Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалайтай Монгол Улсын макро эдийн засаг, мөнгөний бодлого зэрэг сэдвээр ярилцлаа.
-Улиран одсон 2018 он монголын эдийн засагт ямар жил болж өнгөрсөн бэ?
-Эдийн засаг 2018 онд багагүй сэргэж, төсөв, мөнгөний бодлогод эерэг үр дүн ажиглагдлаа. 2016 оны эцэс, 2017 оны эхэн үетэй харьцуулахад эдийн засагт цөөнгүй эерэг үзүүлэлт харагдсан. Нэгдүгээрт, энэ нь манай улсын гадаад эрэлттэй холбоотой. Ялангуяа, манай голлох түүхий эд болох нүүрс ний экспорт сэргэж, үнэ нь өслөө. Хойд Солонгосын нүүрсний нийлүүлэлтэд БНХАУ хязгаарлалт тавьсан нь манай улсын нүүрсний экспортын гадаад эрэлтийг огцом өсгөсөн.
2019 ОНД ИНФЛЯЦЫГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАХ ХЭРЭГТЭЙ
Мөн 2017 оны тавдугаар сараас Засгийн газар болон төв банк олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Зарим ажлыг эс тооцвол хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төсөв, мөнгөний бодлогод томоохон шинэчлэлүүд хийлээ.
Хойд Солонгосын нүүрсний нийлүүлэлтэд БНХАУ хязгаарлалт тавьсан нь манай улсын нүүрсний экспортын гадаад эрэлтийг огцом өсгөсөн.
Харин төсөв, нийгмийн халамжийн бодлогод хийх байсан хоёр чухал тохиргоог хараахан хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал, хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгох, тэтгэврийн насыг нэмэх санаачилга хэрэгжсэнгүй. Эдгээрийг эс тооцвол бусад голлох арга хэмжээ амжилттай хэрэгжсэн гэж хэлж болно.
Монголбанк төв банкны тухай хуулийг шинэчилж, төсвийн шинжтэй арга хэмжээн дэх оролцоогоо хумьсан нь онцолж болох ахиц. Мөн банкны салбарт олон чухал хууль, журам баталлаа.
Хамгийн гол нь банкны салбарт активын чанарын үнэлгээ хийж, үр дүн нь харьцангуй нааштай гарсан. Гэхдээ уг үнэлгээний үр дүнг цаашид баталгаажуулах, банкны системийн хөрөнгийн дутагдлыг нөхөх асуудал чухал хэвээр байна.
-2018 оны эхэнд Дэлхийн банк Монголын эдийн засгийн өсөлтийн таамаг гаргасан. Тухайн үеийн төсөөлөл өнөөгийн бодит гүйцэтгэл хоёр хэр зөрүүтэй байна вэ?
-Эдийн засгийн өсөлт төсөөлснөөс харьцангуй сайн байлаа. Сүүлийн гурван улирал дараалан ДНБ зургаагаас дээш хувиар өссөн.
Хэдийгээр өнгөрсөн оны эцсийн үзүүлэлт ил болоогүй ч Дэлхийн банк 2018 оны эцэст Монгол Улсын эдийн засаг 5.9 хувиар өсөх болов уу гэж таамаглаж байна. Өнгөрсөн оны эхний гурван улирлын байдлаар ДНБ-ий өсөлт 6.4 хувьд хүрсэн.
Гэхдээ оны сүүлчийн улирлын гүйцэтгэлд Дэлхийн банк бага зэрэг болгоомжтой хандаж байна. Өнгөрсөн арвандүгээр сарын дунд үеэс эхлэн нүүрсний тээвэрт гацаа үүссэн болон улирлын шинж чанартай шалтгааны улмаас эдийн засгийн өсөлт өнгөрсөн улиралд бага зэрэг саарч, 5.9 хувь орчимд хүрэх болов уу.
Гэхдээ энэ нь тун болгоомжтой хандсан төсөөлөл гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн энэ төсөөлөл нь 2017 оны сүүлч, 2018 оны эхэнд таамаглаж байсантай харьцуулахад өндөр дүн. Төсвийн орлого бараг 24 хувиар давж биелснээс гадна тодотгол хийгээгүй учраас зардлаа санхүүжүүлэх хангалттай боломж, орон зай байна.
