Huawei Technologies Co.,ыг үндэслэгч Рэн Жэнфэй олон жил чимээгүй байснаа ам нээж, Хятадын технологийн аваргыг өрнөдийн Засгийн газруудын эсрэг Бээжингийн тагнуулын ажиллагаанд тусалдаг гэсэн АНУ-ын захиргааны шүүмжлэлийг няцаагаад Дональд Трамп татвар бууруулсныг сайшаасан байна.
Тэрээр гучин жил оршин тогтносон компанийн хувьд томоохон хямрал үүсээд буй үед ч Бээжингийн албаныхантай байнгын харилцаатай байдаггүй гэжээ. Ноён Рэн Huawei-гийн санхүү гийн захирал, Мэн Ванжоугийн гэх хэрэг явдалд ноён Трамп биечлэн оролцох эсэхийг харзнах байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Хатагтай Мэн түүний том охин бөгөөд Ираны эсрэг Вашингтоны хоригийг зөрчсөн хэрэгт Канадад баривчлагдаж, одоо АНУ-д шилжүүлэн өгөхийг хүлээн гэрийн хорионд байгаа. 2015 оноос хойш гадаадын хэвлэлд яриа өгөөгүй ноён Рэн ийнхүү ам нээсэн нь Хятадын өсөн нэмэгдэж буй технологийн хүчин чадлын бэлгэдэл болсон Huawei-гийн эсрэг цохилт ямархуу хатуу болсныг харуулж байна.
Тэрээр гучин жил оршин тогтносон компанийн хувьд томоохон хямрал үүсээд буй үед ч Бээжингийн албаныхантай байнгын харилцаатай байдаггүй гэжээ.
71 настай тэрээр “Би эх орондоо хайртай, Коммунист намыг дэмждэг. Гэхдээ дэлхий ертөнцөд хохиролтой юм хийхгүй. Миний хувийн үзэл бодол болон Huawei-н бизнесийн хоорондын холбоог харахгүй байна” хэмээсэн юм.
Рэн цааш ярихдаа, үйлчлүүлэгчдийн талаар эмзэг мэдээлэл өгөх Бээжингийн ямар ч хүсэлтийг няцаадаг бөгөөд АНУ болон Д.Трампын захиргаатай хамтран ажиллах боломжийг онцолсон байна. Тэрээр дэлхий даяар хөрөнгө оруулагчид хийгээд компаниудыг сандрааж буй Бээжин, Вашингтоны өнөөгийн зөрчилд Huawei-н нөлөө бага хэмээн тайлбарлав.
Ноён Рэн Шэнжэн дэх компанийн төв байрандаа хэлсэн үгэндээ “Huawei бол АНУ, Хятадын худалдааны сөргөлдөөнд өчүүхэн зүйл. Д.Трамп агуу Ерөнхийлөгч. Тэрээр татварыг үлэмж танаж, бизнест туслахаар зориглосон. Гэхдээ АНУ-д хөрөнгө оруулалт татаж, илүү татвар авахын тулд компаниуд болон улс орнуудтай сайн харилцах хэрэгтэй” гэжээ. Huawei-г үндэслэгч нь бизнесийн хүрээнд домогт хүн бөгөөд ойрын жилүүдэд дэлхийн чиг хандлагыг тодорхойлох зөрчлийг намжаахад түүний дуу хоолой үнэ цэнтэй.
Тус компанийн зөвлөлийн дарга Кен Хуг оруулаад бүх захирал нь хэвлэлд ярилцлага өгч, тагнуулын ажилд тусалсан гэх мэдээллийг няцаан, нотлох баримт гаргахыг шаардсан.
Гэвч өнгөрсөн долоо хоногт тус компанийн Польш дахь борлуулалтын захирлыг тагнуулын хэрэгт баривчилсан хэрэг даруухан амьдардаг ерөнхий захирлыг ам нээхэд хүргэсэн бололтой.
Эднийх Польшид баривчлагдсан ажилтнаа нэн даруй халсан. Эдгээр хэрэг явдал бизнест нөлөөлөх таамгийг үл харгалзан ноён Рэн Huawei-ын орлого 2019 онд 25 хувь өсөж, 125 тэрбум ам.долларт хүрнэ гэв.
Тэрээр “Huawei нээлттэй компани биш учир бидэнд орлогын сайхан тайлан хэрэггүй. Хэрэв зарим зах зээлд биднийг хүсэхгүй байгаа бол үйл ажиллагаагаа хумина. Бид ажиллаж, ажилчдаа тэжээж байсан цагт ирээдүй бидний талд” хэмээн мэдэгджээ. Ноён Рэний байгуулсан технологийн аварга компани Alibaba, Tencent хоёрыг хамтатгаснаас илүү борлуулалттай.
2018 онд эднийх ухаалаг утасны борлуулалтаар Apple-ыг гүйцэж, Samsungийн ард хоёрт бичигдсэн. Эрхэм Рэний үгийг өмнөдийн метрополис Шэнжэн дэх компанийн түр байрны хоолны газрын хананд байрлуулж, ажиллагсад нь хүндэтгэн ярилцдаг аж.