Лос Анжелес Лэйкерс багийн холбон тоглогч Лонзо Болл Хьюстон Рокетс багтай хийсэн тоглолтын 3-р үед шагайндаа гэмтэл авч тоглолтыг чөлөөлсөн. Үүний дараа MRI шинжилгээнд орж, шагайндаа 3-р түвшний гэмтэл авсан гэж хариу гарсан байна. Улмаар 4-6 долоо хоног талбайд гарахааргүй боллоо.
Лонзо Болл энэ улиралд 47 тоглолтод оролцохдоо 9.9 оноо, 5.3 самбар, 5.4 оновчтой дамжуулалт өгч 40%-тай довтолж байсан билээ. Мөн түүний тоглолт сайжирсаар байсан бөгөөд ЛеБрон Жэймсийг гэмтсэний дараа 12.5 оноо, 7.2 оновчтой дамжуулалт өгөөд байсан юм.
Лос Анжелес Лэйкерс багаас ЛеБрон Жэймсийн талбайд гарах хугацаа тодорхойгүй байгаа бол Ражон Рондогийн хувьд бүтэн контакттай бэлтгэлд оролцож эхлээд байгаа юм.
Одоогоор Лос Анжелес Лэйкерс баг 25-22 гэсэн амжилтаар Өрнөд бүсийн 9-р байранд бичигдэж байна.
Лос Анжелес Лэйкерс багийн дараагийн 5 тоглолтын хуваарь:
01 сарын 22. Голдэн Стэйт Уорриорс
01 сарын 25. Миннесота Тимбервулвс
01 сарын 28. Финикс Санс
01 сарын 30. Филадельфиа 76
02 сарын 01. Лос Анжелес Клиппэрс