Нийслэлийн төрөх эмнэлгүүдийн ачаалал хэрээс хэтэрч, эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн дэглэм алдагдах хүртлээ асуудал үүссэн 2010 онд Хан-Уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлэг барих шийдвэр гарч, барилгын ажил эхэлсэн.
Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан 17.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргаж барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсны улмаас 2013 онд барилгын ажил зогссон юм.
Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессийн гэрээ байгуулж “царцаад” байсан барилгын ажлыг үргэлжлүүлсэн юм. 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгөөр зураг төсөл боловсруулан 2017 оны 9-р сараас барилгын ажлыг эхлүүлж, 34 хувьтай орхисон барилгын гүйцэтгэлийг өнөөдрийн байдлаар 80 хувьд хүргэжээ.
Гэрээнд зааснаар эмнэлэг энэ оны 11-р сард ашиглалтад орох ёстой ч барилгын ажил удаашралтай байгаа юм. Иймд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл холбогдох албаныхантай хуралдлаа.
Эрүүл мэндийн яам, Үндэсний хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, гүйцэтгэгч Томо бюлдинг компани, зураг төслийн ажлыг гүйцэтгэгч талууд, шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэхэд хамааралтай ТОСК, Эрчим хүчний яам зэрэг холбогдох газруудын төлөөллүүд хуралд оролцлоо. Эндээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм. 300 ортой эмнэлгийг гэрээнд заасан хугацаанд нь ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.
Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээврийн ажил дууссан, Е блокын барилгын ажил бүрэн дууссан, гадна цахилгааны дэд өртөөний 3 барилгын ажил, Гипсэн тааз, шал цутгалтын ажлууд, дотор инженерийн шугам сүлжээний далд монтажны ажлууд, салхивч болон сангийн шугам сүлжээний монтажны ажлууд, гадна инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайн тохижилт зэрэг ажлууд бүрэн дуусчээ. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтний угсралтын ажил эхэлсэн байна. Үндсэн барилгын ажил 80 хувьтай байгаа юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.