Гэр лүүгээ орох гээд орцондоо цахилгаан шат хүлээгээд зогсож байсан эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж 6 цагийн дотор илрүүлэн дайчлан баривчилсан байна.
Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр 17 цаг 25 минутад БГД-ийн 6 хороонд суудаг хохирогчийн аав "Гэрлүүгээ манай охин орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж дээрэмдүүлсэн байна" гэсэн дуудлага мэдээллийг өгчээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс материалжуулан ажиллаж Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй эрэгтэй 29 настай, Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22 цаг 25 минутад дайчлан баривчилжээ.
Сэжигтэн Б нь урьд өмнө буюу 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна.