CES арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Лас Вегас хотод болж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр хэдэн зуун шинэ санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан бөгөөд үүнийг дагаад технологийн ертөнц ч ярианы сэдэв ихтэй байв. "GoGo.mn" сайт энэхүү мэдээллийн урсгалаас танд онцлон хүргэсэн билээ.
CES арга хэмжээний шилдэг бүтээгдэхүүнүүдийг The Verge сайтын нэрлэснээр танилцуулж байна. CES арга хэмжээ бодит бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр содон, шинэлэг санаагаараа олонд танигдсан байдаг.
Харин энэ жил нөхцөл байдал бага зэрэг өөр байв. Мэдээж Alexa ухаалаг туслагчтай суултуур гэх мэт итгэмээргүй олон санаа CES дээр байсан ч, бидний амьдралд нэвтэрч болохуйц бүтээгдэхүүнүүд ч мөн танилцуулагдсан юм. Нэг ёсондоо хэрэглээнд нэвтрэх боломжгүй нүд алдам шилдэг, шинэ технологиуд бус, хүсвэл энэ жилдээ багтаан худалдан авч хэрэглэж болох бүтээгдэхүүнээр дүүрэн байлаа.
Энэ жилийн арга хэмжээний хамгийн том мэдээ бол технологийн томчуудын хоршин ажилласан явдал байв. Жишээлбэл Apple гэхэд л Samsung, Sony, LG зэрэг компанийн бүтээгдэхүүнд өөрийн үйлчилгээгээ нэвтрүүлснээ зарласан. Харин ухаалаг ахуйн төхөөрөмжүүд (smart home gadget) зөвхөн нэг ухаалаг систем дэмжих бус, Amazon-ы Alexa, Google-ын Assistant, Apple-ын HomeKit гэсэн томоохон ухаалаг системүүдийг бүгдийг дэмждэг болов.
Үүнээс том компаниуд тус тусдаа өрсөлдөх бус чанарын төлөө хамтарч ажиллаж байгааг харуулж болно. Мэдээж ингэх нь хэрэглэгчдэд ч ашигтай.
ХАМГИЙН ШИЛДЭГ ШОУ ҮЗҮҮЛСЭН: Samsung-ын MicroLED зурагтууд
Сүүлийн жилүүдэд олны анхааралд өртөөд буй MicroLED технологи ашигласан зурагтууд энэ жилийн CES-ын энэ төрөлд од нь байв. MicroLED технологийг хамгийн ихээр ашиглаж байгаа компани бол Samsung бөгөөд тус компани одоогоор энэ технологийг ашиглан 75 инчийн 4K зурагт бүтээж байгаа аж.
Бидний мэдэх LED-ээс илүү тод мөн бага зай эзэлдэг MicroLED технологи бүхий хавтангуудаар хэрэглэгч өөрийн хүссэн хэлбэр хэмжээтэй зурагтыг бүтээж болно. Жишээг дараах хөдөлгөөнт зургаас харна уу.
ХАМГИЙН ШИЛДЭГ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР: Alienware Area-51m
Олон жилийн туршид тоглоомчид CPU, GPU зэргийг нь сольж, сайжруулж болдог зөөврийн компьютерыг мөрөөдсөөр ирсэн билээ. Тэгвэл энэхүү мөрөөдлийг бодит болгоход CES-ын үеэр танилцуулсан Alienware Area-51m туслах болно.
Уг 17.3 инчийн зөөврийн компьютерын процессор, график карт, багтаамж, шуурхай санах ой зэргийг нь сольж, сайжруулах боломжтой.
Alienware-ын зүгээс “Nvidia, AMD зэргийн ирээдүйд худалдаалах чипүүд Area-51m-д таарах эсэхийг баттай хэлж мэдэхгүй ч тааруулахыг хичээх нь бидний зорилго” хэмээн мэдэгджээ.
ХАМГИЙН ШИЛДЭГ “NEGANOTCH”: Lenovo Yoga S940
Том дэлгэц, нарийн хүрээний төлөөх дайн ширүүссээр байгааг та бүхэн мэднэ. Нүүр нь тэр чигтээ дэлгэцээс бүрдэх ухаалаг төхөөрөмж хийхэд тулгардаг хамгийн том асуудал нь notch буюу камер болон бусад зүйлсийг агуулж буй хэсгийг хаана байрлуулахад ордог.
Ухаалаг утас үйлдвэрлэгчид уг асуудлыг гулгаж гарч ирдэг notch хийн шийдсэн бол CES дээр өөр нэгэн шийдэл гарч ирсэн нь neganotch буюу хүрээнээс гадуурх notch байлаа. Lenovo-ын 13.9 инчийн дэлгэцтэй Yoga S940-г бусдаас онцгой болгосон гол шинж нь энэхүү neganotch байсан юм.
