Монгол Улсад 2018 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 62 хувийг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 25.2 хувийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.
Эдгээр гэмт хэргүүд нийлээд нийт гэмт хэргийн 87 гаруй хувийг эзэлж байна.
Өмчлөх эрхийн гэмт хэргийн:
- 54.8 хувь буюу нийт гэмт хэргийн 34 хувийг "Хулгайлах"
- 23.9 хувь буюу нийт гэмт хэргийн 14.8 хувийг "Залилах" эзэлж байна.
Харин хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 89 буюу нийт гэмт хэргийн 22 хувийг “Бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг эзэлж байна.
Нийт гэмт хэргийн 32 хувь нь гэр орон сууцанд, 21 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ. Мөн 8 хувийг эмэгтэй хүн оролцож, 9 хувийг согтуугаар, 3 хувийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 4 хувийг бүлэглэн, 2 хувийг хүүхэд оролцож үйлдсэн байна.
16389 хүн гэмт хэрэгт холбогджээ
Гэмт хэрэг үйлдсэн нийт иргэдийн 41.5 хувь нь 18-29 насны залуучууд байна. Үүнээс 55.7 хувь нь эрхэлсэн ажилгүй, 15.7 хувь хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд аж. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгчдийн 13.5 хувийг эмэгтэйчүүд, 5.8 хувийг хүүхэд эзэлж байгаа юм.