2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр 11.30-ын үед Баянгол дүүрэг дэх III-IV хорооллын эцэст байрлах гэрээсээ гараад сураггүй болсон гэх 10 настай охины тухай мэдээлэл цахим ертөнцөд тараад байсан билээ.
Энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Дуудлагын дагуу арга хэмжээ авч, охиныг нэгдүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өвөө эмээгийнх нь гэрээс олсон. Охин аав ээжтэйгээ цуг айлын хашаанд амьдардаг. Хашаанаасаа гарч яваад гудамжинд танихгүй хүнтэй таарч, өвөө эмээгийнхээ гэрт хүргэж өгөхийг хүссэн. Хүүхдийг эсэн мэнд олсон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Сурагчдын амралт эхэлсэн тул өвөө, эмээгийнхээ гэрт байгаа гэсэн мэдээлэл байна” гэлээ.