Америкийн Нэгдсэн Улс руу H2 визээр монгол ажилчдыг зуучлан явуулах эрхтэй ADIS Нийгмийн хөгжлийн төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Эхний ээлжид энэ жил 400-450 хүн АНУ-руу ажлын визээр явах боломжтой”
Тус төвийн гадаад харилцаа хариуцсан захирал Т.Мөнхгал “Манайх Монголд байгаа ганцхан албан ёсны гэрээтэй байгууллага. Одоогоор АНУ-ын дөрвөн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Эхний ээлжид энэ жил 400-450 хүн АНУ-руу ажлын визээр явах боломжтой” гэлээ.
Тус төв нь 2018 оны гуравдугаар сараас эхлэн АНУ-ын H2 визний хөтөлбөр дээр ажиллаж иржээ. Тухайн оны зургаадугаар сараас эхлэн туршилтын журмаар АНУ-ын H2 визний зуучлагч албан байгууллагуудтай харилцаа тогтоон, аравдугаар сард эдгээр байгууллагуудтай албан ёсны гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн байна.
2018 оны сүүлээр тус төв АНУ-руу ажилтан гаргаж эхлээд, одоогоор нийт 35 ажилтан ажлын байраа олчихсон, бичиг баримт бүрдүүлэх үе шатандаа явж байна гэлээ.
Одоогийн байдлаар тус төвийн тусламжтайгаар тодорхой тооны ажилчид албан ёсны H2А визээр АНУ-ын Калифорниа муж руу явжээ. Эхний ээлжид явсан ажилчид нь томоохон мал аж ахуйн ферм дээр өөрсдийн чадвар туршлагаа үзүүлэн амжилттай ажиллаж байгаа гэлээ.
Одоогийн байдлаар тус төв нь АНУ-ын хамгийн томд тооцогдох хоньчдын хоёр холбоо, жилдээ 4000-5000 орчим ажилтан зуучилдаг АНУ-ын ажилд зуучлагч хоёр байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллах болжээ.
H2 визээр явах гэж байгаа хүн ямар нэг төлбөр гаргах шаардлагагүй гэдэг нь хуулиндаа заагдсан байдаг. ЭСЯ-нд ярилцлагын цаг захиалах, онгоцны зардал гэх мэт зардлыг ажлын байр нь олдсоны дараа АНУ-ын ажил олгогч байгууллага олгодог
Тухайн ажилд орохын тулд доод тал нь гурван сарын ажлын туршлага, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх шаардлага тавьж байгаа аж.
Т.Мөнхгал “H2 визээр явах гэж байгаа хүн ямар нэг төлбөр гаргах шаардлагагүй гэдэг нь хуулиндаа заагдсан байдаг. ЭСЯ-нд ярилцлагын цаг захиалах, онгоцны зардал гэх мэт зардлыг ажлын байр нь олдсоны дараа АНУ-ын ажил олгогч байгууллага олгодог” гэв.
2018 оны арваннэгдүгээр сард ADIS Нийгмийн хөгжлийн төвийн гадаад харилцаа хариуцсан захирал Т.Мөнхгал АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо болсон АНУ-ын “NCAE” буюу хөдөө аж ахуйн чиглэлээр ажил олгогч албан байгууллагуудын нэгдсэн холбооны хуралд урилгаар очиж оролцсон байна.
Энэ хуралд АНУ-ын хөдөө аж ахуйн тэргүүлэх байгууллагууд болон компаниуд H2А хөтөлбөрийн тухай хэлэлцэхээр цугларчээ. Хурлын үеэр АНУ-д нэг жилийн хугацаанд H2A визээр 250 мянган ажилчид ажиллах боломжтой. Одоогийн байдлаар H2 визтэй ажилчид нь хөгжил буурай орнуудаас ирсэн байдаг. Жишээлбэл, Мексик улс хамгийн олон ажилчид гаргадаг бөгөөд бусад ажилчид нь Өмнөд Америк, Зүүн Европ, Өмнөд Африкийн орнуудаас гаралтай гэв.
Түүнчлэн хурлын үеэр ADIS байгууллагаас Монголчуудын мал аж ахуйн салбарт мэргэшсэн мэдлэг туршлага нь монгол ажилчдыг H2A хөтөлбөрт хамруулан АНУ-ын фермүүдэд ажиллах илүү давуу талтайг хэлжээ.
H2A визний эрх нь Монгол Улсад олгогдсоноор өмнө нь гарч байсан виз хэтрүүлэн харлах, аяллын визээр дамжуулан очиж ажиллах гэх мэт хууль бус асуудлууд багасна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.