Удтал хүлээлгэсэн НИТХ-ын хурал өчигдөр болж, хотын даргын томилгоог хэлэлцэв. НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж, С.Мөнхчулуун 24 саналаар тэргүүлсэн юм.
НИТХ-ын энэ шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцуулна. Ерөнхий сайд саналыг нэг удаа буцаах эрхтэй.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын захирагч байх бөгөөд тэрээр хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэг бүхий хотын ерөнхий менежерийг томилон ажиллуулна. Мөн энэ хуульд Нийслэлийн Засаг дарга нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрх эдлэхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ нийслэл хот улсын хэмжээнд суурин соёл иргэншлийн тэргүүлэх байр суурь эзлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллагуудтай нэгдсэн бодлого явуулах асуудлаар Ерөнхий сайдтай шууд харилцах;
2/ нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, тээвэр, холбооны хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх зорилгоор нийслэлд шилжин суурьших асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийх;
3/ хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах ашиг сонирхолд нийцүүлэн хүрээлэн байгаа орчныг бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээг хэтрүүлэхүйц үйлдвэр, объектыг барьж байгуулах асуудалд холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн хориг тавих, үйлдвэрлэл, үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлэх, нийслэлээс нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
4/ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжээс нийслэлд ажиллах хүчийг зохион байгуулалттайгаар шилжүүлэх асуудлыг зохицуулах;
5/ нийслэлийг хөгжүүлэх асуудлаар төсөл санаачлах, төсөлд санал, дүгнэлт өгөх, түүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүсэх;
6/ дотоод, гадаад харилцаанд нийслэлийг төлөөлөх.
З. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдана.
НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны товч намтрыг танилцуулъя.