УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд мал аж ахуйн талаар төрөөс барьж байгаа бодлогын талаар Засгийн газрын мэдээллийг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ. Түүний дараа цөөнхийн бүлгийн мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хийсэн юм. Үүний дараа цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Махны үнэ өсөөд байна. 70-80 сая малтай л гэх юм. Тэгээд өнөөдөр бид яагаад ийм үнэтэй мах идээд байна вэ. Эмээлт, 21 аймагт хэдэн махны үйлдвэр байна вэ. Махны үнэ өсөөд байхад Засгийн газар яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Махны үйлдвэртэй холбоотой зээлийг хэн хэн авсан, одоо аль нь ажиллаж байна вэ. Монгол Улс бусад улсаас ялгарах өөрийн гэсэн үнэт зүйл, үнэт чанартай байх ёстой. Солонгост будааны үнэ өсөхөд фермерүүд нь жагсдаг. Өнөөдөр долоон ширхэг мал хулгайлахад хуульгүй болсон. Хулгайлж болно гэсэн үг. Хавар, намар шүлхий гэж махны үнэ буулгах, вакцины сүлжээ явж байна. Махны мафи гэж ярьдаг Монголын эсрэг явж буй асуудал байна. Махны үнийг яаж барих вэ, үйлдвэрийг цөөлөх боломж байна уу.
Ажлын хэсгээс:
Махны үйлдвэрийн хүчин чадал 4.3 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Өнөөдрийн байдлаар 17 сая малыг боловсруулсан. Өөрөөр хэлбэл үлдсэнийг нь хээрийн бойн аргаар бэлтгэсэн гэсэн үг. Махны үйлдвэрүүд жилд 180 хоног ажиллах хугацаатай байдаг юм байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Түмэндэмбэрэл:
2019 онд 46 сая малыг вакцинжуулахаар төлөвлөж байна. ХХААХҮЯ-наас тендергүй шууд худалдан авах эрхийг өгсөн. 20 нэр төрлийн вакциныг дотооддоо үйлдвэрлэж байна.
ХХААХҮСайд Ч.Улаан:
-Махны үйлдвэрүүдийг дэмжих зээл гэж байхгүй юм билээ. Мах бэлтгэх аж ахуйн нэгжүүд арилжааны банктай зээлийн гэрээ хийгээд энэ дагуу бэлтгэдэг. Малын хулгайн хэрэгтэй холбоотой хуулийг судлах хэрэгцээ байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Ерөнхий сайдын асуулгын цаг дээр Ерөнхий сайд нь яагаад суудаггүй юм бэ УИХ-ын дарга аа. Засгийн газар гэж нэг УИХ-ын дээр суусан байгууллага байна аа. УИХ-аас томилогддог Засгийн газар нь ажлаа тайлагнадаггүй, шударга ёс ярьж сэлэм эргүүлээд л явах юм.
Шударга ёс ярьсан улс төр улсынхаа ажлыг хийгээч ээ. Ажил хийх гэж Засгийн газарт орсон юм уу эсвэл попрох гэж гарсан юм уу
Шударга ёс ярьсан улс төр улсынхаа ажлыг хийгээч ээ. Ажил хийх гэж Засгийн газарт орсон юм уу эсвэл попрох гэж гарсан юм уу. Ямар ч ажил хийхгүй байна. Хариуцлага хүлээхгүй байна. Үнэхээр гайхаж байна.
Валютын ханш нь өсөөд, шатахууны үнэ, бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байхад Ерөнхий сайдын рэйтинг өндөр гээд яриад явдаг улс ёстой мэдэхгүй юм байна, манай улс л байх шиг байна. Хэзээнээ ажлаа хийх юм бэ, Шадар сайд хариулах байх.
Махны өсөлт хоёр талтай. Нэг талдаа малчдын хүйтэн нойтонд өсгөж байгаа малчид өндөр үнээр зарвал сайн байна. Нөгөө талдаа худалдан авч байгаа иргэд бага үнээр авах хэрэгтэй. Үүнийг зохицуулах нь төрийн үүрэг. Нэг л их дүрэм журам ярьсан улс, хийсэн юм алга.
Шүлхий, түрүүчээсээ гахайн мялзан гээд байна. Энэ асуудал дээр ямар ажил хийж байгаа юм бэ. Дахиад хэлье, худлаа попрохынхоо оронд ажлаа хий Ерөнхий сайд аа. Асуулгын цаг дээрээ орж ирж суу.
Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Ерөнхий сайд өвчтэй байгаа гээд хэлчихье. Юу нь өвдсөн гэхээр хамаагүй дэлгэрэнгүй хэлж болдоггүй юм байна. Акттай байгаа. Засгийн газар өдөр шөнөгүй ажиллаж байна. Уржигдар, өчигдөр хоёр бүх аймгийн Засаг дарга нараа цуглуулаад өнгөрсөн жилийн ажлаа дүгнээд ирэх жилийн ажлаа төлөвлөсөн. Ерөнхий сайд тэнд байсан.
Ерөнхий сайд өвчтэй байгаа гээд хэлчихье. Юу нь өвдсөн гэхээр хамаагүй дэлгэрэнгүй хэлж болдоггүй юм байна. Акттай байгаа
Махны үнийн өсөлт дээр ажлын хэсэг байгуулсан. Шалтгаан, нөхцлийг тодруулахаар өдөр бүр томоохон зах руу хүн явуулж шалгаж байна. Махны төрөл ангиллаас хамаараад хамгийн дээд тал нь 13 мянга болоод байна. Ер нь бол жилийн жилд сар шинийн өмнө бол махны үнэ нэмэгддэг.
Та нар зарим юмыг нэг магтаад өгөөч. Өнгөрсөн жил Засгийн газар ажлаа авахад 13 аймаг шүлхийтэй байсан шүү дээ. Тасралтгүй ажиллаж байж дарж авсан. Хүйтрэхээр нэмэгдчихдэг юм билээ. Гахайн мялзангийн хувьд дэлхийн 14 оронд энэ өвчин гарсан.
Улсын онцгой комисс хуралдаад дөрвөн орноос гахайн мах, өөх импортлохыг хориглосон. Шинжилгээ, ариутгал, хөл хорио тогтоохыг чиглэл болгосон. Гахайн мялзан дээр бид өдөр бүр ажиллаж байна.