Испанийн Цомын аварга шалгаруулах Копа Дэл Рэйн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж өнгөрлөө. Шилдэг найман баг үлдсэн байсан бөгөөд энэ долоо хоногт хариу тоглолтууд болсон юм.
Эдгээр тоглолтуудаас хамгийн их анхаарал татаж байсан тоглолт нь Барселона, Леванте нарын тоглолт байв. Учир нь өмнөх тоглолтод Леванте талбай дээрээ 2-1-ээр Барселона хожоод байсан билээ.
Хариу тоглолт Камп Науд болсон бөгөөд тоглолтын эхний хоёр гоолыг Дэмбэлэ 30, 31 дэх минутуудад дараалан оруулснаар Барса тэргүүлээд эхэлсэн байна. Улмаар хоёрдугаар хагасын 54 дахь минутад Лео Мэсси гоолдсоор тоглолтын эцсийн цэгийг тавьж нийлбэр дүнгээр 4-2-оор Барселона клуб хагас шигшээд шалгарах эрхээ авчээ.
Мөн тус тоглолтод Мэсси гоол оруулснаар сүүлийн таван тоглолтдоо долоо дахь гоолоо оруулсан байна. Одоогийн байдлаар Барселонагаас гадна Реал Бетис, Эспаниол нар дараагийн шатанд шалгараад байгаа юм.
Эх сурвалж: BBC
Сэтгүүлч: Л. Тулга