Чехийн хөлбөмбөгийн шигшээ баг болон Английн Арсенал клубын хаалгач Петр Чех хөлбөмбөгийн спортоос зодог тайлах болсноо зарлалаа. Энэ улирлын эхэнд Арсеналийн шинэ дасгалжуулагч Унай Эмеригийн тэргүүн сонголт байсан ч удалгүй залуу хаалгач Бернд Ленод байр сууриа алдаж, сэлгээний суудалд шилжсэн юм. Улмаар өчигдөр шилдэг тамирчин энэ улирлыг дуусгаад зодог тайлах болсноо зарласан байна.
Английн Премьер лигт 15 улирлыг үндсэн П.Чех замналын оргил амжилтаа Лондон хотын багуудад үзүүлсэн байдаг. Челсид 2004-2015 он хүртэл, Арсеналд 2015 хойш тоглосон аж. Энэ хугацаанд Премьер лигийн аварга цолыг 4 удаа, ФА цомын аваргаар 5 удаа тодорч, Лигийн цомд 2 удаа түрүүлснээс гадна Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лиг, Европа лигт тус бүр 1 удаа түрүүлж чаджээ.
Анх өөрийн улсын Хмел клубээс мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн тэрээр клубын түвшинд 772 тоглолтод оролцсон байдаг.
Мөн 2016 онд Чехийн хөлбөмбөгийн шигшээ багаас зодог тайлах хүртлээ 124 тоглолтод оролцож, шигшээ багийнхаа дээд амжилтыг тогтоож чадсан билээ.
Г.Баярмөнх