Улсын ерөнхий прокурорын газрын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэнтэй уулзаж, хэд хэдэн асуудлаар санал хэлж, мөн зарим нэг баримтыг хүлээлгэн өглөө.
Харин төгсгөлд нь Монгол Улсын иргэний хувиар Тавантолгойн ордын талаар мэдээлэл өгч, шалгаж өгөхийг хүссэн юм.
Ингээд уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ЭРХ МЭДЭЛ ДУТААГҮЙ, ЖИЛИЙН ХУГАЦААНД ШИЙДСЭН ХЭРЭГ АЛГА
Албан тушаалаа урвуулан ашиглан, гэмт хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээхгүй байна гэдэг шүүмжлэлийг иргэд их хэлж байгааг дамжуулж, оффшор данстай төрийн албан хаагчдыг илрүүлэн шалгах, төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлэн наймаалцах хэргийг хянан шийдвэрлэх талаар би та бүхэнтэй хийсэн анхны уулзалтаараа хэлж байсан.
Прокурорын байгууллага, танай ерөнхий прокурортой хамтарч ажиллахаар Ерөнхийлөгч болсноосоо хойш маш их чармайн ажиллаж байна
Энэ талаар бүтэн нэг жилийн хугацаанд ямар нэг хөдөлгөөн гарсангүй. Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар маш тодорхой мэдээллүүд нийгэмд цацагдаад удаж байгаа ч мөн л ямар нэг ажил хийсэнгүй.
Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой маш олон хардалт, таамаг нийгэмд байгаа төдийгүй иргэдийн хүлээлтийг зөв болгох талаар тодорхой ажил хийсэнгүй. Жилийн өмнө хэлж байсан асуудлууд шийдэгдсэн үү гэвэл үгүй гэж хэлмээр байна.
Монголын прокурорын байгууллагад эрх мэдэл дутаагүй, гэтэл олны анхаарал татсан албан тушаалын хэргүүд яригдсаар л байна. Прокурорын байгууллага, танай ерөнхий прокурортой хамтарч ажиллахаар Ерөнхийлөгч болсноосоо хойш маш их чармайн ажиллаж байна.
ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТА ОРЛОГЧИЙНХОО АСУУДЛЫГ ШИЙДЧИХЭЭД, НИЙГЭМ РҮҮ ОР
Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх үеэрээ “шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой, хаана байна тэр шударга ёс” гэж зарлаж байсныг Монгол орон даяар харсан. Би яг энэ асуултыг энэ танхимд давтмаар байна. Шударга ёсыг та нар энэ танхимаас эхлүүлэх ёстой, ийм тангарагтай, мөрдэстэй хүмүүс.
Улсын ерөнхий прокурор нь бусдаас шударга ёс нэхэх утга учир байна уу гэдгийг иргэд, УИХ-ын танхимд ч жиг жуг хийлцэж байна
ЖДҮХС-тай холбоотой бас нэг тодорхой асуудал бол Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар энэ сангаас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон, өөрөө ч энийгээ хүлээсэн ч өнөөдөр ямар нэг хариуцлага хүлээлгүй албан тушаалаа хашиж байна. Ерөнхий прокурор нь бусдаас шударга ёс нэхэх утга учир байна уу гэдгийг иргэд, УИХ-ын танхимд ч жиг жуг хийлцэж байна. Б.Амгаланбаатар прокурор өөрөө энд сууж байна. Асуудал гармагц би дуудаж ирүүлээд шударга ёс танайхаас эхэлнэ, ажлаа өгөөд шалгуулаад буруугүй бол ажилдаа эргэж орж болно гэж хэлж байсан, санаж байна уу? Харамсалтай нь тэгээгүй.
Мөн ЖДҮХС-аас зээл авсан гишүүд Ерөнхий прокурорын туслах Б.Амгаланбаатартай барьцаж байна гэдэг асуудал яригдаж байна. Ерөнхий аудитор яг ийм асуудалтай холбогдоод албан тушаалаа өгөөд шалгуулж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга ажлаа мөн өгөөд шалгуулж байна. Улсын ерөнхий прокурор оо, орлогчийнхоо асуудлыг шийдэж байж цааш явах хэрэгтэй байна.
