Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча нийслэлийн оршин суугчдад хандаж, агаарын бохирдлын түвшин аюултай хэмжээнд хүрсэн учир гэрээсээ онц шаардлагагүй бол гарахгүй байхыг уриаллаа. Агаарын чанарын индекс буюу AQI Бангкок хотод 182-т хүрч дээшилсэн нь Азийн хамгийн их бохирдолтой Шинэ Дели, Бээжин, Жакарта хотуудын эгнээнд авчрав. AirVisual вэбсайтын мэдээгээр индекс буцаад 138 руу буусан боловч хэвийн түвшинд хүрсэнгүй.
AQI 50-иас доош байгаа тохиолдолд хэвийн аюулгүй ба 300-аас дээш гарвал маш аюултай гэж үздэг. Онцгой бохирдолтой бүсэд аж төрж байгаа хүмүүс шаардлагагүй бол гадаа гарахаас зайлсхийж, гарсан тохиолдолд амны хаалт зүүх хэрэгтэй гэж ноён Прают сэтгүүлчдэд хэлжээ.
Зүүн Өмнөд Азийн хоёр дахь том эдийн засаг болох Тайланд дэлхийд хамгийн хортой агаартай орнуудын тоонд багтдаг ба гол төлөв барилгын ажил, машины утаа, үйлдвэрийн ялгаруулалт гол шалтгаан болдог аж.
Засгийн газрын агентлагууд барилгын талбайг хянах, машины утааг шалгах зэрэг зайлшгүй арга хэмжээ авч байгаа талаар хэвлэлийн төлөөлөгч Путтипон Пуннаканта мэдээлэв. Тайландын бороо оруулах алба “Утаа, тортгийг дарахын тулд үүл буудах арга хэмжээ авна” гэсэн боловч агаар мандал дахь чийгшлийн хэмжээ бага байгаа нь саад болж байна.