Банкны зээл, импортыг хязгаарлах нь чухал
Төсөв, мөнгөний бодлогод эерэг үр дүн гарсан нь зарим сөрөг нөлөө дагуулсан. Тухайлбал, эдийн засгийн идэвхжил импортыг өсгөлөө. Дотоодод үйлдвэрлэл өндөр хөгжөөгүй учраас эдийн засаг сайжрахын хэрээр импорт өсөж байна. Импортын жилийн өсөлт нь сүүлийн 12 сарын дунджаар бараг 40 хувьтай гарсан. Түүнчлэн санхүүгийн салбарт хэрэглээний зээл өслөө.
Ийнхүү зээл болон импортын өндөр өсөлт гадаад секторын дарамтыг нэмж, улмаар валютын нөөц болон ханшид сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ төв банк энэ оны хоёрдугаар хагаст хэрэглээний зээлийг хумих, аж ахуйн нэгжүүдийг чиглэсэн санхүүжилтийг дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж буйг дурьдах нь зөв болов уу.
-Төв банк хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоож, хугацааг 30 сар болгосон. Энэ бодлогын үр дүнг та хэрхэн харж байгаа вэ?
-Дэлхийн банк төв банкны эдгээр алхмыг бодлогын түвшинд дэмжиж байгаа. Гэхдээ хэрэгжих хугацаа нь хоцров уу гэж бодож байна. Мэдээж, шинэ бодлогод иргэд, аж ахуй нэгжүүд дасан зохицоход хугацаа хэрэгтэй. Гэхдээ гадаад зах зээл, төлбөрийн тэнцэл, валютын ханшид ирж буй дарамтыг авч үзвэл хэрэгжих хугацааг нь ойртуулсон бол илүү үр дүн гарах байсан болов уу.
Төв банк оны өмнөхөн бодлогын хүүг нэмснийг дэмжиж байна. Гэхдээ хугацааны хувьд бага зэрэг хоцорч бодлогын хүүгээ өсгөсөн байх талтай.
-Тэгвэл 2019 оныг та хэрхэн төсөөлж байна вэ. Гадаад орчинд тодорхой бус байдал нэмэгдэж буй энэ үед төв банкны бодлого аль чиглэлд хэрэгжих нь эрсдэлийг бууруулах бол?
Төв банкны хувьд үнийн тогтвортой байдал хамгийн чухал. Инфляцыг зорилтот түвшинд хадгалах нь Монголбанкны тэргүүн зорилт болж таарч байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд төв банк инфляцыг найман хувьд хадгалахаар зорьж байгаа. 2018 онд инфляц харьцангуй зорилтот түвшинд байлаа. Харин 2019 онд инфляцыг анхааралтай ажиглах хэрэгтэй. Инфляцад эрсдэл үүсэж байна.
- 2019 онд маш хянамгай хандаж, асуудлаа зөв шийдэж, бэлтгэлээ базааж авахгүй бол 2017 оных шиг дефолт зарлах түвшинд очиж болзошгүй.
- Валютын ханшид ирэх дарамтыг бууруулахын зэрэгцээ валютын нөөцөө зохистой түвшинд хадгалах нь төв банкны анхаарах ёстой гол ажил.
- Уул уурхайн салбарын томоохон төслүүдийн хэрэгжилтийг шуурхайлах хэрэгтэй.
Энэ оны 12 дугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 8.1, Улаанбаатар хотынх 9.7 хувьд хүрлээ. Инфляцын дийлэнх нь нийлүүлэлтийн шинжтэй хэмээн төв банк тайлбарлаж байгаа. Эрэлтийн гаралтай инфляц бага байгаа ч эмпирик судалгаануудаас харахад нийлүүлэлтийн гаралтай буюу шатахуун түлш, нүүрсний үнэ өсөх нь хоёр, гурван сар эсвэл маш богино хугацаанд бусад бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөдөг.
Экспортын орлого тодорхой хэдхэн бүтээгдэхүүнээс хамааралтай.
Тиймээс 2019 онд төв банкны анхаарах гол зүйл инфляц гэж бид үзэж байна. Мэдээж, мэргэжлийн байгууллага үүнд анхаарч байгаа байх. Хоёрдугаарт, банкны зээл, импортыг хязгаарлах нь чухал байна.
