“Би Монголд ирээд өөрийгөө бага багаар олж байна” гэж ярих шавилхан биетэй, нүдээрээ мишээх энэ бүсгүйг Савада Миса гэдэг. Түүнийг хамт ажиллагсад нь Миса сан гэж дууддаг.
Тэрээр Японы ЖАЙКА Олон улсын байгууллагын Сайн дурын гишүүнээр Монголд ирээд даруй жил хагас болжээ. Миса сан БЗД-ийн нийт таван цэцэрлэгт хэл яриа хөгжүүлэх багшаар ажиллаж байгаа аж. Бид түүнийг 191-р цэцэрлэг дээр ажиллаж байхад нь очиж таарсан юм.
“Монгол хүүхдүүд их шударга, цовоо сэргэлэн санагддаг. Хэлье гэснээ шууд л хэлчихнэ. Сонирхлыг нь татаж байгаа зүйлдээ маш их анхаарна. Сонирхлыг нь татахгүй бол тэгээд л орхичихно” хэмээн Миса багш сэтгэгдлээ хуваалцсан юм.
Аливаа цэцэрлэгийн нэг ангид бусдаасаа хэл ярианы хувьд хоцрогдолтой хүүхдүүд мэр сэр байдаг аж. Хичээлийн үеэр ихэнх хүүхэд идэвхтэй оролцон үг хэлж, дуу шүлэг цээжилж байхад зарим хүүхдийн ярианы чадвар хараахан хөгжөөгүй тул өөрийгөө илэрхийлж чаддаггүй аж. Ийм хүүхдүүд сурах үйл явцаас хоцорсоноос үүдэж өөртөө итгэх итгэлгүй болох, цаашлаад нийгмээс тусгаарлагдах эрсдэл үүсэх магадлалтай аж. Эдгээр хүүхдүүдэд туслах зорилгоор ЖАЙКА Олон улсын байгууллагын зүгээс хэл ярианы хоцрогдолтой хүүхдүүдэд ганцаарчилсан хичээлийг зааж эхэлсэн юм.
Өдгөө хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод ЖАЙКА-ийн сайн дурын 40 гаруй гишүүн төрөл бүрийн салбарт ажиллаж байна. Япон улсаас Монголд томилогдон ирж ажиллаж буй тэрхүү сайн дурын олон гишүүдийн нэг нь Савада Миса багш билээ.
Өөрөө яг л хүүхэд шиг хөгжилтэй инээн, бяцхан хүүд хичээл заах түүний арга барил нь ихэд сонирхолтой. Ангийн багш нартай нийлэн өөрийн санаачлагаар сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг бэлджээ. Япон багш Монгол хүүхдэд хэл ярианы хичээл заана гэхээр та гайхаж магадгүй. Гэхдээ Миса багш энд ирэхээсээ өмнө буюу нутагтаа Монгол хэлийг гурван сар үзжээ. Мөн одоо ч суралцсаар байгаа бөгөөд дуудлага нь цэвэрхэн, бараг аялгагүй ярих ажээ. Тэр хүүхдүүдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд Монгол хэлийг ийнхүү шамдан сурсан нь ажилдаа хэр их сэтгэлтэйг илтгэнэ.
Хэл ярианы хөгжил хоцрогдолтой хүүхдэд ганцаарчилсан хичээл явуулж, дараа нь тухайн хичээлийг ангийн бусад хүүхдүүдтэй хамт дахин ороход нөгөө хүүхэд маань зааж буй зүйлийг мэддэг, үгийг зөв дуудаж сурсан байдаг учраас өөртөө илүү итгэлтэй болдог гэнэ. Түүний ганцаарчлан хичээл ордог 35 шавь нарын нэг нь Б.Эрхэс хүү. Жил гаруйн хугацаанд хүүд хичээл орсны дараа үгийг тод, зөв хэлдэг, өөрийгөө илүү сайн илэрхийлдэг болсон гэж түүний аав М.Банзрагч хэлсэн юм. Б.Эрхэс хүү Миса багшийн хичээлд ихэд дуртай бололтой, бяцхан царайндаа байнга л мишээл тодруулж, үгээ зөв хэлэх бүртээ алгаа ташин баярлаж байсан юм.

Тэрээр цалин хангамж, ажиллах орчин нөхцөл зэргээ бодвол Японд ажиллаж болох байсан ч өөрийгөө нээж олох, илүү их туршлага хуримтлуулахыг хүсчээ.
Хүүхэдтэй ажиллахын хамгийн сайхан зүйл нь юу вэ гэхэд тэрээр “Насанд хүрсэн хүн бол энгийн олон зүйлийг сайн мэддэг, сэтгэхүйн хувьд нэгэнт хөгжөөд дууссан байдаг. Харин хүүхэд бол яг өсөж том болж байгаа жижигхэн хүн. Тэдний хэрхэн өөрчлөгдөж, сайжирч байгаа нь нүдэн дээр ил байдаг. Тэр нь миний ажлын үр дүнг илтгэдэг гэх үү дээ. Тэрхүү байдал нь надад урам өгч ажлынхаа үр шимийг хүртэж байгаа мэт санагддаг” гэсэн юм.
Миса багшийн ганцаарчилсан хичээл орохоос өмнө ангийнхаа хүүхдүүдтэй ярилцдаггүй, ичимхий байсан хүүхдүүдэд ахиц гарч, тэд ангийнхантайгаа энгийн ярьж, өөрийгөө илэрхийлдэг болсон гэнэ. Мөн зарим хүүхэд өөрийгөө илэрхийлж чадахгүй болохоор уурлаж бухимдан, бусдадаа гар хүрэх тохиолдол гардаг байсан бол тэр нь багассан гэж тус цэцэрлэгийн арга зүйч хэлж байлаа. Энэ мэт бага багаар ахиц гарсаар байгаад Миса багш сэтгэл хангалуун байдаг аж.
Тэрээр Японд бага насны хүүхдийн боловсролын мэргэжилтнээр төгсчээ. Оюутан байхдаа хөгжлийн болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах цагийн ажил хийдэг байжээ. Төгссөнөөсөө хойш буюу Монголд ирэхээсээ өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих байгууллагад гурван жил ажиллажээ. Тэрээр цалин хангамж, ажиллах орчин нөхцөл зэргээ бодвол Японд ажиллаж болох байсан ч өөрийгөө нээж олох, илүү их туршлага хуримтлуулахыг хүсчээ. Тухайн үед хайж байсан энэхүү боломжийг ЖАЙКА Олон улсын байгууллага өгсөн гэнэ.
Савада Миса бүсгүйн Монголд ажиллах хугацаа энэ намар дуусах бөгөөд нутагтаа буцаж очоод энд хуримтлуулсан туршлагаа ашиглан цэцэрлэгийн хүүхдүүдэд чиглэсэн ажил хийнэ гэлээ.