар ч боломжгүй.