“Universal Pictures”-ийн бүтээл, уран зөгнөлт, драм төрлийн “Glass” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн даруй “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.
“Comscore”-ийн мэдээлснээр энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 40.5 сая ам.долларын орлого олжээ. Ингэснээр нэгдүгээр сард нээлтийн орлогоороо тэргүүлсэн дөрөв дэх киногоор нэрлэгдэж байгаа төдийгүй зардлаа хоёр дахин нугалсан байна. Олон улсын орлого нь 48.5 сая ам.доллароор хэмжигдэж байгаа төдийгүй ОХУ-д хамгийн их орлого олжээ.
“Comscore”-ийн мэдээлснээр энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 40.5 сая ам.долларын орлого олжээ
Харин өнгөрсөн долоо хоногт “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлсэн “STX Entertainment”-ийн бүтээл, инээдмийн драм төрлийн “The Upside” кино 15.6 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалсан байна. 37.5 сая ам.долларын зардлаар бүтсэн энэхүү кино олон улсад 40 сая ам.долларын орлого олоод байгаа ажээ.
Түүнчлэн “Funimation Films”-ийн “Dragon Ball Super: Broly” хүүхэлдэйн кино 10.6 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт багтсан байна. Олон улсын “Box Office”-т долоо дахь долоо хоногтоо өрсөлдөж буй энэхүү хүүхэлдэйн киноны нийт орлого 87 сая ам.доллароор хэмжигдэж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