Урд нь намайг ХАА-ын сайд байх үед зээл банкаар дамждаг байсан. Тэгэхээр банк зээл өгч байгаа учраас эрдлийг өөрсдөө даадаг байсан. 2016 онд Засгийн газраас түр журам гаргаж арваннэгдүгээр сарын 9-нд ХАА-ын сайд Сэргэлэнд даалгасан байгаа юм. ЖДҮ-дэд 35 тэрбум хүртэлх сан үүсгээд 200 саяас 2 тэрбум хүртэлх төгрөгийг сайдын эрх мэдлээр олгодог болсон байгаа юм. Би баримт яриад байна. Яамнаас сайд олгодог болсон тул хяналтгүйгээр зээл олгож эхэлсэн. Өнгөрсөн жил 134 зээл олгосны 121 нь тодорхой нөлөөлөл орсон байдлаар олгосон нь тодорхой боллоо гэж Ерөнхий прокурор та УИХ-ын чуулганы танхимд хэлж байсан нь үүгээр батлагдаж байна.
60 ТЭРБУМЫН ХЭРЭГ ТЕГ-Т ДАХИН СЭРГЭЭГДСЭН
60 тэрбумын хэрэг. Энэ хэрэгтэй холбогдсон УИХ-ын гишүүн, төрийн албан хаагчдын асуудлыг дахин УИХ-д оруулж ирэх хэрэгтэй байна. Тагнуулын ерөнхий газар дээр дахин энэ хэрэг сэргээгдсэн. Төрийн албыг мөнгөөр арилжсан хэрэг. Эвлүүлэг болгож хийсэн албан тушаалтнууд нь одоо хүртэл ажлаа хийгээд явж байна.
Иргэд зөвхөн шударга ёс, хариуцлага нэхэж, жагсаж цуглаж байгаагаас хоол, цалин ярихгүй байна
Хууль тэгш хэрэгждэггүй, шударга ёс үйлчлэхгүй байгаад ард иргэд үнэхээр бухимдалтай байна. Бид үүнийг бүгд харж байна. Иргэд зөвхөн шударга ёс, хариуцлага нэхэж, жагсаж цуглаж байгаагаас хоол, цалин ярихгүй байна.
Хууль тогтоогчид маргалдаад буруу хараад суучихлаа. Төрийн нэг чухал механизм гацсан. Нөхцөл байдлыг үнэлж үзээд УИХ-ын гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг чөлөөлдөг болох хуулийн төслийг аргагүйн эрхэнд санаачилсан. Хэлэлцэж эхэлсэн хэдий ч батлах эсэх нь тодорхойгүй байна.
Дараагийн албан тушаал, дараагийн УИХ-ын дарга, дараагийн сайд нар хэн тавигдах вэ гэдэг өчүүхэн эрх ашиг дээр гацааж байгааг өнөөдөр бүгд мэддэг болсон.
ТӨМӨР ЗАМ БАРИАД НЭГ УЛСААС ХАРААТ БИШ БОЛЪЁ ГЭХЭЭР ЭРҮҮ ҮҮСГЭДЭГ
Бас нэг асуудал нь олон жил утаатай тэмцлээ, олон зуун тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулсан. Утаагүй зуух гэх мэт тодорхой эзэнтэй, гэхдээ огт үр дүнгүй мөнгөний ажлуудыг одоо яагаад эргэж нэхэхгүй байгаа юм бэ. Зуух өөрөө өөрийгөө оруулж ирээд, зараад явахгүй. Зуухны эзэн, зууханд зарцуулсан мөнгө, УИХ-аар шийдвэрлэсэн эзэд нь тодорхой байна. Үүнээс болж өнөөдөр дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдолтой орноор зарлагдаад сууж байна. Зарцуулсан мөнгийг нь харахаар утаагүй болохоор хэмжээ харагддаг. Үүнээс болж олон зуун хүүхэд өвдөж, эндэж байна.
Утаагүй зуух гэх мэт тодорхой эзэнтэй, гэхдээ огт үр дүнгүй мөнгөний ажлуудыг одоо яагаад эргэж нэхэхгүй байгаа юм бэ
Уг нь утаанаас салах илүү бодитой төсөл хөтөлбөрийг 2010 онд баталсан байдаг. Хөгжлийн төслүүдийг эрүү үүсгэн зогсоодог. Үүнд оролцсон прокурорууд ч одоо энд сууж байгаа байх гэж бодож байна. Хөгжлийн хөтөлбөр гэдэгт 2010 онд УИХ-аар баталсан маш олон төсөл бий. Төмөр замыг яагаад гацаасан, Сайншандын аж үйлдвэр буюу баялгаа боловсруулдаг үйлдвэр баръя гэхэд эрүү үүсгээд, ажиллаж байсан хүмүүсийг нь шоронд суулгасан. Төмөр зам бариад нэг улсаас хараат биш болъё гээд УИХ-аар батлуулаад, бодлогоо боловсруулаад ажил эхлэхээр түүн дээр нь эрүү үүсгээд, шоронд суулгачихна.
