1975 оноос зохион байгуулагдаж эхэлсэн снүүкер биллиардын “Мастерс” тэмцээн өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө.
Дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг 16 тамирчны дунд өрнөдөг тус тэмцээн нэр хүндээрээ ДАШТ-ий дараа ордог билээ. Мөн гол гурван тэмцээний нэгт тооцогддог (нөгөө хоёр нь ДАШТ, ИХ Британийн АШТ).
Өнгөрсөн жилийн аварга Марк Аллен чансааг тэргүүлсэн бол дэлхийн аварга Марк Уильямс удаалжээ. Үлдсэн тамирчдыг дэлхийн чансаагаар нь эрэмбэлэн хоёр зоонд хуваасан байна.
Энэ жилийн тэмцээний аваргын төлөө Английн тамирчид болох Жадд Трамп, Ронни О’Салливан нар тунаж үлдэн, 29 настай Трамп 10:4-ын харьцаатай хожсон байна. Тэрбээр энэ тэмцээнд анх удаа түрүүлсэн бол 43 настай Салливаны хувьд 7 удаа түрүүлж байсан билээ. Ялагч болсон Трамп “Пол Хантер”-ын цомыг өргөсөн 23 дахь тамирчин болсноос гадна 200,000 фунтийн шагнал гардаж авсан юм.
“Мастерс”-т хамгийн олон түрүүлсэн тамирчид:
1.Ронни О’Салливан – 7
2.Стивен Хэндри – 6
3.Марк Сэлби – 3
4.Клифф Торбөрн – 3
5.Стив Дэвис – 3
6.Пол Хантер – 3
7.Жон Хиггинс – 2
8.Алекс Хиггинс – 2
9.Марк Уильямс – 2
А.Одбаяр