NBA-н Нью Йорк Никс багийн төвийн тоглогч Энес Кантерт томоохон асуудал тулгараад байна. Учир нь Турк улсын прокуророос түүний нэрийг ОУ-аас баривчлах хэрэгтнүүдийн жагсаажээ. Энэ тухай Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа билээ. Энэ жил 26 настай төвийн тоглогчийг 2016 онд Туркийн засгийн газар, ерөнхийлөгчийн эсрэг төрийн эргэлт хийхийг оролдсон зэвсэгт бүлэглэлүүдтэй холбоотой байсан хэмээн сэжиглэж байгаа гэжээ.
Улмаар 2017 онд Э.Кантерт Турк улсаас олгосон пасспортыг хүчингүй болгосон тул АНУ-ын ногоон картыг ашиглаж Америкт оршин сууж байгаа аж. Уг нь энэ долоо хоногт Лондон хотод болох NBA-н улирлын тоглолтод Нью Йорк Никс – Вашингтон Викардс багууд тоглох ч Энес Кантер багтайгаа хамт Европ тивийг зориогүй аж. Тэрээр энэ сарын эхээр Лондон хотод болох тоглолтод оролцохгүй болсноо мэдэгдсэн юм.
Энес Кантер өнгөрсөн Лхагва гарагт фэйсбүүк хуудсандаа “Туркийн засгийн газарт намайг буруутгах нотолгоо байхгүй. Би АНУ-д байгын хууль ёсны оршин суугч байсан” гэсэн бөгөөд Туркийн тагнуулуудаас эмээж байгаагаа ч нуулгүй “Би тэнд алагдаж ч магадгүй, тийм боломж бий” хэмээн мэдэгдсэн юм.
Энес Кантерийн аав Мехмедэд яг ижил асуудал тулгараад байгаа мөн л Туркийн засгийн газраас гаргасан баривчлах иргэдийн жагсаалтад түүний нэр багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл аав хүү хоёрыг Туркийн засгийн газрыг эсэргүүцэгч Фетулла Гуллиний талынхан гэж үзэж байгаа ажээ.
Г.Баярмөнх