Дотооддоо хүнсний ногоогоо ургуулдаг, хүнсний нөөцөө хангадаг болох гэхээр төсөл дээр ажиллаж байсан залуусыг нь мөн л шоронд суулгачихдаг. Шинэ хөдөөг хөгжүүлье, алслагдсан 98 сумыг УИХ-аар батлуулаад 21-р зуунд халуун устай, бохироо шийдсэн, цэцэрлэг, сургуультай болгоё гэхээр хоёрхон сумыг нь хэрүүл уруул болж байж баригдаад бусдыг нь зогсоосон. Ийм жишиг тогтоод удаж байна. Үүнийг зохион байгуулалттайгаар үйлдэж байгаа нь нам дамнасан хэт цөөнхийн бүлэглэл буюу МАНАН-гийн толгойлол.
Зохион байгуулалттайгаар гүтгэлэг явуулж, цуурхал тараадаг, энэ хэрэгтээ хуулийнхныг оролцуулдаг энэ явдлаас болоод шударга бусын хонгил гэдэг юм яригдаж байгаа юм. Утаатай холбоотой баримтуудыг би энэ долоо хоногт гаргаж өгнө.
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨРӨӨ ИЙМ ЮМ ЯРИУЛААД СУУЖ БАЙГААДАА ТА НАР ИЧИХ ХЭРЭГТЭЙ
Дараагийн ярих зүйл бол Салхитын мөнгөний орд. Томоохон орднуудын тэмдэглэгээнд ороогүй. Газрын зурагнаас олдохгүй. Зориудаар юм уу санамсаргүй юу тэмдэглээгүй. 1983 онд улсын төсвөөр хайгуул хийгээд одоогийн нөөц нь тогтоогдсоноор 500 сая ам.доллартай тэнцэх алт, мөнгөний орд байна гэдгийг илрүүлсэн.
Та бүхний хамар дор хууль бус үйлдэл цэцэглэж байна
2014 оноос хойш хүдрийн ордыг гадагш нь зөөсөн. Баяжмалыг хилийн цаана боловсруулаад эргээд бидэнд зардаг. Би баримт авчирсан. Энэ чулуу бол Салхитын мөнгөний ордоос авчирсан чулуу. Цагаан алт, мөнгөний агууламжтай. Би танд өмнө нь харуулж байсан. Энэ хүдэр маягаар татвараа нууж гаргаж байна. Сайншандын боловсруулах үйлдвэр ажил хэрэг болсон бол бид өнөөдөр мөнгөө боловсруулаад дархчуудаа хангах байсан. Би арга ядаад ийм жишээ ярьж байна. Ерөнхийлөгчөөрөө ийм юм яриулаад сууж байгаадаа та нар ичих хэрэгтэй.
Ордод хяналтаа тогтоосон хөрөнгө оруулагч нэртэй гаднын хүмүүс юун азаар хоорондоо маргалдсанаар энэ хэрэг илэрч цагдаад очсон. Нөөц ашиглалтын татвараа төлдөггүй, баяжмалын агуулгыг дарж мэдүүлэн, татвараас үлэмж хэмжээгээр зайлсхийдэг, гааль, татварын мэдээ зөрсөн учраас энэ хэрэг анзаарагдах болсон байна.
Та бүхний хамар дор хууль бус үйлдэл цэцэглэж байна. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, мэргэжлийн ур чадвараа бүлэглэлийн эрх ашгийг битгий хамгаалаач ээ гэж хүсэж байна.
УУЛ УУРХАЙТАЙ ГИШҮҮД ЯМАР ИХ ЗАНТАЙ БОЛСОН, АМЬДРАЛААС ТАСАРСНЫГ БИД ХАРЖ БАЙНА
Дараагийн асуудлыг би иргэн хүнийхээ хувиар хэдэн үг хэлье гэж бодож байна. Таван толгойн ордын талаар хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмчид байдаг Таван толгойн орд газрыг гэрээгээр халхавчлан 60 болон 40 жилээр сунгагдах нөхцөлтэйгээр үнэгүй өгөх оролдлого саяхан гарсан. Энэ хэргийн талаарх тодорхой баримт дурдъя.
