Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Хуралдаанаас дараах шийдвэрийг гаргажээ.
- Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмж нэмнэ.
- Багш, эмч нараас доош цалинтай төрийн албан хаагч нарын цалинг өмнөх оны есдүгээр сарын 1-нээс 8 хувиар нэмсэн. Энэ үед цалингаа нэмүүлж чадаагүй 17 мянган албан хаагчийн цалинг энэ оны эхний өдрөөс 16 хувиар нэмнэ.
- Эмч нарын цалин 21.3-47.1 хувиар буюу 122-270 мянган төгрөгөөр нэмнэ.
Эдгээр нь мэдээж сайн мэдээ. Гэвч …
Нийгмийн даатгалын сангаас 408 мянган ахмад тэтгэвэр авч байна. Тэтгэврийн нэмэгдэлд энэ онд 107.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянган төгрөг байгааг 30 мянган төгрөгөөр нэмж 310 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянган төгрөг байгааг 270 мянган төгрөг болгов.
Ирэх онд ч нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмнэ. Гэвч шимтгэл төлж буй иргэд, ААН-ийн төвлөрүүлсэн орлогыг хуримтлуулахгүй, эргүүлээд өндөр настнуудын тэтгэвэрт зарцуулж байгааг онцлох хэрэгтэй.
Мөн Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянга, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг байхаар тогтжээ.
Эдгээр нэмэгдлийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?
Энэ оны эхний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг 0.5 хувиар нэмсэн. Өнгөрсөн онд 1 хувиар нэмсэн юм. Ингэснээр ажилтнууд 11.5 хувийн, ажил олгогчид 13.5-15.5 хувийн шимтгэл төлж эхлэв. Нэг сая төгрөгийн цалинтай хүн сар бүр 111 500 төгрөг төлнө. Өмнө нь сар бүр 110 мянган төгрөг төлж байв.
Нийгмийн даатгалын сангуудын нэг болох Тэтгэврийн сан алдагдалтай, алдагдлын зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн. Иймд алдагдлын зөрүүг багасган, төр биш нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэд, ААН-үүдээр төлүүлэх зорилгоор шимтгэлийг нэмсэн юм. 2018 онд Тэтгэврийн даатгалын санд 1 их наяд 54 тэрбум төгрөгийн орлого орсноос 129 тэрбум төгрөг нь шимтгэлийн хувийг нэмэгдүүлснээр нэмж орсон орлого. Ирэх онд ч нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмнэ. Гэвч шимтгэл төлж буй иргэд, ААН-ийн төвлөрүүлсэн орлогыг хуримтлуулахгүй, эргүүлээд өндөр настнуудын тэтгэвэрт зарцуулж байгааг онцлох хэрэгтэй.
Төрийн албан хаагчдын цалинг Засгийн газар хавтгайруулан нэмсэнгүй. Ажил мэргэжлийн онцлог, ур чадвар, зэрэглэлээс хамааран 8-47 хувиар нэмсэн нь зөв. Жишээ нь түргэн тусламжийн 511 жолооч 400 гаруй мянган төгрөгийн цалинтай байсныг 142 мянган төгрөгөөр нэмжээ. Ачаалал их, замын түгжрэлд, бухимдалтай орчинд ажилладаг жолооч нарын цалинг хамгийн түрүүнд нэмэх учиртай.
Гэвч сайд нар сүр дуулиантайгаар цалин нэмлээ гэж мэдэгдсэний дараа өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, улмаар инфляцыг өдөөдөг. Дараах хүснэгтэд 2018 оны инфляцын өсөлт, бууралтыг харууллаа.
Хэдийгээр улсын дунджаар инфляц 8.1 хувьтай байгаа ч нийслэлд 9 хувийг давчихсан. Цагаан сарын нөлөөгөөр жил бүрийн 12-1 дүгээр сард хүнсний бүтээгдэхүүний үнэ өсдөг. Энэ жишиг дахин давтагдсан ч махны үнэ өмнөх жилүүдийнхээс илүү өслөө. Тэгэхээр сарын дараа танилцуулах тайлангаар энэ сарын инфляц Монголбанкны зорилтот түвшин болох 8 хувиас давах магадлалтай. Энэ хэрээр бидний орлого үнэгүйдэн, мөнгөний худалдан авах чадвар буурна.
Төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмсэн ч энэ нэмэгдэл инфляцтай яг тэнцсэн тул төдийлөн баярлах мэдээ биш юм. Нэмэгдэл цалин инфляцийн нөлөөгөөр үнийн нэмэгдэлд "яваад өгөх нь". Мөн эдийн засгийн өсөлт 6.4 хувь буюу 8 хувийн инфляцаас доогуур байна. Зөрүү нь -1.6 хувь тул эдийн засгийн өсөлт зүгээр л тоо болж үлдлээ.