УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан боллоо
“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын дөрвөн гишүүн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлжээ.
УИХ-ын чуулганд оролцсон 54 гишүүний 61.1 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийлгэхээр шилжүүллээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос үзнэ үү.
Дотоод агаар ч ялгаагүй МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байна
GoGo.mn мэдээний агентлагийн сурвалжлах баг Улаанбаатар хотын тэр дундаа Баянхошуу орчмын агаарын бохирдол болон зарим айл өрх, эмнэлгийн дотоод агаарын чанарыг хэмжлээ.
ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр хөгжингүй орнуудад 1 метр куб талбай дахь PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын хүлцэх дээд хэмжээ 25 бол Монгол улсад 50 гэж заасан байдаг. Хэрэв үүнээс дээш бол эрүүл мэндэд хортой хэмээн үздэг. Гэтэл биднийг хэмжилт хийхэд Улаанбаатар хотын зарим айл өрх, хүүхдийн эмнэлгийн байгууллагад энэ тоо хэдэн арав дахин их буюу МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байлаа.
Ялангуяа СХД-ийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тасгийн агаарын чанарын индекс 500+, нарийн ширхэгт тоосонцор 999+ гэж тус тус заан явуулын төхөөрөмжийн дээд хэмжээнд хүрсэн юм.
М.Энхболд, Ж.Батзандангийн хооронд өрнөсөн “үгэн тулаан”
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг огцруулах заалт бүхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүллээ.
Чуулганы хуралдааны үеэр гишүүдийн нэг нэг рүүгээ дайрсан дайралт, үгэн тулааныг “уламжлалт ёсоор” нэлээд хийлээ. Үүнээс онцлон УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 5, 5 минутад багтаан хэлсэн үгсийг ЭНД дарж сонирхоорой.
Такси үйлчилгээний тарифийг нэг км дотор 1500 төгрөг болгожээ
Нийслэлийн Тээврийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн таксийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх” асуудлыг хэлэлцсэн байна.
Таксины үйлчилгээний тарифыг төрөөс тогтоодог зохицуулалттай. Уг хуралдаанаар 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний 1 км дотор 1500 /нэг мянга таван зуун/ төгрөг, дараагийн 1 км тутамд 1000 /нэг мянган/ төгрөгөөр тооцохоор тогтоосон гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээний найман аж ахуйн нэгж 500 гаруй тээврийн хэрэгслээр энэ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд энэ нь олон улсын хотуудын стандартаас 8-10 дахин бага үзүүлэлт аж.
Америкийн иргэн монгол хүүхэд, эмэгтэйчүүдэд утааны маск хандивлах аян эхлүүлжээ
Америкийн иргэн номлогч Трой Маршалл монгол хүүхэд, жирэмсэн эхчүүдэд өндөр чанартай утаанаас хамгаалах маск тараах аяныг эхлүүлжээ.
Тэрбээр нэг ширхэг нь 30 ам.долларын үнэтэй, шүүлтүүртэй RZMask маскийг Монголын хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд олгох хүсэлтэй байгаа аж. Тэрбээр өөрийн Фэйсбүүкээрээ дамжуулан хандивын аянаа эхлүүлсэн бөгөөд “Улаанбаатар дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг. Бие давхар эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд маш хортойгоор нөлөөлж байна. Амьдралын түвшин доогуур айл өрхүүд хүйтэн өвлийг даван туулахын тулд дугуй, хаймар шатааж байна. Ингэж шатааснаар эрүүл мэндэд нэн хортой утааг ялгаруулж байгаа бөгөөд энэ нь хотын амьдралын түвшин доогуур нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүст илүү нөлөөлж байна.
Тиймээс бид орчин үеийн RZMask маскийг Монголын хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд олгох хүсэлтэй байна. Шүүлтүүртэй нэг маск нэг өвөлд хангалттай. Маск болгон 30 долларын үнэтэй. Нэг гэр бүлд таван маск авахад 150 ам доллар болно” гэжээ.