"Хүлэгү” пикчерс кино компани, “Маск” продакшны хамтын бүтээл “Соёлын довтолгоо” уран сайхны кино нь энэ сарын 19-нд Corporate Convention Centre-т нээлтээ хийлээ.
Одоогоос 60 жилийн өмнө буюу 1959 онд МАХН-ын Төв хорооны хурлаар “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гарчээ. Уг кино нь нам засаг “Соёлч боловсон байдлыг хэвшүүлцгээе” уриан дор явуулж байсан арга хэмжээ болон тухайн үеийн ард түмний ахуй байдлыг судалж, бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн гэдгээрээ онцлог юм. Соёлын довтолгоо нь 1959-1963 оныг дуустал хоёр шаттай өрнөж байжээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонслоо. Соёлын довтолгоо нь бидний мартах учиргүй түүхэн сонирхолтой үйл явдал гэдгийг уран бүтээлчид онцолж байв.
МУГЖ П.Эрдэнэзаан “1959 онд 5-р бүгд хурлын тогтоол гарч, ард түмнийг соёлжуулах засгийн газрын бодлого хэрэгжиж эхэлсэн. Энэхүү кино соёлын довтолгоо хэмээх түүхэн, сонирхолтой үеийг харуулна. Соёлын тухай бидний ярих цаг болсон байна. Өнөөгийн нийгэмд харилцааны соёл, хотын соёл, сэтгэхүйн соёл яригдаж байна. Бидний уран бүтээл цаг үетэйгээ нийцэж байгаа юм болов уу. Тухайн цаг үед засгийн бодлогоор соёлжсон бол өнөө цагт бид яаж соёлжихоо сайн мэдэхгүй байна. Энэ талаар дуугарах хэрэгтэй хэмээн бид энэхүү уран бүтээлийг зорьж хийсэн юм. Дүрүүдийн хувьд түүхэн үеийн төлөөлөгч нар байгаа. Тухайлбал соёлыг түгээх засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх байцаагч нар, малчин ард олон гээд олон сонирхолтой дүрүүд бий." гэлээ.
МУГЖ М.Баярмагнай “Энэхүү киног хийхэд хамтран ажилласан уран бүтээлчид, баг хамт олондоо баярлалаа. Бид хүмүүсийн оюун санаанд дахин нэг соёлоор довтлох цаг нь болжээ гэх үүднээс энэхүү сэдвийг хөндөн уран бүтээлээ хийсэн. Бид нарын өвөө, эмээ, аав, ээж амьдарч байсан нийгмийг залуучууд үзээсэй гэж хүсэж байна. Бид гадаадад очихоороо тамхины цэг дээр тамхи татаж, хогоо хогийн саванд хийдэг. Харин Монголдоо энэ бүхэнд ач холбогдол өгдөггүй. Гадаадад байдаг шигээ л Монголдоо байя гэж хэлмээр байна.” гэв.
Ж.Мөнхсайхан "Манай Эрдэнэзаан санаачилж, кино зохиолыг зургаан сарын хугацаанд бичиж чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Киноны тухайд 1959 оны төв хорооны бүгд хурлын тушаалаар улс орон даяар соёлын довтолгоог эхлүүлсэн түүхэн үйл явцыг харуулсан. Миний дүр бол их харгис дүр. Би соёлыг түгээхээр томилогдсон ихээхэн эрх дархтай ариун цэврийн байцаагчийн дүрд тоглосон. " гэлээ.
Ш.Жавхлан "Манай продакшны хоёр дахь бие даасан уран бүтээл маань үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. Миний дүрийн хувьд соёлжих гэж яваа, соёлжих нэлээн дургүй чинээлэг айлын эхнэрийн дүрд тоглосон. Энэхүү киног нас заалгүйгээр ирж үзээсэй гэж хүсэж байна. Учир нь соёлын довтолгооны үед амьдарч байсан хүмүүс ирж үзсэнээр тухайн цаг мөчөөрөө аялна. Нөгөө талаар соёлын довтолгооны талаар огтоос мэдэхгүй өнөө цагийн залууст энэхүү түүхэн үйл явдал болж байсныг харуулах зорилготой. Бид киногоо хийхийн өмнө энэ чиглэлээр судалж, тухайн үед байсан хүмүүстэй уулзаж, болсон үйл явдлыг яриулж зохиолоо гаргасан. Манай уран бүтээл түүхэн гэдэг утгаараа худлаа зүйл байхгүй." гэв.
"Соёлын довтолгоо" киноны найруулагчаар Д.Мөнхбат, зургийн даргаар Ц.Ганзориг, ерөнхий зураачаар Н.Батжаргал нар ажилласан бол гол дүрд М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан, А.Гэрэлцэцэг, Х.Цасчихэр, олны хэсэг буюу нутгийн ардын дүрд Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид оролцон тоглосон байна.
Тус киноны зураг авалт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Гүн нуурын эрэг, Сайханы хөтөл, Сэлэнгэ мөрний хөвөө, Ерөө гол зэрэг газарт сар гаруй хугацаанд үргэлжилжээ.
Энэхүү киногоор уран бүтээлчид “Соёлоор улам бүр довтолгохтун”, “Эрүүл, соёлч ахуйг хэвшүүлцгээе” гэсэн санааг олон нийтэд хүргэхийг зорьсон байна.