УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.16 цагт 53.6 ирцтэйгээр эхэллээ.

Хуулийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүллээ. Гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан:
-Үзэл баримтлалын үед танин мэдэхүйн шинжтэй зүйлсийг хэлсэн. УИХ-ын дарга бол Ерөнхийлөгчийг түр эзгүйд орлодог, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байх эрхтэй. АТГ-ын даргыг томилдоггүй шүү дээ. Ерөнхийлөгч санал оруулж ирдэг. Гишүүд хуулиа уншиж мэдээлэл өгч баймаар байна. Эцсийн хэлэлцүүлэг дээр хэлэлцэх эсэх үзэл баримтлалын шинжтэй хариулт өгөх нь ямар байдаг юм бол доо. Өчигдөр ТББХ-оор хэрэгжиж эхлэх хугацааг 25-нд гэж тохирсон.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Ямар ч байсан хуульд захирагдаж байна. Хүн өөрөө үгүй гэж байхад хуулийн дагуу л явах ёстой. Сүхбаатарын талбайд 50 мянган хүн цугласан гэдэг бас худлаа юм билээ. Цагдаагийн байгууллага энэ талаар нэгдсэн тоо өгөх байх. Сэтгэлийн хөөрлөөр төр барьдаг зүйлээ болих хэрэгтэй. Бүх ард түмний санал асуулга гэж бий. Хэрэгждэггүй. Дархлагдсан ерөнхийлөгч гэж байхгүй. Дархлагдсан хүн гэж байхгүй шүү. Хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээгээд явна. ТББХ-оор нэг асуудлыг ярихгүй байна. Нэг гишүүн сайдад хариуцлага тооцох асуудлыг оруулж ирсэн. Өнөөдөр хэн чанга ярьсандаа биш хэн үнэн ярьсандаа л байх ёстой. МАН-ынхан бүгд гарч ирээд л та дарга бол та Ерөнхийлөгч бол гээд л та нар бүгд л хэлээд байсан. Хоёр жилийн дараа МАНАН-ийн толгойлогч гээд уналаа. Титэм үг чинь хэтэрлээ. Ард түмнээ талцуулах хэрэггүй. Хууль гэж батлагдахаар яаралтай хэрэгжүүлээд цагаан сараас өмнө энэ асуудлаа шийд. Надад асуулт байхгүй.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-УИХ-ын даргыг өөрчлөх асуудал хууль нь батлагдаад, хэн нэгнээр солиод хуулиар олгосон эрх нь хязгаарлагдахгүй. Үе үеийн намын дарга нар УИХ-ын даргын суудалд сууж УИХ, Засгийн газрыг хамтад нь барьж ажиллаж ирсэн. УИХ-ын даргыг процессийн дагуу өөрчилнө, гэхдээ УИХ-ын даргын институци гэж нэрлээд байгаа зүйлийг өөрчлөх үү, Үндсэн хуулийг өөрчлөх ажил чинь энэ парламентын үед хэрэгжих үү.
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан:
-Хууль эцсийн хэлэлцүүлэгт орчихсон, одоо батлах шатандаа орсон гэдгийг манай гишүүд ойлгох хэрэгтэй байна. Тогтолцооны хувьд энерци байна шүү дээ. Англид 200-300 жил энэ асуудлыг ярьсан юм байна лээ. УИХ-ын дарга олонхи, цөөнх гэлтгүй гишүүдийн эрхийг хамгаалж байх ёстой учраас өөрчлөлтүүдийг хийсээр ирсэн. 13 жилийн дараа УИХ-ын даргын эрх, үүргийг эргэн харах цаг болсон байна. Ерөнхийлөгчийн хувьд ч байгаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Органик хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын даргыг институц болсныг өөрчилж болох болов уу гэж асуусан юм. Үндсэн хуультай холбоотой асуудал дээр таны ярьснаас итгэл алдарлаа. Бид дахиад 20 жил болж байж засаглалын хямралаас гарах юм байна гэж ойлголоо.

