Японы мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь ёкозүна Кисэносато зодог тайллаа. Тэрээр 2017 оны эхний хоёр тэмцээнд дараалан түрүүлж ёкозүна цол хүртсэн ч бэртэл гэмтлийн улмаас найман башё дараалан өнжиж, удаа дараа тааруу барилдсан учир зодог тайлахаар шийдвэрлэжээ. Тэрээр “Зодог тайлах магадлалтайгаа бодож, бэлтгэл маш сайн хийсэн. Гэвч болсонгүй. Надад итгэсэн хүмүүсийн найдварыг хөсөрдүүлсэндээ харамсаж байгаа ч сүмогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна” хэмээжээ.
Мөн "Намайг хурцалж, хөгжүүлсэн зүйл бол ёкозүна Асашёорюү тэргүүтэй монгол аваргууд хэмээн бодож явдаг. Тэдний бэлтгэл, барилдааныг харж, гүйцэж түрүүлэх сэн гэж хичээж байсан. Дараалан ялагдаж, хүнд хэцүү байх үед ёкозүна Харүмафүжи үнэтэй зөвлөгөө харамгүй өгдөг байлаа. Их баярлаж явдаг" хэмээн дурссан байна.
Ёкозүна Кисэносато цаашид Араисо нэрээр Тагоноүра дэвжээнийхээ туслах дасгалжуулагч /ояката/-аар ажиллахаар болжээ. Цаашдын гол зорилго нь сайн шавь бэлтгэх хэмээн Кисэ хэлсэн байна.
Т.Түмэндэмбэрэл