1.
2014-2017 оны хооронд үнийн дүнгээр нь яривал 35 орчим тэрбум төгрөгийн хохирлыг иргэд, аж ахуйн нэгжид учруулсан байна гэдгийг шүүх тогтоож, улсын төсвөөс олгосон байна. Төрийн албаны маргааны хувьд, үндэслэлгүйгээр ажлаас халсан гомдлын дагуу ажилгүй байсан хугацааны 450 орчим сая төгрөгийн цалинг улсын төсвөөс нөхөж олгохоор шийджээ. Энэ бол зөвхөн 2017 оны тоо.
2.Үндэслэлгүйгээр ажлаас халсан хууль бус шийдвэрийнхээ хохирлыг улсад нөхөн төлөх нь тухайн албан тушаалтны үүрэг. Ийнхүү төлүүлэх ажлыг Дээд шатны аудитын нэгж, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл хариуцаж энэ нэхэмжлэлийг гаргахаар ийм эзэнгүй зохицуулалт хуульд бий. Тиймээс “нэг ч тохиолдолд араас нь хөөцөлдөж яваагүй”.
3.Уг нь төрийн байгууллагын албан тушаалтнууд аль шатанд алдаа гаргаад байгааг оношлох ёстой. Гэтэл тэгэхгүй байгаа учир цаашдаа ч энэ алдаа давтагдсаар байх нь. 35 цэцэрлэг болж бидэнд ирэх ёстой байсан мөнгийг албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийг нөхөхөд зарцуулж байна.
4.2016 оны сонгуулийн дараа нэг яамны бүтцээс 200 хүнийг ажлаас халсан тохиолдол ч байна. Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагаасны дараа УБЕГ-ын нэг даргаас бусад бүх даргыг ажлаас халжээ.
5.“Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл”-д “шүүхийн шийдвэр гарсан бол сангаас мөнгийг нь даруй олгодог болгох, харин сан дараа нь нөгөө мөнгөө хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаас авахын төлөө явдаг байх агуулгыг тусгасан байсан. Харин яг л таны ярьж байгаа шигээр хууль боловсруулагч улстөрчид энэ хуулийн төслийг авч үлдээд, батлагдаагүй. Одоо хэдий хууль байгаа мэт боловч гурван байгууллагын дунд нь орхисон, түүн дээр ажиллах бүтэц орон тоо ч байхгүй.
6.2015 оны нэг жишээ. Сэлэнгэ аймгийн засаг дарга нэг аж ахуйн нэгжийн газрын тусгай зөвшөөрлийг цуцалснаар тухайн хохирогч шүүхэд хандаж 3,8 тэрбум төгрөг нэхэмжилжээ. Засаг дарга хууль бус шийдвэр гаргасан гэдгээ зөвшөөрсөн. Ингээд шийдвэрээ хамгаалаагүй засаг даргын балгаар улс 2,5 тэрбум төгрөг төлсөн байна. Нэгэнт засаг даргын хохирлыг улс барагдуулчих юм чинь энд хуйвалдаан байж болох уу?
7.Төрийн албаны тогтолцоо тэр чигтээ ёс зүйн дүрэмгүй явж байна. 2010 онд батлагдсан Төрийн албаны ёс зүйн дүрэм одоо байгаа, гэвч үндэслэл болсон хууль нь хүчин төгөлдөр бус болчихсон. Үүнийг Засгийн газар батлах ёстой, батлаагүй.
8.2016 оны сонгуулийн дараа төрийн албаны маргаан 58 хувь өссөн. Энэ тоог шүүхийн статистикаас харж болно. Төрийн албаны тогтворгүй байдал сонгуулиас сонгуулийн хооронд байсан чинь одоо Засгийн газрын бүтцийн өөрчлөлт орох бүрт гарч байна.
9.ЖДҮХС-н үйл ажиллагааг хэд хэдэн яам руу шилжүүлж, тэр бүтэц бүрт төрийн албан хаагчид нь өөрчлөгдөж байжээ. Энэ өөрчлөх явцад нэг төрийн албан хаагч ажлаас халагдахдаа магадгүй нэг нүүр материал аваад явсан байж болно. Гэтэл тэр нүүр материал нь зээлийг төлөөгүй болохыг илтгэсэн гол нотлох баримт байхыг үгүйсгэхгүй. Энэ алга болчихвол тэр зээл төлөгдөхгүй болчихно. Үүнийг шинээр ажилд орсон хүн ойлгохгүй, мэдэхгүй. Тэгэхээр төрийн албаны тогтворгүй байдал нь байгаа нотлох баримтаа ч үнэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа юм.
10.ЖДҮХС-аас зээл авсан гэх УИХ-ын гишүүдийг хариуцлага хүлээхгүй өнгөрчихсөн гэж бодохгүй байна. Энэ бол найман жилийн хорих ялтай, гэмт хэрэг. 2020 онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах үед шалгах болов уу.
Жич: Ярилцлагыг бүрэн эхээр нь уншихын тулд ЭНД ДАРНА уу.