ХАМГИЙН ШИЛДЭГ ДЭЛГЭЦ: Samsung Space
Ажлын ширээний ихэнх хэсгийг дэлгэц эзлэх нь нийтлэг үзэгдэл. Уг асуудалд шийдэл олохоор Samsung компани Samsung Space нэртэй дэлгэцийг танилцуулсан юм. Samsung Space-ыг хэрэглэхгүй үедээ хана налуулан “эвхэх” боломжтой тул маш бага зай талбай эзэлдэг. Одоогоор уг дэлгэцэнд 27 инч ба 32 инч гэсэн хоёр хувилбар байгаа аж.
ХАМГИЙН ШИЛДЭГ ЗУРАГТ: LG-ын эвхэгддэг зурагт
Өнгөрсөн жилийн CES дээр эвхэгддэг зурагтын туршилтын хувилбар нь байсан бол энэ жил ашиглахад бэлэн бүтээгдэхүүн болжээ. CES-ын түүхэнд ердөө нэг жилийн дотор туршилтын загвараас эцсийн бүтээгдэхүүн болсон тохиолдол харьцангуй цөөн юм. LG-ын хамгийн дэвшилтэт OLED технологи бүхий уг зурагтыг та ашиглаагүй үедээ эвхээд сууринд нь багтааж болно. 65 инчийн 4K дүрслэлтэй уг зурагтын үнэ нь “энгийн” зурагтаас өндөр байх нь гарцаагүй.
ХАМГИЙН ШИЛДЭГ ТӨХӨӨРӨМЖ: Sony GTK-PG10 өсгөгч
Үдэшлэгт ашиглах өсгөгч, караоке төхөөрөмж, идэж уух зүйл тавих ширээ зэргийг Sony-ын GTK-PG10 өсгөгч нэгэн зэрэг шийдэж чаджээ.
ДИЖИТАЛ ТУСЛАХТАЙ ХАМГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН: Google Maps
Google өөрийн Assistant ухаалаг туслахаа Sonos-ын өсгөгчөөс эхлээд олон бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэмж байгаагаа CES-ын үеэр зарласан. Тэдгээрээс олны анхаарлыг хамгийн ихээр татсан нь Google Maps байв. Google Maps-ыг өдөр тутамдаа ашигладаг хэдэн сая хүн байдаг ч, тэд бүгд Assistant апп-ыг тусад нь татаж суулгаад байдаггүй билээ. Тэгвэл одооноос эхлэн тэдгээр хэрэглэгчид заавал нэмэлтээр апп суулгалгүй, Google Maps аппаас Assistant ухаалаг туслагчийг ашиглах боломжтой боллоо.
ХАМГИЙН ШИЛДЭГ ЦАХИМ СПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН: Nvidia-ын RTX чипүүд
Энэ жилийн CES-ын үеэр олон тооны, тоглоом тоглоход зориулагдсан компьютер болон төхөөрөмжүүд танилцуулагдсан бөгөөд тэдгээрийн дунд Nvidia-ын RTX чипүүд багтаж байсан юм. Эдгээр чипүүдээр тоноглогдсон зөөврийн компьютерууд энэ сарын сүүлчээс эхлэн борлуулагдаж эхлэх аж. Ингэснээр анх удаа зөөврийн компьютер дээр аливаа тоглоомыг 4K, 60 fps гэсэн үзүүлэлтээр тоглох боломжтой болж байна.
APPLE-ЫН ХИЙСЭН ХАМГИЙН ШИЛДЭГ МЭДЭГДЭЛ: Төрөл бүрийн зурагтууд AirPlay 2, iTunes, HomeKit-той хоршин ажиллана
Хамгийн эхэнд Samsung өөрийн зурагтууддаа AirPlay 2-г нэмж байгаагаа мэдэгдсэн юм. Харин үүний дараа Sony, Vizio, LG гэсэн компаниуд AirPlay 2 болон HomeKit-тэй хоршин ажиллахаа мэдэгдсэн билээ.
Ингэснээр хэрэглэгч iPhone, iPad эсвэл Mac-аасаа зурагтруугаа төрөл бүрийн контент илгээхэд тун хялбар болж байгаа юм.
ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ: Kohler Numi 2.0 ухаалаг суултуур
Хэрэв та ухаалаг суултуур авахыг хүсэж байсан бол таны хүсэл биеллээ олоход ойртжээ. Kohler Numi 2.0 ухаалаг суултуур нь Amazon-ы Alexa ухаалаг туслагчтай учир хэрэглэгч дуу хоолойгоороо удирдан ус татах, суултуурын суурь өнгийг өөрчлөх, бүр хүсвэл сүүлийн үеийн мэдээг сонсох боломжтой.
