Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн Дэвжээнээс сар тутам дэвжээний бөхчүүдийнхээ сорилго барилдааныг зохион байгуулдаг билээ. Бөхчүүдийн барилдах боломжийг нэмэгдүүлэх, бэлтгэл сургуулийг сорих, арга мэхийг өсгөх, эв нэгдлийг батжуулах зорилготой энэхүү барилдааны энэ сарын ээлжит барилдааныг маргааш буюу 01-р сарын 18-нд зохиохоор болжээ.
Энэ удаагийн барилдааныг Төгрөг сумын харьяат, улсын начин Т.Самдангийн хүү, аймгийн арслан С.Доржваанчигийн нэрэмжит болгон зохион байгуулахаар болжээ. Самдангийн Доржваанчиг арслан улс хувьсгалын 60 жилийн ой, Өвөрхангай аймгийг байгуулсны 50 жилийн ойн баяр наадамд түрүүлж “аймгийн арслан” цол хүртсэн удамт бөх юм.
Тус барилдаанд Өвөрхангай аймгийн харьяат улс, аймаг, цэрэг сумын цолтой болон залуу бөхчүүд зодоглох боломжтой бөгөөд Баасан гарагийн 11:00 цагаас “Мөнхийн Үсэг” группийн спорт танхимд эхэлнэ.
Т.Түмэндэмбэрэл