"Голомт" банкны үүсгэн байгуулагчдын нэг Д.Баясгаланг өчигдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорьсон байна.
Авлигатай тэмцэх газраас өчигдөр түүний ажлын байранд нэгжлэг хийж, байцаалт авсан бөгөөд үүний дараа хойшлуулшгүй ажиллагаа явуулсан цагдан хорьжээ.
Түүнийг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав дөрвөн сая ам.долларын авлигын хэргээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байгаа юм.
Энэ талаар “Голомт банк”-наас тодруулахад “Алтан дорнод монгол компанитай холбоотой маргааны асуудлыг хуулийн байгууллага шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн. Энэ үйл ажиллагааны хүрээнд Д.Баясгалан захирал хуулийн байгууллагатай хамтран ажиллаж дээрх маргааны талаар тодруулга өгсөн. Банкны үйл ажиллагаа дээрх үйл явдлаас үл хамааран хэвийн явагдаж байна” гэлээ.