Дэлхий даяар Doing business in China гэсэн контент өргөн тархаж байна. Худалдааны эргэлт, эдийн засгийн идэвхээрээ тэргүүлж буй энэ улсын зах зээлд Монголын бизнес эрхлэгчид албан ёсоор нэвтрэх боломжтой болжээ. МҮХАҮТ-ын Бээжин дэх суурин төлөөлөгч Э.Мөнгөнцацралтай Хятадад бүтээгдэхүүн экспортлох боломж, эрсдэлийн талаар ярилцлаа. Хоёр жилийн өмнө нээгдсэн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа энэ жилээс дотоодын бизнес эрхлэгчдэд идэвхтэй чиглэнэ гэдгийг тэрбээр хэлсэн юм.
-Төлөөлөгчийн газрын зорилго юу вэ?
-Хятадын зах зээлд эцсийн бүтээгдэхүүнээ экспортолж, борлуулах гэж байгаа бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд зах зээлийн болон үнийн судалгаа, хөрөнгө оруулалт, түншлэл, компанийнхаа салбарыг нээхэд нь мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм. Үүнээс гадна тээвэр, зуучийн цогц үйлчилгээ үзүүлнэ. Угаасаа хоёр улсын тээвэр зуучийн үйлчилгээ маш хүнд байгаа шүү дээ.
Эхний ээлжинд ноолуур, цэвэр ус экспортлохоор бэлтгэж эхэлсэн
Мөн Taobao худалдааны цахим хуудаст “Made in Mongolia” гэсэн нэрийн дор нэгдсэн платформ нээж байгаа. Цаашид үүгээр дамжиж дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болно. Taobao платформын маш том стратеги бий. Ганц бие хүмүүс сэтгэлээр амархан унадаг тул сэтгэлийг нь засах зорилгоор жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд бүх бараагаа 80 хувь хямдруулдаг.
Энэ хямдралын үеэр Taobao жилд олдог орлогоо нэгхэн өдөрт олдог. Тиймээс манай үйлдвэрлэгчид ирэх жил ганц бие хүмүүст зориулсан хямдралаас жилийн орлогоо нэг өдөрт олох боломж нээгдэж болох юм.
-Тaobao дээр одоогоор Монголоос ямар бүтээгдэхүүн борлуулж байна вэ?
-Миний судалснаар “Говь”, “Алтай Кашмир”-ын ноолууран бүтээгдэхүүнээс гадна “Увс” чацаргана гэх мэт таван төрлийн л бүтээгдэхүүн байна. ТЭСО, АПУ ганц нэг бүтээгдэхүүнээ хөх хотод экспортолж байгаа. Харин бидний зорилго бол Монголын бараа бүтээгдэхүүнийг Хятадын бүхий л зах зээлд борлуулах. Тиймээс энэ боломжийг судалсны үндсэн дээр өнөөдөр бизнес эрхлэгчидтэй уулзаж байна.
-Экспортлох хүсэлт их ирж байна уу. Эхний ээлжинд ямар бүтээгдэхүүн экспортлох вэ?
-Ямар ч төрлийн бүтээгдэхүүн экспортолж болно. Хятадад цэвэр ус экспортлъё гэсэн хүсэлт маш их ирж байна. Тиймээс ойрын хугацаанд цэвэр ус, ноолууран бүтээгдэхүүн экспортлоход зуучилж, шаардлагатай үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.
-Ноолууран бүтээгдэхүүний хувьд өрсөлдөөн хэр ширүүн байх бол?
-Хятад улсын ноолууран бүтээгдэхүүний 70 хувийг топ 10 компани эзэлдэг. Хамгийн том нь “Ордос ресурс” ХК, зах зээлийн үнэлгээ нь 30 тэрбум юань. Taobao дээрх энэ компанийн бүтээгдэхүүнийг “Говь”-ийнхтой харьцуулахад манайх бага зэрэг өндөр үнэтэй байна. Ороолт гэхэд 100 юань, цамц 200-300 юаниар өндөр бол пальто бараг ойролцоо үнэтэй.
Хятад хүмүүс түншийнхээ мөн чанарыг таньсны дараа итгэдэг бол барууныхан ёс зүй, хамтын ажиллагаа, хууль эрх зүйгээр харьцдаг.
Тиймээс ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох гэж байгаа компаниуд өрсөлдөгчдөөсөө юугаараа ялгарахаа маш сайн тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд зах зээл, үнийн судалгаа хийж, стратеги, маркетингийн төлөвлөгөө хийсний үндсэн дээр экспортолсон нь дээр.
Хятадад ноолуурыг 40-өөс дээш, дунджаас дээгүүр түвшний амьдралтай хэрэглэгчид авдаг. Үйлдвэрлэгч улс учир ноолууртай яг адилхан цамц хийгээд, 100 юаниар борлуулсан ч чаддаг орон. Тиймээс судалгаа, ялгарал чухал гэж зөвлөмөөр байна.
-Экспортын шат дамжлага хэр их вэ?
-Нийтдээ 10 алхам туулдаг. Ямар ангиллын бүтээгдэхүүн болох, худалдааны яамнаас тусгай зөвшөөрөл, квот авах, үндэснийх нь стандартад нийцэж байгаа эсэх, шаардлагад нийцсэн хаяг, шошго, сав баглаа боодолтой байх, гаалийн шинжилгээнд орж, холбогдох татвар хураамжийг төлсний үндсэн дээр экспортын хаалга нээгдэнэ. Гэхдээ ноолуур бол гаалийн шинжилгээнд оруулах шаардлагагүй бүтээгдэхүүн.
TAOBAO-Д “MADE IN MONGOLIA” ГЭСЭН НЭГДСЭН ПЛАТФОРМ НЭЭЖ БАЙГАА
-Хятад улс маш том зах зээл. нөгөө талаар энэ зах зээлд гарахад тулгарч байгаа хамгийн том эрсдэл, саад нь юу байна вэ?
-Мэдээж хэлний бэрхшээл хаа сайгүй бий. Гэхдээ миний бодлоор Хятад хүмүүсийг, тэдний соёлыг ойлгохгүй байгаа нь л монголчуудын хувьд хамгийн том эрсдэл. Ямар хоол, амттанд дуртай, өөрийн гэсэн үндэстний онцлогт нь тохируулж биш яг монгол сэтгэхүйгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Хятад хүмүүс харилцаа холбоо үүсгэсэн хүнээ таньж мэдэхэд маш их хугацаа зарцуулдаг. Тиймээс аль болох тэвчээртэй, хүлээцтэй хандах ёстой. Тэгж чадвал урт удаан, найдвартай харилцаа тогтоож чадлаа гэсэн үг. Хятад хүмүүс түншийнхээ мөн чанарыг таньсны дараа итгэдэг бол барууныхан ёс зүй, хамтын ажиллагаа, хууль эрх зүйгээр харьцдаг.
Харин Хятадууд цагдаа, шүүх гээд хууль зүйн харилцааг хамгийн эцсийн мөчид л хэрэглэдэг. Тиймээс аль болох ийм байдалд хүрэхээс өмнө асуудлыг шийдэхийг эрмэлздэг.