УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар ЖДҮХС-тай холбоотой түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Зээл авахаар очсон хөгшин би 140 мянган төгрөгөөр яаж цагаан сар хийх юм бэ гээд уйлж байна. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь. Гэтэл гишүүд 3 хувийн хүүтэй гутамшгийн зээл авч байна. Эргүүлээд өгнө, уучлаарай ч гэх шиг. Уучлалт гуйгаад болдог юм бол энэ шоронд байгаа хулгайн хэрэгтнүүдээ уучлалт гуйлгуулаад гарга. Жижиг гэмт хэргийг түр хойшлуулъя гэж байгаа бол хүн амины хэргээс бусдыг нь өршөөчих. Том байна уу жижиг байна уу хулгай л бол хулгай шүү. Жижиг хулгайгаа байж байг, том хулгайгаа эхлээд даръя гэсэн зүйл байхгүй. Түүхэндээ байгаагүй зүйл болж байгаа учраас ЖДҮ-тэй холбоотой түр хороо байгуулах нь зүйтэй.
Эргүүлээд өгнө, уучлаарай ч гэх шиг. Уучлалт гуйгаад болдог юм бол энэ шоронд байгаа хулгайн хэрэгтнүүдээ уучлалт гуйлгуулаад гарга
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Өчигдөр АТГ УИХ-ын 23 гишүүнийг яллагдагчаар татна гээд зарлачихсан шүү дээ. Одоо та нар юу ярих гээд байгаа юм. Санал дүгнэлт өгөх асуудал байхгүй, ял ярих гэж байгаа юм уу. Яагаад нэг асуудал ийм ногоон гэрлээр явдаг юм бэ.
Бид С.Зоригийг хөнөөсөн гэх хэргээр хоёр удаа хөөцөлдөөд хана мөргөөд байна. Бүх хугацааны байнгын хороонд нэгд нь байхгүй байна. Хэзээ ч батлахгүй байх дэгтэй. Гэтэл та нар энд баахан хүний хэрэг ярих гээд байгаа юм уу.

УИХ-ын дарга М.Энхболд:
-Ж.Ганбаатар дэд даргатай ЖДҮ-г дэмжих дэд хороо бол байнгын ажиллагаатай, ЖДҮ-ийн бодлогыг тодорхойлдог, судалдаг. Харин түр хороог бол тухайлсан асуудал дээр байгуулдаг. ЖДҮХС-тай холбоотой асуудлыг судалъя гээд гишүүд гаргаад оруулж ирсэн. Ногоон гэрлээр яваад байгаа асуудал байхгүй. Дэд болон түр хороогоо салгах хэрэгтэй. Чуулганы хугацаанд Цахим бодлого, С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийн, ЖДҮХС-тай холбоото түр хороо байгуулах саналууд орж ирсэн. Тухай бүрт нь асуудлыг яриад явж байна.

ЖДҮХС-ТАЙ ХОЛБООТОЙ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ
ЖДҮХС-тай холбоотой түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжээгүй тул тогтоолын төслийг санаачлагчид нь буцаалаа.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Нийгмийн хүлээлт, үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлээд ЖДҮХС-тай холбоотой асуудлаарх түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын чуулганд оролцсон 56 гишүүний 36 нь тогтоолын төслийг дэмжсэнгүй. ЖДҮ-чид үнэхээр олуулаа, хүчтэй юм байна. Үнэхээр дийлдэхгүй юм байна.