Макро зохистой бодлогын арга хэрэгслүүд, мөн бодлогын хүүг өсгөхөөс гадна өөр ямар шийдлүүд байж болох вэ. Энэ асуудалд онцгой анхаарч, валютын ханшид ирэх дарамтыг бууруулахын зэрэгцээ валютын нөөцөө зохистой түвшинд хадгалах нь төв банкны анхаарах ёстой гол ажил.
Гадаад эдийн засгийн орчны тодорхой бус байдал өсөж байна. Үүнээс үүдэн түүхий эдийн үнэ ирэх онуудад буурах хүлээлттэй байна. Ийм үед төв банк аль болох алгуур, болгоомжтой, үнийн тогтвортой байдлыг хадгалсан, төсвийн бодлоготойгоо маш сайн уялдаатай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
-2019 онд төсвийн бодлого тэлэхээр байгаа. энэ нөхцөлд мөнгөний бодлогын орон зай хумигдах уу?
-2017, 2018 онд эдийн засагт тохиргоо хийх хөтөлбөрийн нөлөөгөөр төсвийн зардал харь цангуй дүнгээрээ нэмэгдээгүй. Харин 2019 онд зардал мэдэг дэхүйц өсөхөөр болсон. Ялангуяа, хөрөнгө оруулалт их хэмжээгээр нэмэгдэж буй. Эмпирик судалгаа болон түүхэн тоон мэдээллүүдэд үндэслэж харахад төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр импорт их хэмжээгээр өсдөг.
Эдийн засаг төрөлжөөгүй, орлого олох орон зай бага. Хил дээр багахан асуудал үүсэхэд л бүх зүйл шат дараатайгаар нурах аюултай байна.
Ингэснээр валютын ханшид ирэх дарамт нэмэгдэнэ. Энэ тохиолдолд мөнгөний бодлогын орон зайг аль болох хадгалж, бодлогоо хэрэгжүүлэх нь чухал. Нэг талаас төсвийн зардлаар дамжиж, эдийн засагт тэлэлт явагдах нь.
Гэтэл мөнгөний бодлогоор төсвийн тэлэлтийг аль болох зөөлрүүлэх, шаардлагатай тохиолдолд мөнгөний бодлогыг хатууруулах чиглэлд ажиллах нь зүйтэй болов уу. Дээрээс нь улс төрийн эрсдэл бий. 2020 онд сонгууль болно.
2019 он бол сонгуулийн өмнөх жил. Сүүлийн үед ЖДҮХС-гийн зарцуулалтаас үүдэн эрсдэлүүд нэмэгдэж байгаа. Үүнийг олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна.
Үүнээс гадна уул уурхайн салбарын томоохон төслүүдийн хэрэгжилтийг шуурхайлах хэрэгтэй. Төлөвлөсөн хугацаандаа, зөв зохистойгоор хэрэгжих үү, үгүй юу гэдэг нь анхаарал татаж байна. “Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон төслүүдэд хэр ахиц гарах нь бусад төслийн үйл ажиллагаа, эдийн засгийн ирээдүйн төлөвт чухал нөлөөтэй.
2019-2020 он бол Монголын эдийн засагт маш чухал жил. Яагаад гэвэл, 2021 оноос бид том хэмжээний зээлийн эргэн төлөлтүүдийг хийнэ. Тэгэхээр 2019 онд маш хянамгай хандаж, асуудлаа зөв шийдэж, бэлтгэлээ базааж авахгүй бол 2017 оных шиг дефолт зарлах түвшинд очиж болзошгүй.
Эдийн засаг сэргэж байгаа нь үнэн. Гэхдээ суурь сорилтууд хэвээрээ байна. Экспортын орлого тодорхой хэдхэн бүтээгдэхүүнээс хамааралтай. Эдийн засаг төрөлжөөгүй, орлого олох орон зай бага. Хил дээр багахан асуудал үүсэхэд л бүх зүйл шат дараатайгаар нурах аюултай байна.
Тэгэхээр эдийн засгийн дархлаагаа сайжруулж, удахгүй төлөх том төлбөрүүдэд бэлтгэлтэй байх нь хамгийн чухал. Засгийн газар ч, төв банкны түвшинд ч тэр уялдаатай байж, зохистой бодлого хэрэг жүүлэхгүй бол эдийн засаг эргээд ихээхэн хүндрэлд орох эрсдэл маш ойрхон гэдгийг санах хэрэгтэй.