АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн газрынхаа төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүнээ Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулганд илгээхээс татгалзлаа.
Тэрбээр Засгийн газрын саатлын улмаас АНУ-ын 800 мянган Төрийн албан хаагч цалингаа авч чадахгүй байгаа энэ үед баг бүрэлдэхүүн нь Вашингтонд үлдэж, шаардлагатай дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзсэн гэсэн тайлбарыг Цагаан ордон өгсөн байна.
Швейцарын Давос хотноо энэ сарын 22-25-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн чуулганд АНУ-ыг төлөөлж тус улсын Сангийн сайд Стивен Мнучин, Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, Худалдааны сайд Уилбир Росс нар оролцохоор болоод байсан аж. Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө Давосын чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Хамгийн сүүлд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ч мөн BREXIT-ийн асуудлаар Давост хийх айлчлалаа цуцалсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Н.Номин-Эрдэнэ