-Органик хуульд байгаа өөрчлөлтүүдийг ганц нэг гишүүн тухайлбал миний бие барьж аваад хийнэ гэж бодохгүй байна. Тал талаас нь анализ хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Энэ хуулийг батлах гэж олон өдөр гишүүд маань хэрэлдсэн. Өнөөдөр батлах гэж байх шиг байна. Одоо байгаа эрх зүйн орчны хувьд УИХ-ын дарга өөрөө чөлөөлөгдөх боломж нь байгаа. Аргаа ядаад Ерөнхийлөгч хууль оруулж ирлээ. Сүхбаатарын талбайд Сүхбаатар аймгаас ирсэн 50 гаруй хүн суулт хийж байгаа юм. Тэд надад наад хүргэндээ нэг хэлээч гэсний дагуу өчигдөр би УИХ-ын чуулган дээр хандаж үг хэлсэн юм. Уурлуулаад хаячих шиг боллоо. Өчигдөр чуулганы дараа нөгөө хэд маань "Манай хүргэн юу гэж байна вэ" гэж байна "Сална гэж байна" гэлээ. Тэгсэн хөгшид хэлж байна "Албан тушаалаасаа болоод авгай хүүхдээсээ салаад яах вэ" гэж дамжуул гэж байна. Ахмадууд таны тал дээр их санаа зовж байна.
УИХ-ын дарга М.Энхболд:
-Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн асуудал руу их орж байна шүү. "Би ийм хүргэнтэй баймааргүй байна" гэхээр чинь "би тэгээд яах юм бэ салах юм уу" гэсэн гэтэл үүнийг нь "сална гэж байна" гэж гуйвуулж болохгүй. (Цаана нь Ж.Батзандан: Битгий салчихаарай даа) Та микрофон ашиглаж худлаа ярихаа боль. Та ер нь Сүхбаатар аймагт очиж байсан юм уу. Би харин таныг бодвол Сүхбаатар аймагт очоод уяачидтайгаа ярьж сууж байгаад тав, арван санал цуглуулчихна. Өчигдөр ярьж байсан үгээ хүртэл өнөөдөр гуйвуулж байна. Таны юм болгоноос зугтаж явдаг чинь үнэн биз дээ. Үнэн юм хэлэхээр өчигдрөөс хойш чуулган дамнаад хүний гэр бүлийн асуудал руу ороод явах юм. Таныг бодвол би Сүхбаатарт очвол хэдэн санал цуглуулчихна. Таныг өмнө нь шүүхэд өгөхөд хаягаасаа зугтаад явсан, Оюу толгойн гэрээн дээр мөн зугтаад явсан. Та арай их дээрэлхэж байна шүү, Ж.Батзандан гишүүн ээ. (Цаана нь Ж.Батзандан: Та Монголын ард түмнийг их дээрэлхэж байгаа шүү)

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганд оролцсон 49 гишүүний 87.8 хувийн саналаар БАТАЛЛАА.
УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг хуулийн заалт 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэх юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх албан бичгийг өөрийн бланк дээр үйлдсэн бөгөөд гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Уг тогтоолын төслийг өргөн барьж, хуулийн дагуу байнгын хороод, тогтоолын төслийг хэлэлцүүлэх эсэхийг чуулганаар хэлэлцүүлнэ.

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлжээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Нэгдсэн байдлаар боловсролын асуудлыг цэгцлэхгүй бол болохгүй байна. 27 жил болсон боловсролынхоо тогтолцоог эргэн харахгүй бол болохгүй гэж бодож явдаг.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:
-Хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан тэгш боловсролыг авах ёстой. Боловсролын систем үүний төлөө ажиллаж ирсэн ч дахиад харах шаардлагатай байна. Олон улсын жишигт нийцсэн боловсролын системүүд ороод ирсэн хэдий ч түүнийгээ хуваалцах тал дээр дутагдалтай байна. Манай улсад ажиллаж байгаа бол хууль, журмыг дагах ёстой. Гэтэл өнөөдөр томуу, томуу төст өвчний үед бид олон улсын хөтөлбөртэй гээд нийтэд нь сургуулиудыг амрааж байхад дагаж мөрдөхгүй байна. Бид сурах бичгийн хувьд ч дахин харах хэрэгтэй байна. Гадны тусламж, зөвлөмжийг авсаар байгаад үндэсний хөтөлбөр байхгүй болчихоод байна.