ДУНДЫН ЗУУЧЛАГЧ БАЙХГҮЙ ТУЛ ТҮРЭЭС, НЭМЭЛТ ЗАРДАЛ ТӨЛӨХ ШААРДЛАГАГҮЙ
Өмнөд хөршид өрнөж буй цахим худалдааны хувьсгал манай улсад ч тусгалаа олж, өнөөдөр 20 орчим компани энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Монголд цахим худалдаа шинэ тутам хөгжиж байгаа төдийгүй иргэдийн хувьд шинэ соёл, дадалд суралцаж, ухаалаг утасны ид шидээ ашиглах цаг хэдийн иржээ.
Манайд цахим худалдааны дэлгүүрүүд 2014 оноос хойш идэвхжсэнээр хэрэглэгчид уламжлалт худалдаанаас бага багаар холдож буй.
Хэрэглэгчдийг өөртөө татах үүднээс хүргэлтийн үйлчилгээ болон төлбөр тооцооны системийн аюулгүй байдлыг найдвартай хангахад дор бүрнээ компаниуд хөрөнгө оруулалт хийж, борлуулалтаа өсгөх арга замыг эрэлхийлэх болжээ. Эдийн засаг, бизнесийн салбарт голлох үүрэгтэй болж ирж буй цахим худалдаанд хагас их наяд төгрөгийн бараа, бүтээгдэхүүн эргэлдэж байна. Энэхүү судалгааг MEС Partners LLC хийжээ.

Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд цахим худалдаа бол илүү том зах зээлд өрсөлдөх боломж юм. Тэрчлэн зардлаа хэмнэж, бүтээгдэхүүнээ зорилтот худалдан авагчдад хүргэх гарц гэж үздэг.
Тухайлбал, MVENT компанийн гүйцэтгэх захирал Э.Гүнбилэг “Бүтээгдэхүүнээ цахимаар борлуулж, захиалга авч, хүргэж байсан нь цаг завгүй хүмүүсийн ажлыг хөнгөвчилж, компанийн борлуулалтад нөлөөлсөн” гэв. Тус компани гарааны бизнесээс үйл ажиллагаа анх эхлүүлсэн бөгөөд одоо хоёр дахь “Шагайчин” бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж, цахимаар захиалга авч эхэлсэн байна. Өмнө нь онлайн худалдааны хууччуулын нэг Mmarket цахим дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулж байсан бол энэ жилээс Ardshop цахим дэлгүүртэй хамтарч ажиллахаар болжээ.
Цахим худалдаа эрхэлж буй компаниудын хувьд хүргэлтийн үйлчилгээ өрсөлдөх чадварыг нь тодорхойлж байна. Хүргэлтийн үйлчилгээний хувьд орон нутгаас Орхон, Дархан-Уул аймагт захиалсан бараа, бүтээгдэхүүн хамгийн хурднаар хэрэглэгчдэд хүрдэг байна. Нөгөө талд орон нутаг дахь интернетийн хурдыг нэмж, үндэсний шуудангийн үйлчилгээгээр дамжуулан цахим худалдааг хөгжүүлэх боломж байгаа юм.
Ирж буй захиалгын 40 гаруй хувь нь утсаар хийгддэг аж. Цахим худалдааны зонхилох худалдан авагчид нь 25-40 хүртэлх насны эмэгтэйчүүд байна. Компаниудын хувьд орон нутгийг маш том зах зээл гэж үзэж, цаашид аймаг, сум руу чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулахад анхаарах болсон.
Э.Гүнбилэг “Дэлхий ертөнц цахим эринд шилжин бүх зүйл хүний амьдралыг амар, хялбар болгоход чиглэж байна. Үүний нэг нь цахим дэлгүүр. Бизнес эрхлэгчид амралтгүй ажиллаж, ашиг орлогоо нэмэх боломжийг байнга эрэлхийлдэг бол худалдан авагчид хамгийн тав тухтай байдлаар хэзээ ч, хаанаас ч хүссэнээ хайж, олоод, худалдан авах сонирхолтой.
Тэгвэл энэ бүхний шийдэл нь онлайн дэлгүүр. Дундын зуучлагч байхгүй тул түрээс, нэмэлт зардал төлөх шаардлагагүй. Бизнес эрхлэгч цахим дэлгүүрээ бүрэн хянах боломжтой” хэмээн цахим худалдааны давуу талыг онцолсон.
Шинээр зах зээлд мэндэлж буй гарааны компаниуд цахим дэлгүүрийн үйлчилгээг хамгийн их сонирхдог болсон байна. Тэдний хувьд тогтсон хуримтлалгүй, санхүүгийн хувьд бие дааж хараахан чадаагүй тул юуны өмнө хэрэглэгчдэд танигдах, бүтээгдэхүүнээ таниулах үүднээс дээрх хувилбарыг сонгох болжээ.
Цахимаар бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах сонирхол нэмэгдэх хэрээр Монголд ирэх жилүүдэд цахим дэлгүүрийн үйлчилгээнд багагүй ахиц, дэвшил гарах хүлээлт бий болсон. Зөвхөн шинэ компаниудаар хэмжигдэхгүй хэрэглэгчдэд хэзээний хүрсэн компаниуд ч цахим дэлгүүрээр бараа, бүтээгдэхүүнээ худалдаалж байна.
