Фэйсбүүк сүлжээ Оростой холбоотой 500 гаруй хаяг, тэр дундаа Sputnik мэдээллийн агентлагийн долоон хуудсыг хаасан байна. Энэхүү шийдвэрийг тус агентлаг "улс төрийн" "цензур" тавьж байна хэмээжээ.
"Манай редакцийн гадаад дахь долоон хуудсыг хаасан. Sputnik-ийн редакци мэдээ мэдээлэл түгээх чиглэлд ажилладаг. Ажлаа ч сайн хийдэг. Хэрвээ блоколж байгаа нь Фэйсбүүкийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн чанар чансаатай ажлын эсрэг авч байгаа цорын ганц арга хэмжээ бол бидэнд асуудал алга. Бидэнд бүх зүйл тодорхой байна. Эрүүл ухаан ялна гэсэн итгэл найдвар бидэнд байна. Sputnik-ийг уншаарай" хэмээн тус агентлагаас мэдээлжээ.
Фэйсбүүкийн кибер аюулгүй байдлын газрын тэргүүн Натаниель Глейхерийн мэдээлснээр найдваргүй үйл ажиллагаатай гэх шалтгаанаар Фэйсбүүк 364 хуудас устгасан байна.
Түүнчлэн тус компани "Украины цаг агаар, эсэргүүцэл тэмцэл, НАТО болон сургуулиудын ариун цэврийн нөхцөл байдал" гэсэн мэдээллүүдийг түгээж байгаа Фэйсбүүкийн 107, Инстаграмын 41 хуурамч хаягийг устгасан гэжээ.
Тус компаниас эдгээр хаягнууд нь мөн Оростой холбоотой гэсэн байна.
Эх сурвалж Ria.ru