Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг амиа алдсан асуудлыг шийдвэрлэх шүүх хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын итгэмжит төлөөлөгч, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг шүүх ажиллагаанд төлөөлөн нэхэмжлэгчээр оролцож байна.
Хохирогчийн ар гэрийнхэн болон шүүх хуралд оролцох хуулийн багийнхан өнөөдөр уулзалт хийсэн бол маргааш хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн байна.
Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад тус улсад хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай өнгөрсөн зургаадугаар сарын 20-нд уулзаж хэргийг дахин шалгахаар болсон билээ.
2006 онд ой дотор Ш.Алтантуяаг толгой руу буудаж, биед нь тэсрэх бодис зүүн дэлбэлж, хэрцгийгээр хөнөөснийг шинжээчид тогтоосон. Хэргийг гүйцэтгэсэн гэх цагдаа Азилах, Сирүл нарыг сэжигтнээр татаж, 2009 онд цаазаар авах ял оноосон юм. Гэсэн ч давж заалдах шүүхээр уг ялыг цуцалжээ.