Гар утас яах аргагүй бидний нэг хэсэг болжээ. Ихэнх хүн гар утсандаа өдөрт дунджаар таван цаг зарцуулдаг байна. Тэгвэл гар утас маань бидний зан чанарын талаар юу хэлэх бол?
Их Британийн Ланкастерын их сургууль болон Линкольны их сургуулийн судлаачдын баг Android болон iOS үйлдлийн системтэй ухаалаг утас хэрэглэгч 500 гаруй хүний утсандаа хандах хандлага, зан байдал, зуршлын талаар судалжээ.
Тэдний ямар утас сонгосноос тухайн гар утас эзэмшигчийн зарим нэг зан араншинг тодорхойлж болдог гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Android үйлдлийн системтэй утас хэрэглэдэг хүмүүс iPhone хэрэглэгчидтэй харьцуулахад аливаад илүү чин сэтгэлээсээ ханддаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Харин iPhone хэрэглэгчид насаар залуу бөгөөд илүү нээлттэй хүмүүс байдаг аж.
Тухайлбал, Android үйлдлийн системтэй утас хэрэглэдэг хүмүүс iPhone хэрэглэгчидтэй харьцуулахад аливаад илүү чин сэтгэлээсээ ханддаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Харин iPhone хэрэглэгчид насаар залуу бөгөөд илүү нээлттэй хүмүүс байдаг аж.
Судалгаагаар эрчүүдтэй харьцуулахад хоёр дахин их эмэгтэй iPhone хэрэглэдэг байна. Түүнчлэн Android үйлдлийн системтэй утсыг ихэвчлэн ахимаг насны эрчүүд барьдаг гэсэн судалгаа гарчээ.
Судлаачид сонголт бол тухайн хүний зан авирыг илтгэж байдаг зүйл хэмээн дүгнэжээ.
Судлаачдын нэг Хизер Шоу “Ихэнх хүн утсыг нь өөр хүн авахад дургүй байдаг. Яагаад гэвэл гар утсаар таны тухай олон зүйлийг тодорхойлж хэлэх боломжтой” гэжээ.
iPhone хэрэглэгчид Android хэрэглэгчдээс илүү баян байдаг гэсэн ойлголт ташаа хэдий ч iPhone-д дурлагсад утас нь тэдний зэрэг зиндааг илтгэж байдаг гэж үздэг байна. Түүнчлэн тэд Android хэрэглэгчдийг бодвол илүү их сэтгэл хөдлөлтэй гэжээ.
Мөн судалгааны багийнхан тухайн хүн ямар утас эзэмшдгийг таадаг компьютерийн программ боловсруулсан байна.
“Бид хүмүүст өөрсдийнх нь тухай асуулт асуух статистикийн загвар гаргаж чадсан. Өгөгдлийн тусламжтайгаар тус программ таны халаасанд ямар утас байгааг 70 хувьд нь зөв таана” гэж судлаач Дэвид Эллис хэлжээ.
Дэлхий дахинд худалдаалагдаж байгаа ухаалаг утасны 90 хувь нь нэг бол Android эсвэл iOS үйлдлийн системд суурилан ажилладаг байна. Android үйлдлийн систем дэлхийд хамгийн түгээмэл. Дэлхийн зах зээлийн 88 хувийг эзэлдэг бол хоёрдугаар байранд iOS үйлдлийн системтэй гар утас орох бөгөөд зах зээлийн 12 хувийг эзэлдэг байна.
Эх сурвалж: BBC