Техник технологи хурдацтай хөгжиж байгаагийн нэг илрэл болж Nike бренд “BACK TO THE FUTURE” уриан дор “NIKE ADAPT BB” нэртэй ухаалаг сникерээ танилцууллаа. Утасны аппликейшн ашиглан энэхүү сникерээ чангалж суллах гэх мэт хүссэнээрээ удирдах боломжтой юм.
Өмнө нь бид тусгай загварын сагсны пүүзээр Nike-ийн аппликейшнтэй холбогдож хэдэн км гүйсэн, хэдэн калори шатаасан зэрэг мэдээллийг авдаг байсан билээ. Тэгвэл энэ удаагийн загвар, технологи маш олон төрлийн мэдээлэл өгөх ба зарим спортын болон эрүүл мэндийн аппликейшнаас хэд дахин илүү гэнэ.
Мөн өнгөрсөн жил тус бренд ухаалаг утастай холбогддог NBA өмсгөлийг гаргасан билээ. Үүгээрээ дамжуулан багийнхаа шууд тоглолтын мэдээлэл, тоглолтын хуваарь, билет захиалах боломжтой болсон юм.
Энэхүү “NIKE ADAPT BB” сникерийг өмсөж тоглох хамгийн эхний тоглогч Бостон Сэлтикс багийн Жэйсон Тэйтум бөгөөд маргааш Торонто Рэпторс багтай хийх тоглолтод өмсөж танилцуулах нь ээ.
Эхлээд энэхүү технологи сагсан бөмбөгийн спортод нэвтрэн цаашлаад хөлбөмбөг, гар бөмбөг зэрэг спортын төрлүүд руу орох юм байна.
“NIKE ADAPT BB” сникер 02 сарын 17-ны өдөр нээлтээ хийх ба худалдаанд гарах үнэ 350$.