Lhamour брэнд Amazon.com сайтад нэгдсэн. Ингэснээр олон улсад суугаа хэрэглэгчдэд цахимаар худалдан авалт хийхэд илүү хялбар болсныг Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан онцолсон юм. АНУ болон Европоос шууд захиалга хүлээн авах боломжтойг тэрбээр тодотгов. 2017 онд анхны экспортоо Lhamour брэнд эхлүүлж байсан бол өнөөдөр дэлхий нийтийн цахим худалдааны хамгийн том сувгаар дамжуулан борлуулалтын сүлжээгээ өргөтгөхөөр болж байна.
Үйл ажиллагаа явуулаад тав дахь жилтэйгээ золгосон Lhamour-ийн хувьд экспортоо нэмэгдүүлэхээр Тайланд, Австрали, Тайван, Хонконг, АНУ руу бүтээгдэхүүнээ гаргаж байна.
Интернет худалдааны Amazon.com анх ном худалдаалж эхэлсэн бол 2002 оноос хүрээгээ тэлж, хувцас болон спорт бараа борлуулж эхэлсэн байдаг. Дэлхийн хамгийн том худалдааны Аlibaba.com өдөр бүр 100 гаруй мянган худалдан авагчтай харилцаж, арилжаа наймаанд нь зуучилж байна. Эдгээрийг дурдахын учир нь 2000 оны эхэн үеэс эрчээ авсан цахим худалдааны бизнес ирэх жилүүдэд илүү хүчтэй томорч, хөгжиж буй орнуудад энэ төрлийн үйлчилгээ богино хугацаанд шинэ шатанд гарах төлөвтэйг The Economist сэтгүүл хөнджээ.
- Манайд цахим худалдааны дэлгүүрүүд 2014 оноос хойш идэвхжсэнээр хэрэглэгчид уламжлалт худалдаанаас аажмаар холдож буй.
- Цахим худалдаа эрхэлж буй компаниудын хувьд хүргэлтийн үйлчилгээ өрсөлдөх чадварыг нь тодорхойлж байна.
- Шинээр зах зээлд мэндэлж буй гарааны компаниуд ца хим дэлгүүрийн үйлчилгээг хамгийн их сонирхдог.
Технологи сайжрах тусам Монголын цахим худалдааны компаниудад боломж нэмэгдэнэ. Тухайлбал, манай улсад 2017-2018 онд цахим дэлгүүрүүд нэгдэн нийлэх, шинэ хөрөнгө оруулагчтай болох үйл явц эрчимжжээ. Монголд онлайн худалдааны нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг 20 гаруй платформ бий. Цахим худалдааны гүйлгээний 90 орчим хувийг интернэт банкаар хийж байгаа аж.
Харин Facebook-т 100 орчим цахим дэлгүүр байна. Эдгээр нь улсад татвар төлдөггүй бөгөөд хүргэлтийн үйлчилгээ ч төдийлэн сайн хөгжөөгүй байгаа юм.
Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд цахим дэлгүүрүүд бараа, бүтээгдэхүүний сонголтоо нэмэгдүүлж, төрөлжүүлж, цэс цэсэнд хуваарилах болсон. Ингэснээр аль болох хэрэглэгчдэд илүү дөхөм байдлаар сонголтоо хийхэд нь туслах үүднээс сайтын хөгжүүлэлт ч өнгө, үзэмжээ нэмж байна. Тэрчлэн хамгийн бодит хямдралыг цахим дэлгүүрүүдэд хэрэглэгчдэд олгох болсон. Тухайлбал, 30-50 хүртэл хувиар хямдрал зарлах жишээтэй.
Энэ нь хэрэглэгчдийг хамгийн бодитой татах үзүүлэлт болж байна. Shoppy.mn цахим дэлгүүр гэхэд бүхий л бараа, бүтээгдэхүүндээ 20-50 хүртэлх хувийн хямдрал зарлажээ.
Харин Facebook-т 100 орчим цахим дэлгүүр байна. Эдгээр нь улсад татвар төлдөггүй бөгөөд хүргэлтийн үйлчилгээ ч төдийлэн сайн хөгжөөгүй байгаа юм. Хэдий тийм боловч цахим худалдааны талбарт томоохон орон зай эзэлж буй. Тэднийг үйл ажиллагааг хууль бус худалдаа гэж компаниуд үздэг. Тэгвэл зарим компани “Монгол Шуудан” компаниар дамжуулан хэрэглэгчдэдээ бараа, бүтээгдэхүүнээ хүргэдэг болжээ.
Монголд цахим худалдаанд эргэлдэж буй мөнгөн дүнг нарийн тооцон гаргах боломжгүй гэсэн тайлбарыг салбарынхан өгч байна. Учир нь, дийлэнх нь Facebook-ээр дамжиж хувь хүмүүсийн хооронд гүйлгээ хийгдэх нь их бөгөөд “хар зах” маягийн энэ байдлыг барагцаалахад хүндрэлтэй аж.
Интернет худалдааны дотоодын зах зээл сүүлийн таван жилд эрчтэй хөгжиж байгаа хэдий ч нарийн тоо, баримттай судалгаа энэ салбарт одоо хүртэл дорвитой хийгдээгүй байна. Монголд цахим худалдааны платформуудын гол өрсөлдөгч нь Facebook гэж салбарынхан үзэж байгаа юм. Олон нийтийн уг аварга сүлжээгээр дамжуулан өдөрт 60-70 орчим мянган худалдан авалт хийгдэж байгаа гэсэн тооцоо бий. Цахим худалдааны хөгжилд хүргэлтийн үйлчилгээ ч тээг болсон хэвээр.