Эдийн засгийн асар их өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс гаргаад гаднынханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээг байгуулах ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан байна
2015 онд дөрөвдүгээр сард Засгийн газар ийм гэрээ байгуулах гэж байсныг тухайн үеийн УИХ-ын удирдлага болон УИХ-ын 40 гишүүн зогсоосон юм. Тэдний нэг нь би. Таван толгойн ордыг ингэж ард түмэндээ авч үлдсэн юм. Түүнээс хойш юу болсныг та бүхэндээ мэдээлэхээр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн санхүү хариуцсан захирал Жаргалсайханыг энд урьсан. Санхүүгийн тайланд Улсын ерөнхий прокурорт гардуулж өгье.
Эдийн засгийн асар их өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс гаргаад гаднынханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээг байгуулах ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан байна. Танд мэдээлэл байгаа байх тийм ээ?
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь бүгд баримтаар нотлогдсон. Би тодорхой эзэнтэй ярьж байна шүү. Энэ бол 60 тэмбумын нэгэн адил албан тушаалын гэмт хэрэг мөнөөс мөн. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байгааг асууж байна. Гэмт хэргийн үр дагавар маш тодорхой. Энэ бол нэг л орд. Би бүх баримт, тайланг, танилцуулгыг өгч байна. Хууль бусаар хувьчилж авах оролдлого хийсэн. Төрийн өмчөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон төрийн өмчийг нууцаар, хууль бусаар хэн нэгэнд өгч хэрхэвч болохгүй гэдгийг та бүхэн эрх биш ойлгож байгаа болов уу.
Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан, Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь бүгд баримтаар нотлогдсон
2015 онд дайрсан 100 жилээр авах гэсэн дайралт, 2016 оны УИХ-ын сонгуулиар Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат тохоон томилогдсон. Хууль зүйн сайд Ц.Нямдорж ямар ч шалгуургүйгээр Ерөнхий сайд болсон гэдгийг хэлж байсан. Энэ хүний зорилгыг би дахиад тодорхойлох гэж байна. 2016 онд эрх баригч нам 65 суудалтай болж дахиад Таван толгойг зүтгүүлсэн. ЖДҮХС-ийн зээлийг сайдын мэдэлд өгснөөс долоо хоногийн дараа дахин Таван толгойн асуудал орж ирсэн. Дахин сануулж хэлэхэд Монголын төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс улс орныг баялаг, орд газрыг гадныханд өгөх гэсэн, утааг далимдуулж мөнгө олох гэсэн, хөгжлийн зорилтыг гацаасан оролдлого бүрийг шалган нягтлахыг иргэн хүний хувьд хүсэж байна. Тиймээс иргэний хувьд Таван толгойн ордтой холбоотой хууль зөрчсөн үйлдлийг шалгаж өгөхийг хүсэж байна.
Өнөөдөр УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль, бүх сонгууль мөнгөнд явдаг болсон. Мөнгө хаанаас гарч байна уул уурхай. Уул уурхай гар дамжин зарагдаж, УИХ-ын гишүүд энэ мөнгөөр сонгуульд өрсөлддөг болсон. Уул уурхайтай УИХ-ын гишүүд ямар их зантай болсон, амьдралаас тасарсныг бид өдөр болгон зурагтын мэдээ, олон нийтийн сүлжээгээр харж байна. “Ард түмэн юу юм, ард түмний баялаг гэж юу юм”, “Хоёр тэрбум юу юм, би өнөөдөр төлчихнө” гэж нэр бүхий гишүүд хэлж байна. Энэ байдлыг бид цааш нь даамжруулах юм уу, таслан зогсоох юм уу. Хэдий босоо удирдлагатай ч энэ асуудал зөв хэмээн дотроо алга ташиж, намайг илрүүлчихлээ гэж уурлаад сууж байгаа хүмүүс ч бий.
Энэхүү мэдээллийн дараа Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Монгол Улсын прокурорын байгууллага зөвхөн хуульд захирагдаж, хэн нэгнээс хараат бусаар үйл ажиллагаа явуулна. Хэн нэгэн гэмт хэрэг гэж ярихаар нь хэрэгт татдаг, хэн нэгнийг буруутай гэхээр нь буруутгадаг асуудал миний үед гарахгүй. Үүнийг би Монгол Улсын Ерөнхийлөгчийн, та бүхнийхээ өмнө хэлье. Би хэн нэгнийг хэлмэгдүүлж, хэн нэгнийг хариуцлагаас мултлахгүй гэдгийг хэлье” гэсэн юм.