МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян өнөөдөр 60 тэрбумтай холбоотой баримтуудын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Одоогоос хоёр жил гаруйн өмнө 60 тэрбумын хэргийг би олон нийтэд цацсан. Өнөөдөр үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдгийг харж байна.
Эхэндээ уг хэргийг “тэр хүмүүс биш” гэх мэтээр үгүйсгэж байсан ч одоо МАН бүх шатандаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоод та бүхэнд тодорхой мэдээлэл хүргэе гэж бодлоо.
60 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор ХУД-ийн Иргэний хэргийн шүүх надад хэрэг үүсгэж намайг хүний нэр төр гутаасан, худлаа ярьсан, хүн гүтгэсэн гэсэн агуулгатай дүгнэлт гаргасан.
Тэр өдөр ямархуу хэмжээний яриа болсон талаар олон нийтэд төдийлөн тодорхойгүй баримт бий. М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй нар сууж байгаад хийсэн танилцуулга.
Хэдэн төгрөг яаж босгох вэ гээд ярьж байсан эксел дээр хийсэн файл байна.
Файлд
- 46 мянган хүнээс тус бур гишүүнчлэлийн татвар гэж 600 төгрөг, нийт 27 сая төгрөг,
- сонгуульд 1016 хүнээс 529 сая төгрөг,
- төв намын санхүүжилтээс 200 сая төгрөг,
- бизнесийн 20 байгууллагаас тус бүр 1 тэрбум буюу 20 тэрбум,
- гадаадын хөрөнгө оруулалттай 10 компаниас тус бүр 2 тэрбум буюу нийт 20 тэрбум төгрөг босгоно гэх мэтээр санхүүжилтийн схемийг тооцоолж байсан.
Мөн төрийн албыг хэчнээн тооны хүмүүсээр солих төлөвлөгөө байна. Ингээд 2016 оны сонгуулийн дараа 20 гаруй мянган хүн улс төрийн болон төрийн албанаас чөлөөлөгдөж, одоог хүртэл шүүхээр явж байна.
Энэ систем хэрэгжсэн гэдэг нь одоо шүүх дээр явж байгаа төрийн албан хаагчдын маргаанаар харагдаж байна.
60 тэрбумыг зөвхөн нийслэлээс босгохоор төлөвлөсөн байдаг. Нийслэлд мөн адил хэчнээн хүн солих талаарх схем байна.
Төрийн албыг хэдээр үнэлж байсан бэ?
- Сайд нэг тэрбум,
- дэд сайд 500 сая,
- ТНБД 800 сая,
- газрын дарга 300 сая,
- ерөнхий захирал 300 сая,
- дэд дарга 100 сая,
- гүйцэтгэх захирал 100 сая төгрөг ингэж явсаар
- ахлах мэргэжилтэн 10 сая хэмээн ханш гаргаж байжээ.
Мөн дүүргүүдэд солих хүмүүсээ нарийн гаргасан байдаг.
Энэ танилцуулгыг 2014 оны есдүгээр сард хийсэн. Энд багтсан ажлуудын ихэнх нь хэрэгжсэн байдаг.
Намайг өөрөө танилцуулга хийгээд зохиочихсон гэж бодож магадгүй. Энэ бүх бичлэг, эксел тооцоолуурыг бүгдийг нь dorjzodov.org сайтаас харах боломжтой.
Энэ яриаг төлөвлөсөн, өөгшүүлсэн, зөвшөөрсөн хүмүүс бүгд хариуцлага хүлээх ёстой. 60 тэрбумын схемийн анхны зорилго нь УИХ-ын сонгуульд ялах байсан.
Энэ схем хэрэгжсэн учраас УИХ, Засгийн газар, Иргэдийн хурал огцрох ёстой. Схемийн дагуу сонгуулийн үр дүнгээр ажил албан тушаалд очсон хүмүүс хариуцлага хүлээ.
МАН намаараа хариуцлага хүлээх ёстой. Хууль бусаар халагдсан төрийн албан хаагчдаас болон хууль ёсны дагуу санхүүжилтээ босгоод 2016 оны сонгуульд өрсөлдсөн бусад намуудаас уучлалт гуйх ёстой" гэлээ.