Хятадын эдийн засаг удааширч байна. Удаашрал АНУ-тай хийж буй худалдааны дайн, Хятадын үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарын сулралтай холбоотой байж болзошгүй. Мэдээж энэхүү удаашрал аль 10 жилийн өмнөөс эхэлсэн чиг хандлагын тод илрэл болов уу. Энэхүү удаашрал Хятадын авторитар, төрийн капитализмын тогтолцоо олонхын төсөөлж байснаас үр дүн муутайг харуулж байж ч мэднэ.
Хятадад хэрэглээ буурч байгааг харуулсан сүүлийн шинэ статистик тус улсад хүнд үе тулгарсны дохио боллоо. Татварын орлого багассанаас шалтгаалж Хятадын эдийн засаг хурдтай суларч байна.
БНХАУ-ын хөдөлмөрийн насны хүн ам байнга хорогдож байгаа.
Хятад оронд одоогийн бизнесийн мөчлөгөөс нь давсан хүндрэл тулгарлаа. Санхүүгийн хямралаас хойш Хятадын нийт үйлдвэрлэлийн бүтээмжийн (TFP-Total Factor Productivity) өсөлт огцом муудсанаасаа хойш сэргэсэнгүй. Нийт үйлдвэрлэлийн бүтээмж буюу TFP нь ямарваа эдийн засаг хөдөлмөр, капитал хоёроо хэр үр дүнтэй сайжруулж буйг харуулдаг хэмжүүр юм.
Нийт үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт саармагц улс орон ердөө хөдөлмөр, капиталын нийлүүлэлтээ ихэсгэх замаар өсөж ирлээ. БНХАУ-ын хөдөлмөрийн насны хүн ам байнга хорогдож байгаа. Хөдөөгийн хямд ажиллах хүчний нөөц шавхагдсан тул ажиллах хүчийг цаашид тэлэх аргагүй болов. Ингээд зөвхөн капитал үлдэв. Great Recession буюу Эдийн засгийн их уналт нэртэй болсон 2000-аад оны сүүл үеийн эдийн засгийн хямралаас хойш Хятад улс хөрөнгө хүчээ үндсэндээ үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц зэрэг бодит хөрөнгө оруулалтад цутгаж ирлээ.
Бодит капитал ихэснэ гэдэг нь амьдрах орон сууц, давхих авто зам, хотуудыг холбох сүлжээ ихсэж, үр дүнд нь худалдаа цэцэглэнэ гэсэн үг. Энэ бүхэн улс орны баялгийг бодитой өсгөж өгсөн. Гэхдээ бүтээмжийг нь сайжруулахгүй бол энэхүү капитал шаарддаг стратеги эцэстээ ашиггүй зүйл болж алга болох аюултай.
Бараанаар дүгнэвэл Хятад улс барилга байгууламжид суурилсан өсөлтийн загварт шилжсэн явдал нь бүтээмжийн өсөлтийг хязгаарлаж, нөөц баялаг, хөрөнгө хүчийг үр дүн муутай үйлдвэрлэл, компанид тарамдуулж буй хэрэг болж байна.
Хятад улсын эдийн засгийн интервенц хэзээ өсөлтийг нь хязгаарлах бол гэсэн олон жилийн асуултын хариу удахгүй тодрох гэж байна.
Дэлхийн санхүүгийн хямрал 2008 онд нүүрлэмэгц Хятад зээл олголтыг ихэсгэх арга хэрэглэсэн. Тус улсын гол том банкууд бүгд төрийн мэдлийнх тул Засгийн газар шаардах болгонд л зээл олгож байв.
Дээр нь банкны системийн үйл ажиллагааг хянахын тулд Засгийн газар зээлийн хэд хэдэн төрлийн бодлого, ялангуяа нөөцөд тавьдаг шаардлагаа ч өөрчлөв. Улмаар 2012 он орчмоос зээл том банкуудаас сүүдрийн банкных болж өөрчлөгдсөн.
Энэ их зээл хаашаа цутгаад байна, Засгийн газар “зээл олго” гэсэн шаардлага тавих болгонд банк, сүүдрийн банкууд шинэ үеийн технологи хөгжүүлэгч инновацтай компани юм уу нэмүү өртөг сайтай экспортын зах зээл рүү шуурдаггүй. Оронд нь мөнгөө үргэлж санхүүгийн гачаалтай байдаг орон нутгийн захиргаад, төрийн өмчийн компаниуд, үл хөдлөх хөрөнгийн төсөл, дэд бүтцийн салбарт зээлүүлдэг.
Энэ бүх салбар эдийн засгийн өсөлт дор нь үүсгэнэ. Цемент урсаж, ган цувьж, нүүрс шатаана. Гэхдээ энэ бүхэн хүмүүст шинэ юм яаж бүтээхийг зааж өгдөг ажиллагаа биш, ердөө л хуучин өсөлт. Эдийн засагт түлхэц өгөх Хятадын бодлого “төрийн өмчийн компаниуд болон дундаас доош үр ашигтай компаниудад пропорциональ бус давуу тал олгож байгаа”-г эдийн засагч Уильям Лин Цун, Гао Хао Юй, Жакопо Понтичелли, Ян Сяогуан нар 2016 онд хамтран нийтлүүлсэн судалгааны тайландаа анхааруулжээ.
Хятад улс экспортод түшиглэдэг, дэлхийн үйлдвэрлэгч болоход чиглэсэн бодлого баримталдаг хэмээн олонх ойлгосон хэвээр буй ч энэ үе бараг түүх болж буй бололтой. Төрийн өмчийн компаниуд, танил тал сайтай хувийн компаниудын хүчээр дотоодын эрэлт, хялбар санхүүжилт, барилгын том төслүүдэд түшиглэсэн капитал их шаарддаг өсөлт үүсгэж байгаа нь үйлдвэрлэлийн бүтээмж муудсан гол шалтгаан бололтой.