Acer брэнд цахим спортыг дэмжин жил бүр Ази номхон далайн орнуудын дунд “Predator League” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Энэ жилээс эхлэн Монголоос 1 баг оролцох болсонтой холбогдуулан 1-р сарын 3-наас 19-ны хооронд “Predator League Mongolia” тэмцээн зохион байгуулагдлаа.
Нийт 5 гишүүний бүрэлдэхүүнтэй 32 баг “Dota 2” төрлөөр өрсөлдсөн бөгөөд “yG” баг аваргаар тодорч 3,000,000₮ - ийн мөнгөн шагнал, 2-р сард TAЙЛАНД улсын нийслэл Бангкок хотноо болох Ази Номхон далайн орнуудын дунд зохиогдох 400,000$-ийн шагналын сан бүхий Predator League 2019 тэмцээнд оролцох эрхээр шагнууллаа.
Тэд Тайланд улсын Бангкок хотод 2-р сарын 15-наас 17-ны хооронд зохиогдох “Predator League” тэмцээнд Малайз, Тайланд, Филиппин, Индонез, Сингапур, Энэтхэг, Мяньмар, Шри-Ланка улсын шилдэг 15 багуудтай өрсөлдөнө.
Финалын шатны тоглолтонд 3:1-ийн харьцаатайгаар 2-р байранд “Horhor” баг орж 2 сая төгрөгийн эзэн болсон юм.