ЖДҮ-чид үнэхээр олуулаа, хүчтэй юм байна. Үнэхээр дийлдэхгүй юм байна
Би ахлахаа больё. Цөөнхийн бүлгийн дэд даргаар ахлуулъя гэлээ. Намайг эсвэл түр хорооноос хасчих л даа. Эрхэм ЖДҮчид ээ. Энэ бол заавал хийх ёстой ажил шүү дээ. УИХ ажлаа хиймээр байна. Цөөнхийн бүлгээс санаачлаад намайг хасаад дахиад тогтоолын төсөл оруулаад ир л дээ, З.Нарантуяа гишүүн ээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Монгол Улсын Засгийн газар төсвийнхөө зарцуулалтад хяналт тавьдаг бол энэ асуудлыг шийдэх ёстой. Ийм тодорхой, ийм зориулалтын бусаар ашигласан зээлийг шалгахгүй юм бол өөр юуг шалгах юм бэ. Ийм зүйл дээр ажиллаж чадаагүй Засгийн газар огцрох ёстой гэхээр 60 тэрбумынх гээд байх юм. Гэхдээ би алинд нь ч хамаатуулж ярьсан бай би энэ асуудлын эсрэг зогсоно. Би Н.Номтойбаярыг дэмжиж яриад байх юм биш. Зөвхөн сөрөг хүчнээс энэ асуудлыг дахин оруулж ирнэ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Түр хороо байгуулах юм бол хуулийн байгууллагын хийж буй шалгалт зогсоно. Ц.Нямдорж гишүүн хэл дээ. Та нар ЖДҮХС-тай холбоотой хэргийг шалгах ажилд хөндлөнгөөс нөлөөлөх ажил зохион байгуулах гэж байхад чинь бид зогсоож байна. Гэтэл биднийг ЖДҮХС-ийн зээлийг дэмжиж байгаа мэт харагдуулаад байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ
“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Төрийн албан хаагчийн өөрсдийн итгэл үнэмшлээр, өргөсөн тангарагтаа үнэнч байх итгэл үнэмшлийг хэрхэн бүрдүүлэх юм бэ. Иргэдийн өөдөөс бухимдсан, харилцааны дарангуйллын байдалтай хандсан байдалтай байна. Үүнийг засахад журмандаа өөрчлөлт оруулах ёстой юм болов уу. Зам тээврийн яаман дээр юу боллоо. Нэгнийг нь гурван цаг зодож байхад албан тушаал дээрээ байхын тулд харсаар байгаад алуулчихсан. Албан тушаалдаа байхын тулд итгэл үнэмшилдээ үнэнч байх боломжгүй болсон. Би төрийн албаныхныг бүгдийг нь харлуулах гээгүй. Олон залуус мэргэжилдээ дуртай, үнэнч ажиллаж байгаа. Гэвч төрийн өндөр албан тушаалтнуудын гар хөл болсон томилгоогоор очсон хүмүүс бий гэдгийг хэлэх гэсэн юм.
Ажлын албанаас УИХ-ын гишүүн М.Билэгтийн асуултад хариуллаа.
-Төрийн албанд ёс зүйгүй үйлдэл гарсаар байна. Бид үүнийг сайн мэдэж байгаа, засах ёстой. Үүнийг өөрчлөхийн тулд цоо шинэ дүрэм боловсруулж байна. Уг нь хууль гаргая гэж бодож байсан дүрмийн хэмжээнд очиж байна. Хэрэгжүүлэх явцад хууль, ёс зүйн дүрэмд тусгасан зүйлийг нарийн мөрдүүлнэ. Хамт олноор нь хэлэлцүүлж, шатлан дэвшүүлэх зарчмыг баримтална. Шинэ хуульд орсон, дүрэм журамд тусгана. Сургалтыг мөн илүү анхаарахаар болсон Удирдлагын академи дээр суурилсан сургалт хийнэ. Цаашид энэ асуудал илүү боловсронгуй болох байх гэж найдаж байна.
УИХ-ын чуулганд 53 гишүүн оролцож 71.3 хувиар тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй хэмээн үзлээ. Тиймээс анхны хэлэлцүүлгийг хийлгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын дөрвөн гишүүн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлжээ.
УИХ-ын чуулганд оролцсон 54 гишүүний 61.1 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийлгэхээр шилжүүллээ.