ХАМГИЙН ШИЛДЭГ УХААЛАГ АХУЙН ТӨХӨӨРӨМЖ: Ikea-ын Fyrtur ухаалаг хөшиг
Хэдийгээр Ikea компани CES дээр байгаагүй ч олны анхааралд өртсөн нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. Уг бүтээгдэхүүн нь ухаалаг хөшиг байв. 4-р сарын 1-ээс эхлэн 110-180 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарч эхлэх уг хөшгийг Alexa, Assistant, Siri зэрэг ухаалаг туслагчаар удирдах боломжтой. Түүнчлэн гэрэл, унтраалга зэрэг Ikea-ын бусад ухаалаг ахуйн бүтээгдэхүүнүүдтэй хоршин ажилладаг.
ХАМГИЙН ШИЛДЭГ РОБОТ: Lovot
Жижиг бие, том нүдтэй Lovot робот-ын гол ажил нь ойр байгаа хүнийг дагаж тэврүүлэхийг хүсэх юм. Тиймдээ ч үүнийг бүтээсэн Groove X “Манай робот тийм ч их хэрэгтэй, үр дүнтэй эд биш. Эсрэгээрээ танд саад болж ч болох юм” хэмээн танилцуулсан билээ.
Хийдэг зүйл багатай ч Lovot өөр дээрээ 50 мэдрэгч, гурван камертай бөгөөд 1,000 хүртэлх хүний царайг тогтоох хүчин чадалтай аж. Өнгөрсөн жил “Хамгийн шилдэг робот” гэх тодотголыг Sony-ын Aibo робот нохой хүртэж байсан билээ. Энэ нь бид заавал ямар нэг ажлыг сайн гүйцэтгэдэг, нүд алдам чадвартай роботыг хүсдэггүй болохыг баталж байгаа юм.
ХАМГИЙН ЖИЖИГ: Corsair-ын Capellix LED
Энгийн LED ба Capellix LED
Цахим спортын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Corsair маш жижиг хэмжээтэй LED бүтээснээ CES-ын үеэр танилцуулсан юм. Чимэглэлийн зориулалттай энгийн LED хумсны хэмжээтэй байдаг бол энэхүү Capellix LED нь түүнээс хэд дахин жижиг аж. Тодруулбал энгийн 4 LED багтах зайд 100 ширхэг Capellix LED багтдаг.
LED гэрлүүд богино долгионы зуухны дэлгэцээс эхлээд сүүлийн үеийн зурагт гээд хаа сайгүй байдаг. Харин энэхүү дэвшилтэт Capellix LED тун удахгүй компьютерын гар, хулгана зэргийн гэрэлтүүлэг, чимэглэлд ашглагдах юм байна.
ХАМГИЙН ХУДАЛЧ: AT&T-ын 5G айкон
АНУ-ын харилцаа холбооны AT&T компани 4G LTE холболттой утас дээр хуурамч 5G айкон байршуулсан нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн юм. Энэ жил 5G сүлжээг дэмждэг ухаалаг утаснууд зах зээлд гарч эхлэх бөгөөд AT&T-ын гаргасан ийм үйлдэлтэй адил үйлдлүүд хэрэглэгчдийн дунд төөрөгдөл үүсгэх нь гарцаагүй.
ХАМГИЙН ТОМ ДЭЛГЭЦТЭЙ АВТОМАШИН: M-Byte
Энэ жилийн CES дээр өмнө жилүүдийнх шиг олон тооны шинэ автомашинтай холбоотой мэдээ, мэдээлэл байсангүй. Товчхондоо шинэ зүйлсийн оронд хуучин зүйлсээ илүү сайжруулж шинэчилсэн жил байв.
Өнгөрсөн жилийн CES дээр дэлгэц болдог салхины шилтэй цахилгаан автомашин танилцуулсан Byton стартап энэ жил өмнөх загвараа сайжруулан ахин нэг дэлгэцийг нэмжээ. Ингэснээр тэдний энэ жил үйлдвэрлэж эхлэхээр ажиллаж буй цахилгаан автомашин нийт таван, мэдрэгчтэй дэлгэцтэй болж байгаа юм.
Маш олон компаниуд автомашин салоныг өөрчлөхөөр ажиллаж байгаа бөгөөд үүний нэг болох Byton автомашинд аль болох олон тооны дэлгэц багтаахаар ажилласаар ирсэн билээ.